-Эх орны хишгийг иргэдэд олгохдоо долдугаар сарын 1-нээс эхлэн шинэ бүртгэл хийж, гарын хээ бусад мэдээлэл авсаны дараа олгоно гэж байсан. Гэтэл ирэх сарын 1-нээс олгох болжээ Бүртгэлийн зөрчилд хяналт тавих боломж бүрдсэн юм уу?
-Сар шинийн өмнө Эх орны хишиг тараах ажил эхлээд 94 хувьтай байна. Гадаадад байгаа иргэд аваагүй байгаа юм билээ. Одоо 1.5 сая иргэнд хишиг тараах ажлын бэлтгэл ажил эхэлсэн. Бид бүртгэл давхардалттай байгаа эсэхийг хянах газар биш. Харин бичиг баримт нь бүрэн эсэхийг л үзнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлийн асуудлыг тавихад хянах бүрэн боломжтой гэсэн. Тухайлвал нэг иргэн Баянголдүүргээс аваад Баянзүрх дүүрэгт авах оролдлого гаргавал авсан тухай мэдээлэл компьютерт байх жишнээтэй. Тиймээс бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа.
-Сар шинийн өмнө хишиг олгох ажлын явцад олон хүн давхардаж авсан гэсэн яриа байна. Энэ үнэн үү. Хэрвээ авсан бол буцааж авах хууль эрх зүйн үндэс байдаг уу?
-Хаягийн бүртгэл, зөрчилтэй 51 мянган хүн байна лээ. Энэ бол сонгуулийн үеийн бүртгэлийн будлианы үр дагавар. Гэхдээ ийм олон мянган давхардалт байгаа ч 70 мянган төгрөгийг хоёр удаа авсан хүн байхгүй.
-Наадмын өмнө дараагийн 50 мянган төгрөгийг өгнө гэсэн яриа байна?
-Бүртгэлийн ажлын шинэлэлийг төгс хийгээд жигдэрсэн үед үлдсэн мөнгөө өгөх бодол байгаа.
Х.Хангал