Эверестийн их цэвэрлэгээ эхлэх гэж байна

Эверестийн их цэвэрлэгээ эхлэх гэж байна

Эверестийн их цэвэрлэгээ эхлэх гэж байна

Гималайн ууланд авиралтын улирал эхлэхтэй зэрэгцээд цэвэрлэгээний кампанит ажил ч айсуй. Тодруулбал, цэргийн 12 алба хаагч, 18 шерпа нараас бүрдсэн баг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Эверестийн үндсэн отогт ирж, цэвэрлэгээг эхлүүлнэ. Тэд Эверест ууланд хуримтлагдсан олон тонн хог хаягдал болон цогцсуудыг цэвэрлэх юм.

Балбын армийн мэдээлснээр, уулын цэвэрлэгээний кампанит ажлын хүрээнд 2019-2023 оны хооронд 110 тонн хог хаягдал түүжээ. Уг кампанит ажил 2019 онд эхэлсэн. Энэ онд олон үндэстний "Unilever" брэнд тус кампанит ажилд хамтран оролцож байна.

Уулнаас буулгахаар төлөвлөсөн таван цогцос байна. 2023 онд нийт 12 уулчин Эверестэд авирах замдаа амь эрсэдсэн нь баталгаажсан бол таван уулчны цогцос олдоогүй, албан ёсоор баталгаажаагүй хэвээр байгаа аж.

Эверестийн оргилыг зоригсдын олонх нь Балбаар дамждаг. Балбын засгийн газар өнгөрсөн онд оргилд авирах 478 зөвшөөрөл олгож, дээд амжилт эвдсэн юм. Гэхдээ энэ нь Эверестэд авирч буй нийт хүмүүсийн тоо биш. Энэ тоонд шерпа хөтөч, туслах ажилтнууд болон бүлгээр авирч буй хүмүүс багтаагүй байдаг.

Сүүлийн жилүүдэд уулан дээрх хог хаягдлын асуудал хурцаар хөндөгдөх болсон. Тэр дундаа хүний гаралтай хаягдал нь байгаль орчны хамгийн том асуудал болоод байна. Энэ жилийн хувьд аялагчдаас өөрсдийн ялгадасаа авч явах уут савтайгаа ууланд авирахыг шаардаж байна. "Эверестийн оргилуудын холбоо"-ны дэд ерөнхийлөгч Дивас Похрелийн хэлснээр нэг уулчин ойролцоогоор 14 хоног зарцуулж оргилд гардаг бөгөөд энэ хугацаандаа өдөрт 250 грамм ялгадасаар байгалийг бохирдуулдаг ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 183.177.97.14

Хогоо аваад буучдаггүйм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж