Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн огоо” компанийн хөрөнгүүдийг нийслэл өрөндөө авна гэдгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Тэрбээр мөн “Тус компанийн өмчлөл дэх хөрөнгийг Үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 56.4 тэрбум төгрөг болсон. Энэхүү үнэлгээг “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа” гэдэг асуудлыг хөндөж байв.
Тэгвэл “Тэнүүн огоо” компанийн хөрөнгийн үнэлгээ 20 орчим тэрбум төгрөгөөр өсч, 75 тэрбум болжээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Тэнүүн огоо” компани нь нийслэлийн нийтийн тээврийн газартай худалдан авах ажиллагааны гэрээ байгуулж, дунд оврын болон цахилгаан автобус нийлүүлсэн байдаг. Гэвч дунд оврын автобусан дээр доголдол гарч, хуулийн байгууллага шалгасан. Уг автобус нь угсарсан байж болзошгүй тул гэрээг цуцалж, тендерийн баталгаанд тавьсан байсан 11.5 тэрбум төгрөгийг црацааж, улсын төсөв рүү татсан. Үлдэгдэл 76 орчим тэрбум төгрөгийн хохиролд “Тэнүүн огоо” компанийн нийтийн тээврийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлж, авах асуудал яригдсан. Эдгээрт автобус бааз, засвар үйлчилгээний төв, грааш, газрын эрх, засварын төвүүд юм. Удаашруулахгүйгээр хохирлоо барагдуулж авъя гэдэг байдлаар бид ажилласан. Хэн нэг этгээд энэ хөрөнгө тэдэн төгрөг гэж үнэлэх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй компани хөрөнгийг үнэлсэн. Бид дураараа хөрөнгийг үнэлээд байгаа асуудал биш” гэдэг байр суурь илэрхийлээд байна.
“Тэнүүн огоо” компани нь 2006 онд нэг тэрбум төгрөгийн капиталжуулсан дүрмийн сантайгаар Улсын бүртгэлд бүртгэгдэн байгуулагджээ. Ингэхдээ 2007 оны нэгдүгээр сараас Улаанбаатар хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авч, үйлчилгээнд автобуснуудаа гаргасан юм байна. Улмаар 130 гаруй автобустайгаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх болжээ.
Нийслэл тус компанийн хөрөнгийг өрөндөө авснаар жолооч нарын асуудал хөндөгдөж байгаа юм. Уг компани нь 115 автобустайгаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа ч хуучирсан тул нийслэлийн өрөнд шилжүүлэн авах боломжгүй аж. Нийтдээ 250 орчим жолооч ажилгүй болж мэдэхээр байгаа юм байна. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалын хэлснээр бол дээрх жолооч нар улсад байгуулагдах авто баазад шилжүүлэн авах боломжтой ч НИТХ-аар асуудал хэлэлцэгдэж батлагдах шаардлагатай аж. Харин “Тэнүүн огоо” компанийн жолооч нарын зүгээс “Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болонгуутаа “жолооч нарыг шилжүүлж авна” гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудлаар бидэнтэй санал солилцоогүй" гэж мэдэгдэж байгаа юм.
“Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийн хувьд цагдан хоригдсон хэвээр байгаа. Энэ хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнийг яллагдагчаар татсан. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан.
Улмаар нийслэлийн прокурор хэргийг хянаад өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-04-09 66.181.161.240
автобус бол цэвэрлэгээ -0
жолоочийн харьцаа -0
утсаар байнга ярьдаг
картаа дарахыг шаарддаггүй
зарим нь буудал зарладаггүй
зарим нь буудалын мэдээлэл гардаггүй
нэг талдаа гарч нөгөө талаа маш их хүлээлгэдэг
үйлчилгээ маш муу
Зочин 2024-04-09 66.181.161.245
Тэгвэл нэг мөсөн 130 тэрбум болгож үнэлээл зүтгүүлчээч, ямар чадахгүй юм биш. Ганхуяг нь Сумъяагаа боочихсон, нөгөөх нь арыг нь даахаар тохирсон нэг ийм хулгай л үнэртээд байна даа. Ийм артай хүн чинь бяртай, давилуун байхаас ч яахав. Шорон дотроос нэг орилоол хөрөнгөө 20 тэрбумаар нэмүүлж байна шүү дээ.
Нэргүй 2024-04-09 103.57.93.143
Энэ Д. Отгонжаргалын шалгах хэрэгтэй
Нэргүй 2024-04-09 66.181.161.115
Хохьчин улсын мөнгө хулгайлдаг хулгайч нарыг бүгдийг нь ингээд бсан байранд нь буцааж шоронгийн хадаас болгох ёстой
бүгд 2024-04-09 103.57.93.149
хогийг 75 тэрбум болгож буй этгээдүүд үнэлгээнийхэн хахууль авсан байнадаа. яагаад ч 75 тэрбум хүрэхгүй шүүдээ. Үнэлгээнийхэн яахаараа өөрийн үнэлгээгээ хамгаалахгүй тэр хулгайчийн амаар болдог байна. гутамшиг
Нэргүй 2024-04-09 202.55.191.130
Deerem