ЦЕГ: Согтуу жолооч ослын газар, хохирогчийг орхиж зугтаасан

ЦЕГ: Согтуу жолооч ослын газар, хохирогчийг орхиж зугтаасан

ЦЕГ: Согтуу жолооч ослын газар, хохирогчийг орхиж зугтаасан

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Ням гаригт /2024.04.07/ 20:14 цагт "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн авто зам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах авто замын найм дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Сүүлийн саруудад согтуугаар жолоо барьж, зам тээврийн осол гаргах тохиолдол харьцангуй цөөрсөн ч иргэдийн санамсар болгоомжгүй, хайнга үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, эрүүл мэндээрээ хохирч байгааг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрэл 2024-04-09 139.5.216.57

хуулиа чангаруулаач дээ.аймаар юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж