Монголын "CS" дахин хоёр багаар бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2024.04.09-нд нийтлэгдсэн

Монголын "CS" дахин хоёр багаар бүл нэмлээ

Монголын "CS" дахин хоёр багаар бүл нэмлээ

Монголын цахим спортын "CS2" төрлийн гэр бүл улам өргөжиж, дотоод өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байна. Саяхан л гэхэд хоёр баг албан ёсоор бүрэлдэхүүнээ зарлалаа. Тухайлбал, "Chinggis Warriors" болон "IHC Apes" багууд Мэйжорын Азийн эрхийг булаалдахаар гарч ирэв.

"Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд цахим спортын сонирхогчдын эчнээ мэдэх, домог гэж хэлж болохуйц Б.Тэмүүлэн буюу "Zilkenberg" багтсанаас гадна Э.Мөнхтогтох "xerolte", Г.Даваасүрэн "fury", Н.Ууганбаяр "NEUZ" болон залуу тамирчин Г.Тэмүүжин "st0P" туршилтаар тоглох аж.

Тэгвэл "CS2"-ийн бүрэлдэхүүнээ тун удахгүй зарлана гэж хүлээлт үүсгээд байсан "IHC Esports" эцэст багаа танилцууллаа. Тэднийг Б.Отгонлхагва "AccuracyTG" ахалж, З.Ундрахбаяр "roux", "Ш.Зол-Эрдэнэ "WndrZ", Я.Ариунжаргал "ariucle", Э.Төгс-Эрдэнэ "efire" нар тоглох аж. Харин дасгалжуулагчдаар Б.Батхүлэг "doom", Э.Тэмүүжин "Sparco" нар ажиллах гэнэ.

Ирэх Шанхайн Мэйжорт Азиас гурван баг өрсөлдөнө. Энэхүү гурван эрхийн төлөө Монгол, Хятад, Австралийн багууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж