Жүдо УАШТ: Зарим жинд шинэ аварга төрж, зарим нь аваргаа батлав

Жүдо УАШТ: Зарим жинд шинэ аварга төрж, зарим нь аваргаа батлав

Жүдо УАШТ: Зарим жинд шинэ аварга төрж, зарим нь аваргаа батлав

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй нийт долоон жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо. Олимпийн өмнөх улсын аварга гэдгээрээ энэ удаагийн тэмцээн онцлогтой. Ийнхүү та бүхэндээ эхний өдрийн үр дүнг хүргэе.

ЭМЭГТЭЙ 48 КГ
2024 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодров. Хүрэл медалийг Спортын дунд сургуулийн Н.Ундрахбаяр, СХД-ийн “Хаан хүнс” клубын С Гүнжинлхам нар хүртэв. Энэ жингийн алтан медалийн төлөөх барилдаанд “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү, “Женко” клубын Ж.Анударь нар өрсөлдөв. Барилдааны нэмэлт цагт Б.Баасанхүү өрсөлдөгчөө даралтад оруулж 2024 оны улсын аварга боллоо.
ЭРЭГТЭЙ 60 КГ
Насанд хүрэгчдийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Алтан медалийн төлөө “Женко” клубын Б.Сүхбат , “Хилчин” клубын тамирчин К.Ёолк нар өрсөлдөж Б.Сүхбат улсын аварга шалгаруулах тэмцээний 3 дахь түрүүгээ хүртэв. Энэ жингийн хүрэл медалийн эзэд нь “Алдар” спорт хорооны Э.Ариунболд, Ө.Жанцандорж нар байв.
ЭМЭГТЭЙ 52 КГ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болов. Энэ жингийн хүрэл медалийг “Хурд” клубын А.Баярмаа, “Тэмүүжин” клубын А.Булган нар хүртэв. Жингийн алтан медалийн төлөө “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Уранзаяа, “Хангарьд “ клубын Б.Гүндэгмаа хүч үзэв. Тамирчдын хэн ялсан нь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний анхны түрүү хүртэх хариуцлагатай барилдааны ялагч нь Б.Уранзаяа байлаа.
ЭРЭГТЭЙ 66 КГ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66кг-ын жинд алтан медалийн төлөө “Хурд” клубын тамирчин Л.Сумъяа, Хэнтийн Ө.Бямбасүрэн нар өрсөлдөж “Хурд” дэвжээний Л.Сумъяа алтан медаль хүртлээ. Харин энэ жингийн хүрэл медалийг “Женко” клубын тамирчин А.Өнөболд, Дархан-Уул аймгийн тамирчин Т.Төрболд нар хүртэв
ЭМЭГТЭЙ 57 КГ
2024 оны УАШТ-ий хамгийн олон тамирчин өрсөлдсөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийг “Хилчин спорт” хорооны тамирчин Г.Ганцэцэг, О.Оюунчимэг нар хүртлээ. Аваргын алтан медалийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Л.Сосорбарам “Хилчин” спорт хорооны тамирчин О.Саруул нар өрсөлдөж олимпийн жилийн сорил УАШТ-ий аваргаар ОУХМ Л.Сосорбарам тодров.
ЭРЭГТЭЙ 73 КГ
Эрэгтэйчүүдийн 73кг-ын жинд нийт 22 тамирчин өрсөлдснөөс хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Л.Анхзаяа, “Хангарьд” клубын тамирчин Д.Алтансүх нар хүртлээ. Харин аваргын алтан медалийн төлөө “Шинэбадрах” клубын тамирчин Ж.Гансүрэн “Алдар” спорт хорооны Б.Эрхэмбаяр нар өрсөлдөж энэ удаагийн ялалт Б.Эрхэмбаярынх байлаа.
ЭМЭГТЭЙ 63 КГ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн тамирчдаас хүрэл медалийг "Сүлд" спорт хорооны тамирчин Л.Энхрийлэн, Д.Есүй нар хүртлээ. Аваргын алтан медалийн төлөө "Алдар" спорт хорооны тамирчин Б.Ганхайч, "Женко" клубын Ц.Сүнжидмаа нар өрсөлдөж Б.Ганхайч ялалт байгуулж улсын аваргаас 9 дэх алтан медалиа хүртлээ.

ЭХ СУРВАЛЖ: Монголын жүдо бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.181.103

Уранзаяа Сүхбат нарыг эртхэн олон улсын тэмцээнд олон удаа явуулж туршлага суулгамаар байх юм….

Avatar

Нэргүй 2024-04-09 43.242.242.59

Ж.Анударь, Б. Сүхбат дар дэлхийд өрсөлдөх цаг нь болжээ. Олон улсын туршлага эртхэн суулгаж байгаад 2028 оны олимпод оролцуулах хэрэгтэй. Тийм боломж дүүрэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж