Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаатай холбоотой мэдээлэл өглөө. Тодруулбал, энэ онд 121 байршилд 1500 граж буулгахаар төлөвлөсөн байна.
Ингэхдээ мөн 15 мянга орчим метр хашаа, хайс буулгана гэсэн юм.
Мөн зам талбайг чөлөөлсөн байршилд дахин газар олгохгүй бөгөөд зөвхөн нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглана гэдгээ онцоллоо. Газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэх хуудсыг зөвшөөрөлгүй обьекттой бүх байршилд хүргүүлсэн бөгөөд 2023-2024 онд удаа дараа тавьсан шаардлага биелүүлээгүй иргэдийн гражийг шууд албадан буулгаж байгаа аж.
Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гражийг буулган, газар чөлөөлж байна гэв. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 граж, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Нийтийн эзэмшлийн талбайд тохижилтыг шууд хийхгүй бөгөөд зай талбайд зураг төслийн дагуу тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Зочин 2024-04-09 202.179.26.248
СБД-ийн 3р хороо 40р байрны урд талын хэдэн муухай грашийг хэзээ буулгах вэ. Ойр хавийн грашууд буугаад аятайхан болсон. Одоо энэ хавийг цэгцэлчихвэл сайхан болох гээд байхын.
зочин 2024-04-09 59.153.113.74
СБД-ийн 3-р хороо 40-р байрны өмнөх 2 эгнээ гараж буугдахгүй л бна.Тэр хавийн гаражууд буугдаад дууссан.
Зочин 2024-04-09 202.9.47.53
Нямбаатар даргаа, Сүхбаатар дүүргийн 4-р хорооны байрны урд талын 28-р байр тойрсон 60 аад гаражийг хэзээ буулгах вэ? Хотын төвд тун муухай, нярай хүүхэд салхилуулах ч талбай алга байна даа…
Dorjsuren 2024-04-09 59.153.86.19
За Энэ засаг буухаас өмнө хамаг муу ёрын үүр уурхай болсон грашуудыг буулгасан хотын удирдлагууддаа баярллаа. тээр жил урд айлын маань залуу наад муу хогийн грашинд чинь угаартаж нас барж байсан. ямар ч ашиглагдахгүй хоосон хэвтдэг хогын грашнууд
Нэргүй 2024-04-09 202.9.46.247
Зөвшөөрөлгүй гарааж биш л дээ. Үе үеийн газрын албаныхан зөвшөөрлийг нь өгөөд мөнгийг нь аваад бариулсан гараашууд. Бүр кададстын зурагтайгаа., зарим нь үл хөдлөхийн гэрчилгээтэйгээ. Төр хүчээр кадастырын зургийг нь устгаж, гэрчилгээг нь хүчингүй гэж зарлаад байгаа.
зочин 2024-04-09 139.5.217.150
ЗӨВӨӨ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА. НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРАА ТӨР МЭДЭХ ЁСТОЙ.
ТОХИЖУУЛЖ НАСТАЙЧУУД ХӨЛӨӨ АМРААХ , ХҮҮХДҮҮД ТОГЛОХ ГАЗАР БАЙХААР ТОХИЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
БАС МОД СӨӨГ ТАРЬЖ ЭРҮҮЛ ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙГ ХҮСЬЕ.
Нэргүй 2024-04-09 202.179.11.230
Hun ch yavj bolohgui hashaa bolgoson, hurdan buulgamaar baina.
И 2024-04-09 103.168.34.195
гараж буулгасан газрыг хурдан тохижуулахгүй бол хог хаясан, шавар шороо болсон газар байсаар байна шүү!!!
Нэргүй 2024-04-09 66.181.180.197
анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгч бариулсан юм бэ. Тэгчээд тэрийг чинь хүмүүс мөнгөөрөө худалдаж авсан иргэдийн өмч. гэтэл ямар ч зөвшөөрөл өгөөгүй гэж төр нь өөрөө гэнэт гарч ирэнгүүтээ хүний хувийн өмч руу халдаж байдаг. тэрийг нь хувьдаа өмчтэй болж чадаагүй арчаагүй юмнууд дэмжээд орилолдоод ороод ирэх юм. удахгүй танай байшинг бас зөвшөөрөлгүй барьсан гээд буулгахаа наад төр чинь мэдэх байлгүйдээ. Хувийн өмчтэй байх эрхгүй комунист дэглэм буцаж ирж байгаад баяр хүргэе хувийн өмчгүй лалрууддаа
Нэргүй 2024-04-09 66.181.184.20
Юм гэдэг чинь хувьсаж өөрчлөгдөж байдаг юм буулгах юмыг буулгах л хэрэгтэй. Монгол Улс хөгжихгүй байгаагийн нэг нь энэ .
Нэргүй 2024-04-09 103.80.211.124
Сүхбаатар дүүргийн 3-р хороо Орос 3-р дугаар сургуулийн арын гараж буулгасан газар Тайландын консулын барилга барина гээд хашаалсан байна. Энийг шалгаж өгнө үү.
Нэргүй 2024-04-09 66.181.181.34
hurdan hii het udaan bna
зочин 2024-04-09 202.131.227.179
Зөвшөөрөлгүй болон дараа нь хулхи аргаар авсан гражийг буулгах нь зөв, 2018 оноос газар аваад юу ч хийгээгүй ,өвөр монголчуудад зарах эрмэлзэлтэй хүмүүс байгааг шалгах хэрэгтэй, Зарим компаний газар зарж мөнгө олж байгааг анхаарах шалгах хэрэгтэй Ажил хийж байгааг дэмжих хэрэгтэй
Нэргүй 2024-04-09 202.21.104.2
ГАРАЖ ГЭЭД НЭГДСЭН БАЙДЛААР ЗӨВ БИЧИЖ СУРМААР БАЙНА. GARAGE ГЭЭД ФРАНЦ ҮГ. ДЭЛХИЙН БҮХ ХЭЛЭНД НЭГ Л УТГААР ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА.
Монгол хүү 2024-04-09 64.119.29.63
ЭНЭ ГАРАЖ БУУЛГАНА ГЭЖ ДӨВЧИГНӨСӨН ШИЙДВЭР ЗАРИМ ГАЗРАА ЗӨВ ЗҮЙЛ БАЙГАА НЬ ИЛТ БАЙГАА БӨГӨӨД ЭНЭ НЬ ШУУД ӨӨРСДИЙН ДУРААР ДУРТАЙ ГАЗРАА СОНГООД БАРЬСАН НИЙТИЙН ЭЗЭМШИЛ ГАЗРААС ХУМСАЛСАН АСУУДАЛТАЙ ГАРАЖУУДАД ХАМААРСАНЫГ НЬ АРД ИРГЭД САЙШААН ХҮЛЭЭЖ АВСАН ЮМ. ГЭТЭЛ БАРИЛГА БАРЬСАН КОМПАНИ НЬ БАРИЛГА БАРИХААСАА ӨМНӨ БАРИЛГЫН СУУРИЙН БЭХЖИЛТ ХИЙХ БАС ҮҮНИЙГ ГАРАЖ БАРЬЖ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЗОРИЛГООР БАРЬСАН ДАВХАР ГАРАЖУУДЫГ БУУЛГАНА ГЭХ МЭДЭГДЭЛ ӨГСӨН НЬ ЖООМОО УСГАХ ГЭЖ БАЙГААД БАЙШИНГАА ШАТААХ БОЛЖ ДЭЭ
зочин 2024-04-09 202.131.227.179
Нямбаатар даргаа Сүхбаатар дүүргийн 1-р хорооны 10|3 байрны урд талын 2 граш удаа дараа өргөдөл өгсөөр байтал одоо ч буулгалт хийгээгүй танай ажилчид дарагдуулсаар байгааг анхаарна уу
иргэн 2024-04-09 103.57.92.147
тухайн үеийн дарга нар нь зөвшөөрөл өгөөд л бариулсан даг. дараа үеийнх нь хуулиар халхавчилсан дээрэм хийж бгаа ш дээ. муусайн дээрэмчдийн хахуулд авсан мөнгөөрөө авсан байшин нь нураасай. өөрсдөө гаражгүй оркууд нь зөв2 гээд дэмжинээ бас. хашаа байшин, газрыг чинь хуулиар дээрэмдэхээр мэдэрнэ ээ
Зочин 2024-04-09 103.212.119.216
сумъяа бах грашаа буулгаж бараагүй 3жил болсон