Гучин гэр бүлийн "орлогоос" 3.5 сая хүнд хувь хүртээнэ!

Гучин гэр бүлийн "орлогоос" 3.5 сая хүнд хувь хүртээнэ!

Гучин гэр бүлийн "орлогоос" 3.5 сая хүнд хувь хүртээнэ!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтээс дэмжлэг хүссэн юм. Эрх баригч намын болон Засгийн газрын тамгыг хамтад нь атгасан гүйцэтгэх засаглалын гол “өндөрлөг”-т суугаа тэрбээр иргэдээсээ ийнхүү дэмжлэг хүссэн нь учир шалтгаантай.  Уг хуулийн төсөл дэх хамгийн гол санкц нь

1.Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авах

2.Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх,

3.Нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх

4.Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах тухай.  Иймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл уул уурхайн магнатуудын улс төрийг даахгүй унах вий гэсэн болгоомжилж байгаа бололтой.  Монголын стратегийн гэх 15 ордоос Монголын 30 гэр бүл буюу гурван үсэгтэй компаниудын эзэмшилд байдаг орд газар цөөнгүй.

2007 онд УИХ-аас Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоол гаргасан юм. Тогтоолд 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж жагсаасан агаад

  • Тавантолгойн чулуун нүүрсний орд.
  • Нарийн сухайтын нүүрсийн орд.
  • Багануурын хүрэн нүүрсний орд.
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд.
  • Мардайн ураны орд.
  • Дорнодын ураны орд.
  • Гурванбулагийн ураны орд.
  • Төмөртэйн төмрийн хүдрийн орд
  • Оюутолгойн зэс, алтны орд.
  • Цагаан суваргын зэс, молибдений орд.
  • Эрдэнэтийн зэс, молибдений орд.
  • Бүрэнхааны фосфоритын орд.
  • Бороогийн алтны орд.
  • Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд.
  • Асгатын мөнгөний ордыг багтаасан байдаг.

Тэгвэл Нарийн сухайтын нүүрсийн орд, Цагаан суваргын зэс, молибдений орд “МАК” компанийн мэдэлд байдаг. Цагаан суваргын ордыг З.Энхболдын парламент эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргахдаа төрийн эзэмшлийн хувь хэмжээг тэг байхаар тогтоосон. 240 сая тонн хүдэр, 1.8 сая тонн зэсийн нөөцтэй тус ордыг “МАК” 2044 хүртэл эзэмшинэ. Үүнээс гадна МАК компанийн эзэмшилд 20 гаруй тусгай зөвшөөрөл байдаг.

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжсэний үр дүнд урт хугацаандаа зэсийн эрэлт нэмэгдэнэ гэх тооцоолол бий. Тиймээс гурван үсэгтэй компаниудын, 30 гэр бүлийн ашиг орлогоос 3.5 сая иргэнд хувь хүртээж байж хуваарилалт  нь тэнцвэржинэ. Өнөөдрийг хүртэл нийт олонхид байгалийн баялгийн хүртээмж үнэндээ хуваарилалт нь шог хэмжээнд явж ирсэн үү, ирсэн.

У.Хүрэлсүхийн баялгийн эзэд байгалийн баялгаас хувь хүртсэн нь үндсэндээ тун цөөн. АН, МАН хоёр сонгуулийн өмнө санал зулгаах маягаар “Эрдэнэс Тавантолгой”-н ашгаас хусам төдий хувьцааны ашиг тараасныг эс тооцвол шүү дээ.

Тавантолгойн бүлэг ордоос Ухаа худагийн орд “MCS”-ийн эзэмшилд байдаг. Тэгэхээр хэрэвзээ Үндсэний баялгийн сангийн тухай хуулийн төсөл УИХ-ын босго давж чадвал МАК, MCS гэх гурван үсэгтэй компаниудын эзэмшилд байдаг стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна гэсэн үг. Гээд тэнгэр газар мэт зөрүүтэй болсон баян ядуугийн ялгааг арилгах нь Баялгийн санг байгуулах гол зорилго юм, мөн үү?!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтай 2024-04-09 66.181.160.47

Хуулийн цоорхойгоор баяжсан юм биш үү хуулиараа хураагаад авчих авч. бид авч иднэ гээ юү? хүний өмнөөс аманд орсоноо ярьдаг болж. Хуулиа л тэгш эрхтэй болгож өг. Өөр юм гуйгаагүй шүү. Сонгууль болохоор аманд орсоноо ярихгүй шүү тоохоо больсон ш дэ

Avatar

Нэргүй 2024-04-09 202.9.40.156

Ерөнхий сайд маань ямар чбайсан шүгэл үлээлээ. Одоо олон хүн түүнийг харааж зүхэх болно. Бас гүтгэж улс төрөөс зайлуулах хор найруулна. МАН болон АН-д сонирхол нэгдсэн бүлэглэл байгаа. Яана даа өөр дээрээ гал дуудлаа. Жирийн иргэд нь түүнийг дэмжих хэрэгтэй дээ.

Avatar

zochin 2024-04-09 66.181.181.184

MASH ZOV ERONXII SAIDAA DEMJIJ BN,XUULIIN ESRSEG IX GISHUUN GARVAL ARD TUMENDEE MEDEELEN UU.

Avatar

Зочин 2024-04-09 139.5.216.27

Монголын архагшсан авилгатай тэмцэнэ гэдэг хэр баргын аавын хүүгийн зүрхлэх ажил биш. Харин Оюун-Эрдэнэ энэ галыг барьж авсан.Хүний өөрийн олон дайсантай болсон. Цаашдаа ч дайсных нь тоо нэмэгдэнэ.Одоо энэ баялгын сангийн хуулийг хардаа.Уурхайн магнатуудын эрх ашгийг хөндөж байна. МАНАН бүлэг МАН-ынхны хувьд хүч суларсан байдалтай, харин АН-ынхны хувьд огт хөндөгдөөгүй. Одоо АН дотроо байр сууриа бэхжүүлж байна.Тэднийг дэмждэг хэвлэлийнхэн хүчтэй.Элбэгдорж яаж түүнийг харааж байгааг хардаа

Avatar

Зочин 2024-04-09 103.212.119.216

энд саналаа өгөөсэй гэж уриалж бна дөнгөж 1000гаруй хүн саналаа өгсөн бналээ дуусах хугацаа нь ойртож бгаа шүү хэцүүч гэсэн оролдоод үзээрэй болж бналээ шүү хүний хөрөнгөнд шунаж бгаан бишүү байгалийн баялагаас хүртэх ёстойгоо хүртэх гэж бгаа юмшүү

Avatar

САНАЛ 2024-04-09 103.111.68.3

БАТЛУУЛЖ, ӨГСӨН НЬ ИЙМ АСУУДАЛ ДАГУУЛЖ БАЙНА САЙН Л БОДОЖ БАЙЖ ХИЙХ АСУУДАЛ ДАА

Avatar

САНАЛ 2024-04-09 103.111.68.3

30 ГЭР БҮЛ ГЭЖ ҮЗЭН ЯДАХ ЮМ .АСУУДАЛ БОЛГОН 2 ТАЛТАЙ НЭГ ТАЛААС НЬ ХАРВАЛ АЛИВАА УЛС ОРНЫГ ХҮЧИРХЭГ КОМПАНИУД АВЧ ЯВДАГ, ЖИШЭЭЛЭХЭД СОЛОНГОСТ САМСУНГ ХЬЮНДАЙ ЯПОНД ТОЁОТА ГЭЭД Л ЭНЭ МЭТЭЭР ХЭЛЖ БОЛОХООР ЭНЭ ӨНЦГӨӨС ХАРВАЛ30 БИШ 300 ГЭР БҮЛ УЛСЫГ АВЧ ЯВАХ ЁСТОЙ. НӨГӨӨ ТАЛААС НЬ ХАРВАЛ ЗАХ ЗЭЭЛД ОРООД ХЭДХЭН ЖИЛ БОЛСОН УЛСАД ИНГЭТЛЭЭ ХӨГЖСӨН ХӨРӨНГӨТӨНГҮҮД БОЛ БАС Л АСУУДАЛ ДАГУУЛНА. ГЭТЭЛ ТӨРИЙГ БАРЬЖ ӨАЙГАА ИХ ХУРАЛ 1997 ОНД АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭНХСАЙХАН/ ТААРУУХАН ЭДИЙН ЗАСАГЧ/

Avatar

Нэргүй 2024-04-09 202.9.46.247

Хөөрхий муу Женко 30 гэр бүлээ ч айгаад нэрлэж чадалгүй, Хүрэлбаатар, Элдэв-Очир, Номтойбаяр гээд л дууссан шиг санагдаж байна. Тэгэхдээ яахав дээ ширэн нүүртэй ичих булчирхай мулчирхай гэж байдаг ч биш, тэгэхэд яг оруулж ирдгийн даваан дээр хугацаа дуусчихсан, одоо яг оруулж ирнэ гээд дахиад өрсөлдөхгүй юү дээ. Монгол ялна гээд хоёр гараа өргөөд дэмжих үмбүү захаас аваад байж л байна.

Avatar

Баяр Л 2024-04-09 66.181.189.40

Энэ олон жил төрд гарч Улсын өмчийг талцан хувааж идэж баяжсан олигархуудын хөрөнгө гэж ер юу байсан юм бэ?!
Энэ Монголын бүх ард түмний өмч учраас! бүгдэд нь тэгш хувааж хүртээх хэрэгтэй!
тэднээс харин ганцаараа цусалсан орлогоос татвар авч улсын санд авах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.93.14

хүүе бага бна 350 саяаар нь авмаар бна,та нар болохоор тэрбумын хаустай нүүрс зөндөө зөөсөн татваргүйгээр,Хб банк тоносон,ждү,бзс гэтэл биднийг 1000 хүрэхгүй доллараар хуурна чихжээ,больж үз

Avatar

Нэргүй 2024-04-09 5.64.145.39

чи ойлгосонгүй 3,5 сая иргэндээ өгмөөр байна гэсэн санаа тэрнээс биш чамд 3,5 сая өгнө гээгүй түүнээс ч харьцангүй бага юм оногдно байх хэрэв энэ хуулийг батлуулж чадвал БИД АВНА АА ГЭЭД ОРИЛООД СУУХ БИШ НЭГДЭЖ САНААЛАА ӨГЧ ИДВЭХТЭЙХЭН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.187.113

эх орны баялгийг ард түмэн эүэмших нь зөв шүү.ерөнхий сайдын дэмжиж бна.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.9.46.238

Зев зев

Avatar

Нэргүй 2024-04-09 98.193.13.144

30 ger buliin b*** dologch 8 olon boos b**s darjee

Avatar

Зочин 2024-04-09 139.5.219.87

эх орноо хамгаалах болохоор ардын хүүхдүүд, газарын хэвлийн баялгийг болохоор хэдэн гэр бүл иднэ гэж байж болохгүй, нийт ард түмэнд хувь хүртээх л хэрэгтэй

Avatar

Зочин 2024-04-09 202.126.91.150

Ха ха ха ХҮРЭЛСҮХИЙН өрөөсөн гутал, худлаа шаагапд, тэнэг хачирдаггүй малнууд араас нь бөөн баяр. Баялгийн эзэн Монгол гэж байгаад Хүрсүг яаж газар үмхүүлсэн.

Avatar

Нэргүй 2024-04-09 98.193.13.144

SAnaa ni zov bolovch hurelsu hiij chadahgui. Byar ch baihgui. AN-aas Jenco-g ambaardchaad garaad ireh huu l hiij chadah baih daa.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.88.186

зөв шүү яг зөв муусайн хулгай хийж баяжсан хөгийн юмнуудаас ард олондоо авч өгцгөөх нь зөв. Оджаргалын шуналтай эхнэр Батмөнх захирал орчлон сургуулийн төлбөрийг жил бүр 5 саяаар нэмж байгаа өнгөрсөн жил 20 саяыг 25 сая болгосон ирэх жилийн 1-р ангийнхан 30 саяыг төлнө гэнэ . Энх-Амгалан сайд mcs хүн учир мэдсээр байж нэмүүлээд л бн болиулаачээ

Avatar

зочин 2024-04-09 66.181.180.89

Төр авахаараа эзэнгүй, дампуурсан татвар төлөгчдийн мөнгийг сорсон газар болно доо.

Avatar

иргэн 2024-04-09 202.126.88.167

1. дэмжиж байна. 2.Сонгууль дөхөхөөр ард иргэддээ хайртай болж жүжиг тавьж байна 3. Үндсэн хуулинд газрын хэвлий баялаг нийт ард түмний өмчөө гэдэг заалтыг биелүүлэх ёстой 4. Хэдэн гэр бүлийн орлого байж болохгүй, нийт монголчууд хүртэх ёстой

Avatar

Зочин 2024-04-09 66.181.186.95

Маш зөв үг дуугүй дэмжиж байна 100%

Avatar

Монгол 2024-04-09 66.181.188.66

энэ асуудал чинь манай үндсэн хуулийн 6 заалт буюу хэн нэг хувь хүн, компани, байгууллага, бүлэглэлийн зүгээс өөрсдийн хүч хөрөнгөөр бий болгоогүй, бүтээгээгүй баялаг буюу байгаль өөрөө бий болгосон баялаг, эрдэс хүдэр нь бүх нийтийн өмч гэж заасан суурь заалт, ойлголт шүү
ийм учраас л бүх нийтээрээ тэгш үр ашгийг нь хүртэх тухай асуудал юм,
гэхдээ тэр баялгийг хайж, нээж олсон, илрүүлсэн хувь хүн, компанийн гаргасан зардлыг тэр илрүүлсэн баялгийг зарсан орлогоос нь нөхөж олгох нь шударга ёсонд

Avatar

Зочин 2024-04-09 59.153.115.44

Ард түмэн нийтээрээ дэмжих хууль мөнөөсөө мөн бна . Монголчуудаа дэмжих хэрэгтэй шүү

Avatar

Уншигч 2024-04-09 202.9.46.37

Хүртээж байхгүй, 8 жил юу хийв дээ? Дандаа ирээдүй цаг дээр ярьж, тархи угаана.

Avatar

Нэргүй 2024-04-09 103.168.34.69

hushuutiin uurhai.eruugiin bold tumriin hudriin uurhai alga boljer

Avatar

Хэн 2024-04-09 66.181.161.49

Оюу Толгой, Тамсагийн газрын тосны гэрээгээ янзалчихаад олон юм ярьмаар юм. Байгаа хэдийгээ хадарч хаяад хятадын хөгжлийн галт тэргэнд суучих гээд байх юм.

Avatar

*RIP*-*Democracy* 2024-04-09 103.26.192.43

комунизмруу урагшаа!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-09 139.5.216.138

хотгор шанага хаана байна

Avatar

Нэргүй 2024-04-09 188.162.254.114

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-04-09 139.5.216.138

бузарууд тун удалгүй биз.

Avatar

иргэн 2024-04-09 66.181.191.253

Гарчиг нь чихэнд сайхан сонсогдох боловч ард түмэнд хувьцаа гаргаж эзэмшүүлэхгүй л бол хоосон үлгэр л болно доо.

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.185.43

халамжаар сайхан хөгжинө шүү, урагшаа

Avatar

Зочин 2024-04-09 218.38.166.82

Таны бяцхан хүүхдүүд чинь хүртэл ядуучуудын эгнээ рүү л орно. Энэ хуулийг заавал батлуулах ёстой

Avatar

2 жилийн өмнө дуугарахгүй дээ. 2024-04-09 66.181.177.49

Энэ том ордууд аа буцаан авчиж болохгүй юу тээн . Ядаад 2 жилийн өмнө ингэж дуугарахгүй дээ . 34 хувь биш 50 хувь гэвэл дэмжинэ дээ .

Avatar

Зочин 2024-04-09 218.38.166.82

Одоо энэ хуулийг батлуулж ирээдүйнхээ төлөө алалцахгүй бол оройтоно шүү. Бид бүгдээрээ үр удмаараа дахин сэргэхгүй болтлоо ядуурна шүү

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.93.228

энэ данх ямр нг башир арга олоод л сонгуульд грх ялах санаа өвөртөлж бндааа

Avatar

Danh. 2024-04-09 54.200.222.184

ha ha danh bur communismiin avgai bolloo shvv ha ha

Avatar

Өвгөн 2024-04-09 103.212.117.202

төрд хулгайчид үүрлэснийг дугарч түмэн ардын нүд чихний бөглөөг авсан анхны хүмүүс коммунист бна уу чөтгөр бна уу,мэдэхэд цаг оройтохгүй биз ээ.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.92.170

ХЭН юм дандаа МАН ыхан л бга ш дээ. Еэвэнгийн 2 тал ш дээ. ҮХ аар нөхөн олговор олгоно. Тэгэхээр ямар ялгаа бна .

Avatar

ЗОЧИН 2024-04-09 139.5.217.118

МОНГОЛЧУУДЫН БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ ДЭЭР ТОГЛОЖ БУЙ ОЮУН-ЭРДЭНИЙН ЦОНХНЫ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОХ ТОГЛОЛТ ШҮҮ?, СОНГУУЛЬД ЯЛЖ ГАРЧ ИРСЭН НЬ БОЛ ДАРААГИЙН МИНУТААС НЬ ЭХЛЭЭД МАРТАГДАХ ХООСОН АМЛАЛТ ШҮҮ?САЙХАН ХӨӨСӨРСӨН ШАМПУНИАР ТОЛГОЙГ Ч МӨН САЙН УГААЖ БАЙНА ДАА? БИТГИЙ ТОЛГОЙГОО УГААЛГААД БАЙ Л ДАА? ХУУРТАГДЧИХААД ДАРАА НЬ ОЛОН ЮМ БИТГИЙ ЯРИАРАЙ Л ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА ДАА?

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.93.102

Ene ch harin gartsaagui uneng hellee dee.kkk Oyun-Erdene ch unatal tustal hudlaa s****a l daa kk[ Uuden hoimriin zaind l huurhii har massiin tarhiig ni zad ugaachina shuu.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.90.240

За одоо боль

Путины араас орох нь уу?

Удахгүй Оюунэрдэнэ тэрбумтан болох нь ээ

Avatar

зочин 2024-04-09 139.5.219.97

Төр хамгийн муу менежер гэж Улсын хөрөнгийг хувааж луйвардсан АН намын Баттулга ,З.Энхболд нарын гаргасан өөрсдийгөө өмгөөлсөн тэнэг үг. Ашигт малтмалын ордуудыг , 400 гаруй үйлдвэртэй нь Улсад буцаан өгөхийг- 1992-96 оны Өмч хувьчлалын хорооны комиссын дарга Х.Баттулга, Төрийн Өмчийн Хороон дарга З.Энхболд , Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нарт шаардлага хүргүүлье.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.89.142

ЭНЭ КОММУНИСТ НҮҮРЭЭИЛ ГАРГААД ХОЙТ СОЛОНГОС РУУ ДҮРВЭЭ

Avatar

Нэргүй 2024-04-09 87.138.222.242

СҮҮЛИЙН БҮТЭН 8 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЭРХ МЭДЭЛ АТГАЖ ТОЛГОЙ ДЭЭРЭЭС БААЖ ШЭЭЖ УЛС ОРНЫГ НЭВТ ШУВТ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ДАНХАН ТОЛГОЙТ ХУЛГАЙЧДАА ЮУ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ГӨЛӨГНГӨЖ БАЙГАА АРЧААГҮЙ ҮХРҮҮД ЧАДДАГААРАА ХАА БАЙСАН ӨНГӨРСӨН БАЛАРСАН ЭЛБЭГДОРЖ РУУ ӨМХИЙ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ ШЭЭСНҮҮД !!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.180.174

Эх орны томоохон ордуудыг үндэсний томоохон ХХК-нууд эзэмшээд мкнежментийг нь хариуцаад улсад татвараа төлөөд явбал хаа хаанаа ашигтай, дэлхийн жишиг ч тийм л байдаг ! Гэтэл манай төлгөн коммунистууд ард түмний нэр барьж төрд аьч байгаад өөрсдөө цөлмөх сонирхолтой, оркууд нь зүгээр сууж байгаад л ногдол ашиг гэж авч идэх
шуналтай, ингээд байгалийн жаахан эрдэс баялгаа аманд ч үгүй, хамарт ч үгүй болгон, үрэн таран хийх юм биз дээ!!!

Avatar

иргэн 2024-04-09 202.9.46.216

Монголын хамаг баялгыг сорж байжсан 30 гэр бүлийн нэрийг зарлаад өгөх зоригтой сайт Монголд байна уу?

Avatar

Нэргүй 2024-04-09 202.21.102.50

байхгүй бүгд худал нохдууд

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.90.224

БАЙХГҮЙ ЭЭ. ЖОНХУУ, ЗИКА ХОЁР Л МЭДНЭ. ТЭДНЭЭС АСУУ

Avatar

зочин 2024-04-09 202.9.46.216

Монголын хамаг байдаг баялгыг сорж баяжсан 30 гэр бүлийн эздийг нь зарлаад өгөх зоригтой сайт байна уу?

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.176.244

монголчуудыг ажил хийлгээд хэрэггүй.төр засаг олсон мөнгөө ардууддаа сар бүр тарааж өгөх хэрэгтэй

Avatar

Иргэн 2024-04-09 66.181.187.118

Энэ их хурал хуулиа баталчихвал сайн сан МАН эв нэгдэлтэй байж хэмээнэ энэ хуулийг батлах 100 боломтой длл

Avatar

Нэргүй 2024-04-09 202.21.118.178

Төр бол хамгийн муу менежер гэж хэлсэн билээ…….Тэгээд коммунизмын балгаар бэлэнчлэх сэтгэлээтэй болсон арчаагүй залхуу нөхдүүд улам олшрох байх даа, хөөрхий

Avatar

Монгол 2024-04-09 172.56.163.201

3сая500 мян хүн амын ноогдол ашиг,Байгаль орчны нөхөн олговор ,улсын болон орон нутгийн татвар маш өндөр бх ёстой

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.180.174

Тэгээд л та бид монголчууд зүгээр гар хумхиж суугаад л тэр 30 гэр бүлийн буй болгосон баялгийг ГУДРААД байхы м биз дээ !

Avatar

Нэргүй 2024-04-09 59.153.86.140

Чадах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж