100 жил эзгүй байсан хамгийн "ганцаардмал" байшин

100 жил эзгүй байсан хамгийн "ганцаардмал" байшин

100 жил эзгүй байсан хамгийн "ганцаардмал" байшин

Дэлхий нийтээс тусгаарлагдсан байшинд амьдрах нь зарим хүмүүст диваажин бол заримд нь там. "Дэлхийн хамгийн ганцаардмал байшин" гэгддэг жижигхэн барилга удаан хугацааны туршид нууцлагдмал байсаар ирсэн. Тус байшингийн алслагдсан байршил нь хачирхалтай бөгөөд аймшигтай хэд хэдэн онолыг төрүүлдэг. Уг цагаан байшин нь Исландын өмнөд эргээс холгүй, хүрэхэд хэцүү газарт байрладаг ба 110 акр талбай бүхий Эллидай арал дээрх цорын ганц барилга юм. Ганцаардмал байшингийн зургийг сонирхсон хүмүүс тэнд шашны даяанч амьдардаг байж магадгүй гэж таамаглаж байсан. Өөр нэг онол нь Исландын засгийн газраас тус  арлыг дуучин, ая зохиогч Бьоркт бэлэглэсэн гэж таамаглаж байна. Мөн зомбигийн сүйрэл тохиолдоход арал руу зугтахын тулд нэгэн тэрбумтан барьсан гэх мэт цуу яриа гарч байжээ.

Вестманнаейжар арлын нэг хэсэг болох Эллидай нь одоо эзгүйрсэн боловч 300 орчим жилийн өмнө хүн амьдарч байсан.  Тэнд амьдарч байсан таван гэр бүл загас агнуур хийж, үхэр тэжээдэг байв. Харин 1930-аад он гэхэд  сүүлчийн оршин суугчид арлыг бүрмөсөн орхин явсан байдаг.  Уг байшинг 1950-иад оны үед "Эллидай Ан агнуурын нийгэмлэг" барьсан ба тэр хавийн далайн ус нь загас барихад хамгийн тохиромжтой тул загасчдын түр амрах байр болдог. Эллидай арал дээр очихын тулд хамгийн ойр, зэргэлдээх арлаас завиар явна. Очсоныхоо дараа арлын газраас бэхэлсэн олсыг барьж авахын тулд үсрэх хэрэгтэй юм байна. Хэрэв олсноос барьж авч чадаагүй бол далайн усанд унах аюултай.  Хүйтэн салхи, хүчтэй давлагаанаас болж ихэнх аялагчид очихоосоо өмнө шантардаг байна. "Ганцаардмал байшинд" тог цахилгаан, цэвэр ус байхгүй. Гэхдээ борооны ус хуримтлуулах системтэй тул хэд хоног хүйтэн далайн салхинд амраад авахад гэмгүй гэж "TRAVEL" сэтгүүл онцолжээ.

 

Эх сурвалж:Mirror

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.161.184

Нүүдэллэж амьдардаг хүмүүсийн уншихад маш их таалагдсан ийм хүмүүстэй танилцмаар бна

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.89.226

yagaad taamag gehgui onol gj buruu bicheed bga ym?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж