Тэргүүн шадар сайд яармагт оролцоно | News.MN

Тэргүүн шадар сайд яармагт оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд яармагт оролцоно

Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотыг өнөө өглөө зорьжээ.  Тэнд жил бүр зохиогддог Зүүн хойд Азийн Хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагт тэрбээр оролцох юм байна.  Тэргүүн шадар сайд үзэсгэлэн яармагт оролцох үеэрээ Зүүн хойт Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцож үг хэлэх аж. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь Монгол Улсын  Зүүн хойд Азийн улс орнуудтай хийх худалдаа, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой бөгөөд энэ үеэр ажил хэрэгч яриа хэлэлцээрүүд үргэлжлэх юм байна.

Уг үзэсгэлэн яармагт манай улсаас барилга, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар болон арьс шир боловсруулах, авто машины тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 гаруй бизнес эрхлэгчдээс бүрдсэн  баг оролцоцохоор болсон байна.

Үүний зэрэгцээ Тэргүүн шадар сайд  Н.Алтанхуяг  Бээжин хотод очиж БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Ган болон  ХКН-ын Гадаад харилцааны газрын сайд Ван Жаруйтай уулзалт хийхээр болжээ.

 Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-01 202.170.67.217

Сайн байцгаана уу
Та бүхэн дэлхийн 200-д орны үүрэн болон суурин утасруу маш хямд тарифаар ярих боломжтой боллоо
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх сайтнаас авна уу

Avatar

Зочин 2010-09-01

ВГ Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академи дээр англи хэл дээр уран зохиолын номыг бүрэн ойлгож уншиж сурах 1 жилийн брэнд курсын бүртгэл явагдаж байна Хичээл 9 дүгээр сарын 6 нд эхэлнэ Кабинет-405 утас -99922603 хуучнаар орос эмнэлэг Норжин худалдааны төвийн замын урд баруун зүгт 100м

Avatar

зочин 2010-09-01 202.55.191.22

Чиний юмыг өгч байгаа юм биш чамд ямар хамаа байна аа Дуугүй л урдах ажлаа хийгээд явж бай Өөрийнхөө согтуу толгойг захирч чадахгүй байж 5 толгойн талаар бичээд солиороод байх чинь

Avatar

Зочин 2010-09-01 202.180.218.251

Гашуун сухайт шиг 5 толгойг зүгээр өгөхөөр одовоо эвтэй вайя гэдэг чинь нийлж идэхийг хэлдэг юм хө

Avatar

зочин 2010-09-01 202.180.218.251

Гашуун сухайт шиг 5 толгойг зүгээр өгөхөөр одовоо эвтэй вайя гэдэг чинь нийлж идэхийг хэлдэг юм хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж