"Microsoft" компани хиймэл оюун ухааны салбараа өргөжүүлэх гэж байнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлisuu Дэлхий Мэдээ 2024-04-09"Microsoft" компани хиймэл оюун ухааны судалгаа, хөгжлийн үе шатыг нэмэгдүүлэхийн тулд Лондон хотноо шинэ оффис нээхээр төлөвлөж байна. Технологийн компанийн хиймэл оюун ухааны салбар хариуцсан захирал Мустафа Сулейман ирэх долоо хоногоос эхлэн шинэ оффист тохирох хүмүүсийг сонгон шалгаруулна гэв. Одоогийн байдлаар хэдэн ажлын байрны орон тоо сул байгааг тодорхойлоогүй байгаа ч Их Британид хиймэл оюун ухаан, ур чадварын асар их нөөц бий гэж үзэж байна. "Microsoft" компани нь 2023 онд Лондонд оффис нээсэн "ChatGPT" бүтээгч "OpenAI"-ийн томоохон хөрөнгө оруулагч юм. Сулейман 2014 онд "Google"-ээс худалдаж авсан хиймэл оюун ухааны судалгааны "DeepMind" лабораторийг Их Британид үүсгэн байгуулжээ. Тэрбээр 2022 оны гуравдугаар сард "Microsoft"-д орохоосоо өмнө өөрийн хиймэл оюун ухаан "Inflection AI"-г эхлүүлсэн юм. Лондон хотын шинэ оффисын ажлыг "DeepMind" болон "Inflection"-д ажиллаж байсан хиймэл оюун ухааны инженер Жордан Хоффманн удирдах болно. Хиймэл оюун ухааны яамны сайд Висконт Камроуз "BBC"-д хэлэхдээ "Лондонгийн шинэ төв нь хиймэл оюун ухааны инновациар дэлхийн тэргүүлэх нь Их Британид итгэх итгэлийг сэргээнэ. Их Британид хиймэл оюун ухааны салбар цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд улс даяар 50 мянга гаруй хүнийг ажиллуулж, эдийн засагт 3.7 тэрбум фунт стерлинг оруулж байна. Бид хиймэл оюун ухаанд чиглэсэн инновацийн хандлагын ачаар дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг авъяаслаг хүмүүс, бизнесүүдийг татсаар байна" гэж мэдэгджээ."Microsoft"-ийн Их Британи дахь шинэ оффистоо өөрсдийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн "OpenAI"-ийн ажилтнуудтай хамтран ажиллана. "Microsoft" 2023 оны эхээр "олон жилийн, олон тэрбум" түншлэлийн хүрээнд "OpenAI"-д анхны 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан. Тэр цагаас хойш "Microsoft"-ын зах зээлийн үнэлгээ нь 3 тэрбум ам.доллараас давж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хувьцаат компани болжээ.Эх сурвалж:BBC хиймэл оюун ухаанМайкрософтХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Сэтгүүлчдээ баярлалаа. 2024-04-09 59.153.112.82
Сайхан мэдээ байнаа. Баярлалаа сэтгүүлчдээ. Та хэд минь мэдээг бэлтгэхлээ улс төр, технологи, эдийн засаг гээд олон талаас нь зэрэг бичсэн нийтлэлийг жирийн монгол уншигчдаа ойлгомжтой, цогцолбор бүрээр нь салгаж, найруулгаа илүү тодорхой болгоод өгөөрэй. Ихэнх мэдээ чинь хөөрхөн шүү, зарим нь тэгээд байдаг юм. Амжилт <3
иргэн 2024-04-09 192.82.65.32
3 тэрбум биш 3 их наяд ам доллар байх аа