АН-ын дарга Л.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна

АН-ын дарга Л.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна

АН-ын дарга Л.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна

Ардчилсан намын 34 жилийн ойн баярын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.


‑Танай нам 34 жилийн ойгоо нэлээд ажил хэрэгч тэмдэглэлээ. Өнгөрсөн гучаад жилийн алдаа оноог дэнсэлбэл?

-1990 онд Ардчилсан нам байгуулагдсанаар Монголчууд улс төрийн эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Кремльд шийддэг байсан эрх мэдлийг монголдоо авч чадсан явдал. Энэ нь Кремлийн тавиулуудыг төрийн эрхээс шахаж, иргэд нь төрөө өөрсдөө сонгодог болсон явдал. Өмнөх нийгэмд одооны яриад байгаа дабль стандарт гээч зүйл бүрэн утгаараа ноёрхож байсан. Ганц намдаа социализмд үнэнч цөөн тооны хүмүүсийг элсүүлж, тэднийгээ бусад хүмүүсээс дээгүүрт тавьж, тусгай хангамж, эрх эдлүүлэх гэх мэт ялгаатай байдлыг бий болгодог. Харин Ардчилсан нам гарч ирснээр намд эрдэмтэн, сэхээтэн, ажилчин, залуус, ер нь хүссэн бүхэн орж, үзэл бодлоо илэрхийлж улс орноо удирдахад гар бие оролцож болохыг харуулсан. Иргэдийн сонголтын үр дүн ямар байхаас үл хамаарч иргэд төрөө сонгож, өөрсдөө төрд сонгогдох эрх чөлөөгөө олсон нь том ололт шүү. Мэдээж алдсан зүйл их бий л дээ. Үүнээс ч улбаалаад зарим хүн ардчилалд эргэлзэх, ардчилал ер нь хэрэгтэй юм уу гэх яриа хөөрөө ч гарах болсныг үгүйсгэх аргагүй.

-Тэгэхлээр та ардчилал гажуудаж, арай буруу замаар явсан гэдэгтэй санал нийлж байна уу? -Ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгааг та ч, би ч, бид бүгдээрээ л харж байна шүү дээ.

‑Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам дөрөвхөн жил л дангаар засагласан байдаг. Коммунист угшилтай нам ардчиллыг хумидаг юм байна гэдгийг харж байна. Ер нь социалист онол бол тэгштгэлийн тогтолцоо шүү дээ. Хувийн өмчийг үзэн ядаж, хүн бүр адилхан бодож, ижилхэн үг хэлж, биесээсээ ялгарахгүй байхыг тунхаглаж, шаардаж, хэрэгжүүлдэг. Социалист нийгэмд төр дарангуйлж, иргэд дуулгавартай гүйцэтгэгч буюу хатуухан хэлбэл манкурт боолын хэмжээнд очдог. Нэгэнт эрх чөлөө, ардчиллын үнэ цэн, үнэт зүйлийг мэдэрчихсэн хүмүүс эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд дургүйцээд байгаа юм. Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөг төрөөс хумиж, дарамтанд оруулж байна. Социалист угшилтай нам хийж бүтээж өөрийнхөөрөө амьдрах гэсэн хүмүүсийн хүсэл сэтгэл, боломжийг боомилдог юм байна. Ингэснээрээ иргэд, ялангуяа залууст боломж олдохгүй учраас эх орноосоо дүрвэхэд хүрч байна. Хүн бол баялаг. Энэ баялаг дээрээ бус төрд түшиглэдэг тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхэн ардчиллыг гажуудуулж байгаа гэж дүгнэх хангалттай шалтгаан. Ер нь энэ талаар ганц бид ч биш дэлхий дахинд ч, нэн ялангуяа хуучин коммунист тогтолцоонд байсан зүүн Европын орнууд ярьж хэлж, засч залруулахаар ажиллаж байна.

-Тэрвэл энэ гажуудлыг хэн, хэрхэн ямар аргаар засч залруулах вэ?

-Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч засна. Тэгтлээ дарангуйлал тогтож, ардчилал бүхэлдээ аюулд орчихоогүй байна. Ямартаа ч сонгох, сонгогдох эрх нь иргэдэд нээлттэй байна. Ерөөсөө л нэн тэргүүнд өмчтэй болж, баялаг бүтээх эрхийг нь иргэддээ өгөх ёстой. Бид Бүрэн ардчилал гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Бидэнд байгаа улс төрийн эрх чөлөөг нь эдийн засгийн эрх чөлөөгөөр нь баталгаажуулъя. Үүн дээр суурилж шударга ёсны эрх чөлөө, тусгаар тогтнолын эрх чөлөө нь ирнэ гэж бид үзэж байна. Тэр цагт ардчилал зөв гольдролдоо орох болно.

-Танай нам удирдлагын түвшинд ихээхэн залуужсаныг харлаа. Үе солигдож байна гэж дүгнэж болох уу?

-Ганцхан удирдлагын түвшинд ч биш залуус Ардчилсан намыг сонгож байна. Энэ нь өөрийнхөөрөө амьдрах, ирээдүйгээ төлөвлөж бүтээх гээд хүсэл мөрөөдөлтэй нь холбоотой. Өнөөдөр МАН-ын гишүүн л биш бол дэгжин дэвших, амьдралд хөлөө олох, хүссэн ажилдаа орох боломжгүй байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэсэн эрүүл сэтгэлгээтэй залуус манай намыг сонгож байна. Тиймээ манай намын удирдлагын баг дан залуусаас бүрдсэн. С.Цэнгүүн, Б.Батзаяа гээд "Z" үеийн олон залуус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ер нь залуус л өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, цаг үеийнхээ болон ирээдүйн хөгжлийг бий болгодог юм байна. 1990 онд залуус л хувьсгал хийсэн. Одоо ч залуус л өөрчлөх болно. Тэд энэ цаг үеийнхээ бүтээгдэхүүн учраас орчноо, ирээдүйгээ арай өөрөөр харж чаддаг. Бид залуустаа итгэж байгаа.

-Та эрх баригчдыг хатуухан шүүмжилсэн. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг товчхон дүгнэвэл?

-Товчхон дүгнэх амархаан. Ганцхан бүтээн байгуулалтын жишээг л хэлье. Ардчилсан нам дөрвөн жилд 3000 км автозам тавьж чадсан бол Ардын нам засагласан найман жилд Дарханы чиглэлийн 200 гаруйхан км замыг дуусгаагүй л байна. Ганц ч Цахилгаан станц баригдсангүй. Бүр тог цахилгаан тасалдаж хязгаарладаг боллоо. Энэ мэтчилэн яриад шүүмжилбэл дуусдаггүй яриа гэдэг шиг юм болно. Бид өнгөрсөн хугацааг товчоор "Алдагдсан найман жил" гэж дүгнэж байгаа. Гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн гээд таатай боломжуудыг ашиглаж чадсангүй гээд яривал их юм бий. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхээсээ илүүтэй бид урагшаа харж юу хийж бүтээх талаараа ярьцгааж байна. Алдагдсан найман жилийн алдааг бид заснаа.

Ярилцсан Б.Ганхуяг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 38.91.100.157

Энэ МАн, АН,ыг дахин яасан ч гаргаж болохгүй зав бодолтой шудрага залуусаа гаргах хэрэгтэй

Avatar

Х.Баттулга нь байнөө 2024-04-09 203.91.115.47

4+4=8 тоо бодож чаддаггүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.93.14

жонхуу мэтин наймаачидасаа салаачээ арчаагүй новшнууд

Avatar

Нэргүй 2024-04-09 108.94.67.147

АН-ын дарга энэ гэхээр л сэжгийн юмаа ёооё Шинэ залуус алга уу танай намд Охиныхоо төлбөрийг төлөөд зайлаа шаамийчаад худлаа нял нял гэсэн юм чинь

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.190.252

Орос нохой Жийнкогоо зайлуулбал дэмжье.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.55.191.194

боловсролын сангаас идсэн охиныхоо мөнгийг төл, албан тушаалаа ашиглаж чөлөөлсөн зээлийг ч бас төлж улсыг хохиролгүй болго новшоо, Муун эцэгтээ мөргөөд Монголоос зайл чи

Avatar

Нэргүй 2024-04-09 103.29.144.170

өмнөхөөсөө илүү ихийг хулгайлж нөхнө гэж үү

Avatar

Нэргүй 2024-04-09 158.59.146.30

xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxa
xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxa
xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxa
xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxa
xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxa
xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxa

Avatar

Зочин 2024-04-09 103.212.118.26

ан ман 2 хоёулаа хэрэггүй. новшнууд. Даанч араас нь гараад ирэх юм тун муу. Яаана даа..

Avatar

Монгол 2024-04-09 66.181.188.66

танай нам нэртэй шуналаа дарж чаддагүй этгээдүүдийн цугларалд ялах ямарч шаанс байхгүй эн
за магад 136-аас 20 орчим суудал авах байх аа

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.177.65

Овоо алиалагч гар уу. Юу ч гэж хуцаад захын нэгэн сонслоо юу

Avatar

Галбадрах 2024-04-09 66.181.177.242

Баттулга, Эрдэнээ 2-оос салаагүй, хулгайч нартай тооцоо бодож хөрөнгийг нь хураах санааг мөрийн хөтөлбөртөө орууаагүй цагт 30 жил энэ намд саналаа өгсөн би ч дэмжихгүй.

Avatar

Зочин 2024-04-09 103.57.93.127

АН-ын хувьд үнэн юм хэлдэггүй. Энэ Гантөмөр харин ганц үнэн хэлж хачнаа.2012 онд луйврын бүлэглэл бүрдээ 10 тэрбум доллар хувааж өгөөд зайлцгаасан гэдэг. Ингээд их хүүтэй бондоор их өртөгтэй зам тавьсан нэр зүүж түүнийг олон дахин үнэ өсгөж төлбөр хийх замаар нэмэх 21 хувийн эдийн засагтай улсыг дампуууруулж банкийг бас хоосолж нөөцгүй болгоод бүрэн сүйрүүлж МАН ард түмэнтэйгээ сая төлж дуусгалаа

Avatar

Зочин 2024-04-09 192.82.92.42

Залуус суралцах естой, юун улс тер! Тер улсыг залуусаар самруулаад дуусч байна!!!

Avatar

зочин 2024-04-09 66.181.188.213

17 настай охиныг амраг минь болооч гээд заваарч явсан байгаа юм энэ муу хүүхэд шигээ хүүхдийг ичдэггүй н**ш энэ хулгайчуудыг дахиж сонгож яагаад ч болохгүй

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.160.63

зайлаа юу хуцаад солироод байгаа зданууд вэ ийм өвчтэй тэнэг юмнуудыг төрд ойртуулж болохгүйээ

Avatar

Нэргүй 2024-04-09 103.212.117.125

няль няль хийсэн

Avatar

ЧӨЛӨӨТ СОНГОГЧ Ш.РАДНАА: ЧӨЛӨӨТ СОНГОГЧДОД САНАЛАА ӨГӨХ ОРОН ЗАЙ БАЙНА УУ 2024-04-09 139.5.216.27

Уул нь чөлөөт сонгогчид МАН, АН хоёр биш, итгэл хүлээхүйц гуравдагч хүчнийг хүлээвч тэр нь алга. Тэгэхээр “лам олдохгүй бол буцахдаа зална” гэдэг шиг МАН, АН-ыг шинжинэ.АН дотроо хоёр Ерөнхийлөгч нь эсрэг тэсрэг, хүч нь тарамдсан байдалтай болохоор улс орныг яаж удирдах юм бол?? МАН-ыг намынх нь хувьд сэлгээнд суулгамаар ч Оюун-Эрдэнэ.суудлаа өгвөл МАНАН баталгаатай дахин амилна.Үүнийг хүлээж байгаа олон хүн бий. Тэд одоохондоо чимээгүй байна..

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Одоо Оюун-Эрдэнийг эрх мэдлээс зайлуулах явдал түүний дайснудын өдрийн бодол, шөнийн зүүд 2024-04-09 139.5.216.27

Монголын архагшсан авилгатай тэмцэнэ гэдэг хэр баргын аавын хүүгийн зүрхлэх ажил биш. Харин Оюун-Эрдэнэ энэ галыг барьж авсан.Хүний өөрийн олон дайсантай болсон. Цаашдаа ч дайсных нь тоо нэмэгдэнэ.Одоо энэ баялгын сангийн хуулийг хардаа.Уурхайн магнатуудын эрх ашгийг хөндөж байна. МАНАН бүлэг МАН-ынхны хувьд хүч суларсан байдалтай, харин АН-ынхны хувьд огт хөндөгдөөгүй. Одоо АН дотроо байр сууриа бэхжүүлж байна.Тэднийг дэмждэг хэвлэлийнхэн хүчтэй байна.

Avatar

Нэргүй 2024-04-09 88.177.148.167

bitgii chaa

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.186.138

ХӨӨЕ Л.ГАНТӨМӨР ЧИ БИТГИЙ УНГАС АЛДАА. АН 2012-2016 ОНЫ ХООРОНД УЛС ОРНЫГ ЯАЖ ДАМПУУРУУЛЖ ДЕФОЛЬТ ЗАРЛАХЫН ЭРМЭГ ДЭЭР АВААЧИЖ, ЭРДЭНЭ ҮЙЛДВЭРИЙГ ЯАЖ ИДЭЖ УУХ ГЭЖ БАЙСАН БИЛЭЭ ДЭЭ. 2011 ОНД ДНБ-ИЙН ДУНДАЖ ӨСӨЛТ 17.8 БАЙСНЫГ 2016 ОНЫ ЗУН -0.1 ХУВЬ БОЛТОЛ ДООШ НЬ ЧИРЖ, ИРГЭДИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН БИЗ ДЭЭ. ОДОО НЭГ ИХ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЦАРАЙЛАХ ХЭРЭГГҮЙ. ХАР ХЭРЭЭ ШИГ Л ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-04-09 103.212.119.198

МОЯА НАР АА ТА НАР НЭГ БОД ДОО. АН ДАНГААРАА ЗАСАГ БАРЬСАН УДАА БИЙ ЮУ? ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХ БОЛСОН УДАА БАЙХГҮЙ. ОЛОНХ БОЛОХДОО ДАНДАА ГАНЦ 2 ХҮНЭЭР Л ИЛҮҮ ГАРЧ ХАМТАРСАН ЗГ Л БАЙГУУЛЖ БАЙСАН

Avatar

Zochin 2024-04-09 59.153.114.187

Hytsdag, ta nariin suiruulsen yumiig zasah gej 8 jil bolj bna. Icheech

Avatar

Нэргүй 2024-04-09 59.153.114.224

Данхаас ямарч гэсэн хол дээр боловсролтой хүн оюунэрдэнэ хүүк хоёр бол боловсролгүй жинхэнэ оркууд

Avatar

Zochin 2024-04-09 59.153.114.187

Hutsdag hulduu tolgoi

Avatar

Нэргүй 2024-04-09 139.5.218.42

Баруун төвийн үзэл баримтлал гэж консервативизм биш үү?

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.180.174

МАН-д ямар ч үзэл онол байхгүй болсоон, нагаржунай , соц. дек, баруун төв….гээд хэд ч солив доо.. одоо Данх төвтэй л нам байна доо ! Ер нь МАН -гарууд бол үзэл санааг биш томоохон албан тушаал тойрч л нэгддэг улс шүү дээ !

Avatar

Иргэн 2024-04-09 66.181.187.118

Авилгачтай тэмцсэн жилүүдийн талаар АН ганц үг ган хийхгүй, хий хоосон юу ч хийсэнгүй гээд Та нарын бүтээсэн гэх юм юу билээ идэж уусан нь их байх даа

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.180.174

Идэж уусны 97 хувийг нь МАН-ыхан гуссан доо ! Чи ингэж донгодоод дэмий, өөрийн намаа л доош нь хийсэн болно !

Avatar

Зочин 2024-04-09 172.56.163.201

Авилгалыг устгаж чадахуу эсвэл Авилгалыг хөгжүүлэхүү?

Avatar

zochin 2024-04-09 59.153.114.187

Harin ch hojson 8 jil

Avatar

Лхагва очир 2024-04-09 66.181.188.102

эхлээд өөрийн охинтойгоо нийлж хулгайлсан мөнгөө төл дараа нь бусдын алдааг ярь зас.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.9.40.180

Эд нар дахиад идэх үү Горьд

Avatar

Нэргүй 2024-04-09 122.201.31.160

30 jiliin aldaag yah uu???

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:МАН-ын удирдлагад залуучууд гараад алдаад оноод урагшлаад байхад АН-ынхан чимээ ч үгүй 2024-04-09 139.5.216.27

Монголд коммунист тогтолцоо нуран унасан 1990 онд МАН-ын дарга Оюун-Эрдэнэ 10 настай, хөдөөгийн бөглүү тосгоны 2-р ангийн нусаа хацартаа наасан хүүхэд байжээ. Тэр коммунизм гэдгийг мэдэхгүй. ТЭГЭХЭЭР ОЮУН-ЭРДЭНИЙГ НАМАА КОММУНИСТ АРГААР УДИРДААД БАЙНА ГЭХЭД ХЭН Ч ИТГЭХГҮЙ. Ийм дэмий юм ярьж байхын оронд бодлогыг чанартай цөөн гол асуудлаар өөрч лөлт хийнэ гэвэл АН-ынхан ч энэ асуудлаар МАН-аас дээр бодлогтой юм баына гэсэн итгэл сонгогчдод төрнө. Одоо коммунизмаар айлгаад хүн үнэмшихгүй

Avatar

Нэргүй 2024-04-09 124.158.107.20

МАН бол хулгайч нам. Бүх том хулгайчдыг ардаа нууж хамгаалдаг. Төмөр замын, нүүрсний аймаар том луйврыг ганцхан Ганхуягт чихэж хэлмэгдүүлчихээд нүүрсний хулгайг шшийдсэн дүр эсгэдэг.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.238.26

Гантөмөр өө, чи мянга ингэж попрооп, мянга нэгэн шөний үлгэр шиг юм аа мянган удаа ярьсан ч сонгуульд гарч чадахгүй ш дээ. Одоо зүгээр боль тэгэх үү, гишүүн болж хэдэн цаас хулгай хийх гэсэн наад шуналаа март

Avatar

Нэргүй 2024-04-09 43.242.242.59

Нөгөө байгуулсан хийсэн бүх зүйлээ эд нар гарч ирэх юм бол үгүй болгож бүгдийг -оос эхлүүлнэ гэнэ. Засаг, төрийн залгамж чанар гэж юмыг огт мэддэгггүй та нарыг иргэд итгэж сонгохгүй. Танай нам луйварчидаар дүүрэн байдаг.

Avatar

зочин 2024-04-09 59.153.112.70

ишшш чааваас одоо чамтай нийлээд алдагдсан 12 жил болождээ

Avatar

зочин 2024-04-09 66.181.160.106

АН цэвэршихэд маш хэрэгтэй найман жил болсоон ..Хулгайч нар бүгд МАН луу дүрвэсэн ..Одоо АН д үзэл бодолдоо үнэнч жинхэнэ ардчилагч нар нь л үлдсэн байгаа !!!..

Avatar

Нэргүй 2024-04-09 203.98.76.4

Ардчилалын засаглалын жилүүдэд бүтээн байгуулалт сайн хийдэг нь үнэн гэхдээ АН-ыхан үүнийгээ байн байн бүү дурсаа Хар , Цагаан хэл ам салахгүй шүүү.. Харин МАН-ын үед ямар бүтээн байгуулалт байхгүй улам л харанхуйлаад, утаа угаар, бохир, өмхий, Хот, Хөдөөгүй 3D, 4D хагархай замууд …..Аймаг сумдад Хөгжил Ажил Амьдрал үгүй, УБ хот нь сүйрээд дууслаааа

Avatar

Зочин 2024-04-09 64.119.30.134

Хулгайч, луйварчин даргатай намд итгэж, дэмжих хүн байхгүй. Монголын төрд та нар шиг хог шаарууд хэрэггүй

Avatar

zochin 2024-04-09 202.9.46.192

Бас их бардам худлаа ярих юмаа. 3 жилд 3000 км зам тавьсан гэнэ үү. Эдийн засгийн хөгжлийн сайд чинь гол хийсэн ажил "эр зоригийн уулзварыг эв нэгдлийн уулзвар" болгож хэдэн уулзвар зассан гэж бсан ш дээ. Налайхын зам барьсан гэнэ үү. Бүр нэртэйгээр бас Дарханы зам зассан гээч Дандаа ам амандаа худлаа яринаа.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.225.242

Amjilt, AN-iig demjin

Avatar

Нэргүй 2024-04-09 122.201.31.231

Танай засагласан 4 жилийг нэмээд 12 жил шүү дээ. Хамгийн гол хор, цавчааны үндэслэлүүд танай 4 жилд явагдсан. Бондын цавчаа байна, барилгын салбарыг төр булааж авсан, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан хэрээс хэтэрсэн их халамж, цавчаа, цементийн үйлдвэр, хөнгөлөлттэй зээлүүд, утаа хөтөлбөр, Хөгжлийн банк, нүүрсний авилга, гээд. Танай нам эд бүгдийн авторууд нь шүү дээ. Чадах уу?

Avatar

ЯЛАЛТ 2024-04-09 43.242.241.151

ёстой чиг үнэнийг хэллээ дээ, АН засагласан 4 жилд Эрдэнэтээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ, Багануурын уурхайгаа, Шивээ-Овоогоо, Хөтөлийн цементийн үйлдвэрээ гээд ер нь бүх том өмчүүдээ АН-ынхан сахал Эрдэнэбилэгтэй хамтраад хуу ш****н байлаа шүү дээ. Тавантолгойг бас ш*** гээд бэлдчихсэн байсан. Төр өмчтэй байх ёсгүй гэдэг бол АН-ынхны хулгай хийх өнгөлөн далдлалт байдаг даа. Гашуун хорлонтой нам. Тэрний оронд муу ч сайн ч МАН хамаагүй дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж