Цагдаагийн алба хаагчдын хэргийг АТГ-т шилжүүлэв

Цагдаагийн алба хаагчдын хэргийг АТГ-т шилжүүлэв

Цагдаагийн алба хаагчдын хэргийг АТГ-т шилжүүлэв

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаж, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан байна.

Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-09 202.21.120.66

Монголын цагдаа нар хэрэг төвөгт орооцолдож, хүн алж, хүчин хийж, авилга авч, хулгай хийж л байдаг тэрнээс яг ял авсан нь хэд байдгийн. ард иргэдийг иймэрхүү хэрэг хийвэл аль цагийн цаашаа харуулсан бх . Тийм болохоор Монголын шүүх, цагдаа, прокурор, АТГ бүгдийн эрс шинэчлэх хэрэгтэй ор үндэсээр нь өөрчлөхгүй бол бие биеэ хамгаалсаар байх болно

Avatar

Чапай 2024-04-09 45.117.35.7

хувьсгалт цэргийн шүүхээр шүүe

Avatar

Нэргүй 2024-04-09 202.179.25.94

цэргийн шүүх гэж аль дээр татан буугдсан биз дээ. Цагдаагийн байгууллага өөрсдийн албан хаагчдад эрүү үүсгэх болоод байгаа учраас АТГ-т энэ хэргийг шилжүүлсэн байх

Avatar

Нэргүй 2024-04-09 43.242.243.123

Хүүхдийнхээ хүчингийн хэргийг нуусан хурандаа эцгийг ажлаас хал

Avatar

Зочин 2024-04-09 59.153.113.84

АТГ чинь утга, учираа алдлаа шүү. Авлигатай холбоотой асуудлаа л шийднэ биз дээ.

Avatar

Зочин 2024-04-09 66.181.189.245

Цэргийн шүүх шүүдэг байхаа

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.189.245

ийм хэргийг мөрдөх алба, эсвэл цэргийн шүүх л шийддэг юм бишүү

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.180.174

Тэр 4 цагдааг халах солих тэр байтугай а**х ч амархан бн. Харин МОНГОЛЫН ЦАГДАА г яахсан билээ, энэ олон ялз арсан хоцрогдсон, баяжчихсан генерал хурандаа нары нь татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгээд л байх уу ?!
Төр, засгийн энэ олон луйьарчин хулгайч нарыг тэд л хам гаалж хаацайлаад бна ш дээ !

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.186.138

ЭНЭ ХЭРЭГ АВИЛГАТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ БИЛЭЭ

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-09 66.181.177.48

Цагдаа нь цагдаагаа шалгах нь ашиг сонирхолын зөрчилтэй тул хэргийг АТГ-т шилжүүлж байна гэж ойлгож байна. Юмыг жаахан том зургаар сэтгэнэ бодолдоо.._,.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж