АНУ-ын төлөөлөгч хоёр Солонгосын хилийн зурвасыг зорино

АНУ-ын төлөөлөгч хоёр Солонгосын хилийн зурвасыг зорино

АНУ-ын төлөөлөгч хоёр Солонгосын хилийн зурвасыг зорино

НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд энэ сарын 14-20-ны өдрүүдэд хоёр Солонгосын хилийн зурваст айлчилна. Тэрбээр Өмнөд Солонгос дахь Хойд Солонгосын дүрвэгсэдтэй уулзах аж. НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилт гацаанд ороод буй үед энэхүү айлчлал тохиож байна.

Тодруулбал, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангаж сүүлийн 15 жилийн турш ажилласан шинжээчдийн зөвлөлийг шинэчлэхээс татгалзсан үйл явдал саяхан болсон. Уг шинжээчдийн зөвлөл нь олон үндэстний гишүүдээс бүрддэг. АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд хоригийг шүүмжилж, Хятад түдгэлзэж буй нь хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж буй. Харин Өмнөд Солонгосын төлөөлөгчид үүнийг "Гэмт хэрэгт баригдахгүйн тулд камержуулалтыг устгахтай адил" гэж зүйрлэжээ.

Линда Томас-Гринфилд айлчлалын хүрээнд Японыг мөн зорино. Хориг арга хэмжээний хүрээнд хоёр болон гурван талын хамтын ажиллагааг ахиулах нь түүний айлчлалын зорилго юм. Мөн 2000-аад оны эхээр Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж, 1945 онд АНУ-ын цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Нагасаки хотод зочлоно.

Харин хоёр Солонгосын хилийн зурваст айлчлахдаа Пёньянаас дүрвэсэн иргэд болон Евха Вомансын их сургуулийн оюутнуудтай уулзана.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-09 59.153.113.84

Бас л Америк оролцож хагаралдуулах нь байна.

Avatar

yag l unendee 2024-04-09 103.57.93.102

Harin yag l tegeh geed ochih ni todorhoi l doo. Hoit Solongos ni manaihan shig ulaaniig uzeej urvah,shariig harj sharvah ni gaigui ,uzel bodoldoo tuushtai bololtoi. Enuud ni naidahaas.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж