Жүжигчин Н.Зориг таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2024.04.09-нд нийтлэгдсэн

Жүжигчин Н.Зориг таалал төгсчээ

Жүжигчин Н.Зориг таалал төгсчээ

Жүжигчин Нямаагийн Зориг таалал төгсчээ. Тэрбээр 1978 онд нийслэлийн арван жилийн зургаадугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Москва хотын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид суралцахаар болж, эхлээд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 жил суралцан Эрхүүгийн улсын их сургуульд сэтгүүлчийн ангид хуваарилагджээ. Нэг жил суралцаад Монголдоо буцаж, Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид орж, 1984 онд жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө аясыг дархалж чадсан тод уран бүтээлч байлаа.

Сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрт орчуулгын кино группт ажиллаж байгаад Хүүхэд залуучуудын театрт шилжин ажиллажээ.  Тэрбээр телевизийн "Хөхөөтэй цаг", "Хашаа", "Хог", "Морин тэрэгтэй сурвалжлага" зэрэг нэвтрүүлгийг найруулсан бол "Хэрээ", "Намайг сонсцгоо", "Минийх" жүжгүүдэд тоглосон юм. Кино урлагийн хувьд,

1984-1987 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин.
1987-1992 онд Монгол кино үйлдвэрийн жүжиг ангид жүжигчин.
1992 оноос Монголын Үндэсний ТВ-д найруулагчаар ажиллаж байжээ.
1983 он "Санаж яваарай" ихэр Мѳнхѳѳ, Мѳнх-Од
1984 он "Загийн алим" Ханбүргэд
1985 он "Ацаг шүдний зѳрүү" НАХЯ-ны ажилтан
1986 он “Тоншуул-3” үйлчлүүлэгч
1986 он "Намар нахиалсан мод" Бадарч
1987 он "Ховор хүмүүс" тѳлѳѳлѳгч
1988 он "Амьдралын нахиа" архичин
1988 он “Мэргэн Бөөдий” Пүрэв
1990 он “Сүүн цагаан өргөө” НАХЯ-ны төлөөлөгч
1992 он "Ингэ буйлах нутаг"
1994 он "Совин" Дагвадорж
1997 он "Цагаан дуганы гэгээ" зэрэг кинонуудад тогложээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж