АНУ-ын засгийн газар чип үйлдвэрлэлтийн салбараа өргөжүүлэхийн тулд Тайванийн "TSMC" компанид 6,6 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулахаа амалсан байна. Энэхүү санхүүжилт нь "TSMC"-ийг Аризона мужид хагас дамжуулагчийн гурав дахь үйлдвэр барихад дэмжлэг үзүүлнэ гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв."TSMC" хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ АНУ-тай хамтарч ажилснаар 65 тэрбум ам.долларт хүрнэ. Жо Байдены засгийн газар Аризона мужид хагас дамжуулагчийн үйлдвэржилтээ дэмжих зорилгоор хамтран ажилснаар АНУ-ын хиймэл оюун ухааны салбар хийгээд технологийн салбарууд илүү амжилттай ажиллана гэж үзэж байна. Мөн засгийн газраас олгох санхүүлжилт нь хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар АНУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг сэргээх зорилготойгоор 2022 онд Байденб гарын үсэг зурсан "CHIPS" болон Шинжлэх ухааны тухай хуультай холбоотой юм. АНУ чип хэрэглээгээрээ Азийн пүүсүүдээс ихээхэн хамааралтай байсаар ирсэн. Энэ нь хятадууд Тайванийг довтлох гэх мэт геополитикийн хямралаас болж чипний хомсдолд орох эрсдэлтэй гэсэн үг юм. Байдены мэдэгдсэнээр Тайваньд хөрөнгө оруулалт хийснээр АНУ 2030 он гэхэд дэлхийн тэргүүлэгч хагас дамжуулагчийн 20 хувийг үйлдвэрлэнэ.
Хагас дамжуулагч буюу хурууны үзүүрээс ч жижиг чипүүд нь ухаалаг утаснаас эхлээд машин, хиймэл дагуул, зэвсгийн систем зэрэг бүх зүйлийг эрчим хүчээр хангадаг. Америк эдгээр чипүүдийг зохион бүтээсэн боловч дэлхийн нийт чип үйлдвэрлэлтийн 10 хувийг л эзэлдэг байна. Дэлхийн бараг бүх тэргүүлэгч бичил чип үйлдвэрлэдэг "TSMC" нь арлын аюулгүй байдалд санаа зовж буй үйлчлүүлэгчид болон засгийн газруудын шахалтаас үүдэн Тайваниас холдож, чипний үйлдвэрлэлээ төрөлжүүлэхийг хичээж байна. Тус компани 2021 онд Финикс дэх анхны үйлдвэрээ барьж эхэлсэн бол 2023 онд хоёр дахь байгууламжаа барьж эхэлжээ.АНУ-аас гадна тус компани Япон, Германд чипс үйлдвэрлэх төлөвлөгөөгөө гаргасан.Байдены засаг захиргаа ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Самсунг компанид Техас дахь чипний үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд 6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгохоо зарлана гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалж:Aljazeera
dfasdaff 2024-04-09 202.5.202.2
чипсийн үйлдвэр энэ хавьдаа 1-ийг барьчих юмсан. өрсөлдөхгүй юу…монгол чипс
Нэргүй 2024-04-09 202.21.102.50
hyatadtai baildh shaltgaan bolohnee