Оренбург мужийн үерийн хэмжээ аюулын түвшинд хүрэв

Оренбург мужийн үерийн хэмжээ аюулын түвшинд хүрэв

Оренбург мужийн үерийн хэмжээ аюулын түвшинд хүрэв
ОХУ-ын Казакстантай хиллэдэг Орск хотын далан эвдэрснээр үерийн хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэж, гамшгийн түвшинд хүрчээ. Усны түвшин нэмэгдэх болсон нэг шалтгаан нь Уралын өндөр уулнаас шар усны үер бууж ирсэнтэй  холбоотой гэж албаны хүмүүс мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Оренбургийн   далан европын гуравдагч том гол болох Уралын голын усны түвшин нэмэгдсэнээр эвдэрсэн юм. Оренбург хотын хувьд  Урал голын урсгал дагуу 300 км оршдог ба 500 мянга гаруй оршин суугчтай.Уралын зарим хэсэг, баруун Сибирь, Волга мөрний сав газар үерт нэрвэгдэв. Онцгой байдлын яамны мэдээлснээр 10 мянга  гаруй байшин усанд автсан ба дулаарлаас үүдэн мөс хайлж, шар усны үер улам нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. Москвагаас зүүн өмнө зүгт 1500 км зайд орших Оренбург хотод Урал гол урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч, Лхагва гаригт усны түвшин оргилдоо хүрэх төлөвтэй байна.

 

Хотын дарга Сергей Салмин  "Үерийн бүсэд байгаа хүн бүр гэр орноо орхих хэрэгтэй"  гэж Даваа гаригт мэдэгджээ.  Оренбург мужид 6 мянга орчим хүнийг аль хэдийн нүүлгэн шилжүүлээд байна. Мөн  Урал нурууны зүүн хэсэгт орших Курган, Тюмень мужууд  Даваа гаригт онц байдал зарлаж, үерийн амнаас гарахыг ард иргэддээ уриалсан байна. Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газраас яаралтай тусламжийн комисс байгуулахыг хүссэн гэж түүний ажлын алба мэдэгдэв.Өнөөг хүртэл хамгийн их хохирол амссан Орск хотын оршин суугчид  Даваа гаригт зарласан албан ёсны мэдэгдлийг эсэргүүцсэн байна. Казахстаны 10 бүс нутгаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай эрх баригчид өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэв. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шар усны үер  нь сүүлийн 80 жилд тохиолдсон хамгийн аймшигт байгалийн гамшиг гэж мэдэгдсэн. Шадар сайд Нурлан Байбазаров Урал голын усны түвшин нэмэгдсээр байгаа тул дахин нүүлгэн шилжүүлэлт хийнэ гэж Даваа гаригт  мэдэгджээ.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-09 103.212.117.137

Сайн байлдаад бай…

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.185.43

харамсалтай, ямар их ус вэ.

Avatar

Нэргүй 2024-04-09 103.168.34.99

Монгол хүн өөрт хүсээгүй мууг бусдад хүсдэггүй юм шүү

Avatar

Нэргүй 2024-04-09 37.169.191.9

Сайхан мэдээ иванууд бол бүгд адгийн новшнууд

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.188.14

Фашист Улаан орос а л у у рчид,,, Каховкын даланг дэлбэлж,,,украины ард түмнийг хорлон сүйтгэж хот тосгодыг нь живүүлсний хариу “””карма”””юмдаа,,,

Avatar

Нэргүй 2024-04-09 59.153.113.92

ural goliin daguu 300km sunaj togtson hot ymuu yamar urt hot ve

Avatar

сурагч 2024-04-09 66.181.182.200

Наад сурвалжлагч чинь 30 300 гийн ялгааг ойлгохгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж