Израиль Газын өмнөд хэсгээс цэргээ татсан гэв

Израиль Газын өмнөд хэсгээс цэргээ татсан гэв

Израиль Газын өмнөд хэсгээс цэргээ татсан гэв

Израилийн арми Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотоос олон сар үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа хуурай замын цэргээ татсан гэж мэдэгдлээ. Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF)  98-р дивиз Хан Юнис дэх "даалгавраа дуусгасан" гэж ням гаригт мэдэгдэв. Тус дивиз Газын зурвасаас “ цаашдын ажиллагаандаа бэлтгэх” зорилгоор гарч явсан байна. Дайны эхэн үед Израилийн арми  Хан Юнис хотыг аюулгүй бүс гэж тодорхойлж, Газын хойд хэсгийн оршин суугчдад тус хотод хорогдох боломжтой гэж байсан. Гэвч "IDF" дараа нь Хан Юнис  руу довтолгоогоо төвлөрүүлж, оршин суугчдыг  дахин зугтахад хүргэв. Израилийн арми Газын зурваст хэр хэмжээний хүч төвлөрүүлсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй юм. Гэхдээ Израилийн бригад ихэвчлэн хэдэн мянга орчим цэрэгтэй байдаг ба одоогоор хэдэн бригад Газын зурвасаас гарсан нь тодорхойгүй байна. Хан Юнис дэх 98-р дивиз нь Хамастай тэмцэхээр тусгайлан бэлтгэгдсэн тул цэргийн түүхэн дэх хамгийн том дивиз гэгддэг. Олон улсаас хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдсэн Газын зурваст нэмэлт тусламж үзүүлэхийг шаардсан, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд шахалт үзүүлсэн, мөргөлдөөнийг түр зогсоох хэрэгтэй  гэсэн  шуугиан дэгдсэн үед "IDF" цэргээ татжээ.

Түүнчлэн ерөнхий сайд Нетаньяху парламентийн баруун жигүүрийн шахалттай тулгараад байна. Израилийн хэт барууны үзэлт Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир “Хэрэв Ерөнхий сайд Хамас бүлэглэлийг ялахын тулд Рафах руу өргөн хэмжээний дайралт хийлгүйгээр дайныг зогсоох шийдвэр гаргавал түүнд Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэх бүрэн эрх байхгүй болно” гэж Даваа гарагт мэдэгджээ.

Олон зуун мянган палестинчуудын орогнох газар болсон Газын Рафахгаас  Израиль цэргээ татсан нь ямар утгатай болох нь тогтоогдоогүй  ч хотын балгас үлдсэн нь тодорхой байна. Газа дахь Хамас бүлэглэлийг устгах зорилгодоо хүрэхийн тулд Рафах руу довтлох нь зайлшгүй шаардлагатай гэж Израиль мэдэгдээд байсан. Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлантын мэдээлснээр цэргүүд Рафах бүсийг оролцуулан дараагийн даалгавраа хийхээр Газын зурвасаас гарсан байна. Мөн Хан Юнис дэх Израилийн хүчин “дайсны бай, агуулах, зэвсэг, газар доорх дэд бүтэц, төв байр болон холбооны өрөөг” амжилттай устгасан гэж Батлан хамгаалахын сайд нэмж хэлэв. "IDF" Ням гаригт цэргээ татхаас өмнө Хан Юнис дэх дайны цэгүүдийг шалгаж, террориструудыг устгасан гэж мэдэгдсэн байна. Үнэн хэрэгтээ хорогдох байр олж чадаагүй энгийн иргэдрүү дайрсан байх магадлалтай гэж олон улсын шинжээчид үзжээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.89.244

Босоо Халтар хамас нь ч харгис юм,,,израиль нь ч хамасаасаа дутахааргүй харгис хэрцгий юмдаа,,,

Avatar

Нэргүй 2024-04-09 59.153.113.84

Хотын балгас үлдсэн нь тодорхой байна гэнэ үү. Израил ачаад аваад явчихсан байлгүй дээ ккк ……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж