Дуучин Б.Сарантуяа соёлын өвөө хамгаална

Дуучин Б.Сарантуяа соёлын өвөө хамгаална

Дуучин Б.Сарантуяа соёлын өвөө хамгаална
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт сонсогч фэнүүдийнх нь дунд хүлээлт үүсгэдэг.  Энэ жилийн төрсөн өдрийн тоглолтоо уламжлал ёсоор нижгэр хийж, Монголын рок попынхон нэгэн тайзнаа чуулах гэнэ. Тэрбээр 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийж байсан бөгөөд энэ жил анхны тоглолтынхоо 30 жилийн ойг тохиолдуулан “Сэтгэлийн хөг” ижил нэртэй тоглолт хийх гэж байна.
Энэ удаагийн тоглолтоо Улаанбаатар хотын чимэг болсон хуучны барилгуудаа сэргээн засварлах, эртний соёлын өвийг хамгаалах энэ уриалгыг бодит болгох зорилгоор “Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон”-г сонгон 2024 оны дөрөвдүгээр сарын 19, 20-нд зохион байгуулахаар болжээ.
Зууны манлай дуучин Б.Сарантуяа "Миний хувьд 2000 оноос төрсөн өдрийн тоглолтоо жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд хийж ирсэн. Анхны тоглолтын продюсераар ажилласан хүн бол хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа юм. Би өнгөрсөн хугацаанд Бөхийн өргөө, Соёлын төв өргөө, Улсын цирк, "Зайсан хилл", "Корпорэйт", "UB palace" концертын танхимд тоглолтоо хийж байлаа. Та бүхэн анзаарсан бол би төрсөн өдрийн тоглолтоо хуучны дуугаараа нэрлэдэг.
Анх 2013 оны "Хайрын бурхан" тоглолтоос эхлээд 2018 онд "Инээмтгий хүн", 2022 онд "Супермэн" дуугаараа тоглолтоо нэрлэж байсан.
Энэ удаа "Сэтгэлийн хөг" анхны тоглолтоороо нэрлэж байна. Хуучин барилгуудаа сэргээн засварлах, хадгалж авч үлдэх уриалгыг гаргаж, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөсөн. Хувийн хэвшлийн концертын танхим гэхээс илүүтэй улсын байгууллагуудыг дэмжихийг хүссэн. Уламжлалт төрсөн өдрийн тоглолтоо жил бүр өвөрмөц хийхийг зорьдог. Энэ удаагийн тоглолтоороо түүхэн дурсгалт барилгаа хадгалж, хамгаалахыг уриалахын зэрэгцээ биет бус соёлын өвөө хамгаалахыг уриалж байна" гэсэн юм.
Т.Хуншагай
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ироо 2024-04-09 59.153.114.224

Би лав хүлээсэн юм байхгүй хэзээ төрснийг ч мэдэхгүй

Avatar

Сарантцуяагийн шүтэн бишрэгч 2024-04-09 90.188.242.48

Өөрийгөө хэн гэж бодоод байгаан, мэдрэл чинь би гэж ирээд л. Чи мэдэх алба байхгүй

Avatar

зочин 2024-04-09 66.181.167.4

Мэргэжлийн улс нь түүхэн дурсгалт барилга байгууламж гэсэн ойлголтыг нэг мөр болгож, түүхэн дурсгалт барилга байгууламжид яг ямар ямар барилга байгууламжууд ямар учраас хамаарахыг тодорхой болгохгүй бол шавар тагз бүр түүхэн дурсгалт болчих гээд байх шиг, ер нь тэгээд барилга байшиндаа ч үнэ цэнэ нь биш газар байршилдаа л гол үнэ цэнэ нь байдаг бололтой

Avatar

Нэргүй 2024-04-09 64.119.29.63

ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗҮЙЛ САНААЧИЛСАН БАЙНА. БУЯН НЬ ХААЧИХ ВЭ ДЭЭ!!!???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж