Танилц: Эмийн түр хорооны сонсголд дуудагдсан албан тушаалтнууд

Танилц: Эмийн түр хорооны сонсголд дуудагдсан албан тушаалтнууд

Танилц: Эмийн түр хорооны сонсголд дуудагдсан албан тушаалтнууд

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ.

Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажилласан. “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд  нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлосон гэдгийг өчигдөр мэдэгдсэн юм.

Сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн салбарыг сүүлийн жилүүдэд толгойлсон салбарын сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар,  хамгийн түрүүнд гэрчээр дуудагдсан бол Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд нарын нэрс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд 2020, 2022 онуудад ажиллаж байсан учраас гэрчийн нэрсийн жагсаалтад багтаад байна.

СОНСГОЛД ДУУДАГДСАН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУД 2024 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ

Үе үеийн эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнууд эмийн худалдан авалт, эмийн асуудалтай холбогдоно. Тэдний хувьд энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж буй бол С.Энхболд Говь-Алтай аймагт горилж буй. Мөн С.Чинзориг I тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт, Б.Жавхлан V тойрог буюу Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.

  1. Даваажанцан Сарангэрэл / 2018 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
  2. Тогтмол Мөнхсайхан /2020 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
  3. Сэрээжавын Энхболд / 2022 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
  4. Содном Чинзориг /Эрүүл мэндийн сайд/
  5. Ламжав Бямбасүрэн /2016 онд Эрүүл мэндийн дэд сайд /
  6. Б.Бямбадорж /2019-2020 онд ТНБД/
  7. Я.Амаржаргал /2021-2022 онд ТНБД/
  8. Ц.Эрдэмбилэг /2022-2023 онд ТНБД/
  9. Чимэд Хүрэлбаатар /Эдийн засаг, хөгжлийн сайд, 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
  10. Болд Жавхлан / Сангийн сайд,2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/

Түүнчлэн цар тахал, ковидын үед эрүүл мэндийн салбарт төрөөс хамгийн их дэмжлэг үзүүлж, гааль, импортын татвар, ХАОАТ-өөс чөлөөлөх гэх мэт 10 гаруй төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулж, энэ хугацаанд эмийн чанарт анхаарч, үнийн хөөрөгдөл үүсэгхгүй байхыг хүссэн боловч ковид цар тахал гарснаас хойших дөрвөн жилийн  хугацаанд эмийн үнийн өсөлт хамгийн өндөр байсан гэдгийг тодотгосон юм. Эрүүл мэндийн салбар 2018 оноос хойш дөрвөн сайдын нүүр үзэж байгаа нь уг салбар уналтад орох бас нэгэн шалтгаан байсныг ч үгүйсгэхгүй. Угтаа нэг сайд томилогдоод бодлогоо боловсруулж, үр дүн гаргаж чадаагүй байхад дараагийн сайд нь томилогддог гэсэн үг. Сүүлдээ эрүүл мэндийн сайдын суудал УИХ, Засгийн газарт албан тушаал горилогчдод "бэлэг" байдлаар шилжсэн гэдгийг ч салбарынхан нь хэлдэг. Ямартай ч өнгөрсөн хугацаанд эмийн чанар муудаж, үнэ өссөн үйлдэл хаанаас юунаас үүдэлтэйг харж, сонсох л үлдэж байна.

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооноос гэрчээр дуудсан дараагийн албан тушаалтнууд бол  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл / ЭМДҮЗ/-ийн дарга, дэд дарга, гишүүд багтаж байна. Дээр дурдагдсан нэрсээс харахад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд нар ЭМДҮЗ-ийн даргын албыг давхар хашиж байсан нь тодорхой харагдаж байна.

Тэгвэл эдгээр хүмүүстэй хамт гэрчээр дуудагдсан ЭМДҮЗ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /ЭЭХХЗГ/-т, Хүний эмийн зөвлөлд харьяалагдаж байсан хүмүүсийг дор жагсаая.

  1. Дамдин Дэмбэрэл /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн дэд дарга/
  2. Хуяг Ганбаатар /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
  3. Цээхүү Ганхүү /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн /
  4. Бямбасүрэн Мягмар / 2018 ЭМДҮЗ-ийн гишүүн/
  5. Дашзэвэг Чимэддагва /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
  6. Аюуш Ариунзаяа /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
  7. Цилаажав Цолмонгэрэл /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
  8. Д.Номинцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Химийн ахлах шинжээч/
  9. Баасансүрэн Баярцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Микробиологийн ахлах шинжээч/
  10. Тогтох Мөнхтуул / ЭЭХХЗГ-ын Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга/
  11. Шаравнямбуу Энхтуяа / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын дарга/
  12. Сүрэнхорол Баасанцээ / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын байцаагч/
  13. Дамба Уранзаяа / ЭЭХХЗГ-ын Чанар, аюулгүй байдал хариуцсан дэд дарга асан 2021-2022 /
  14. Б.Цэцэгсайхан / ЭЭХХЗГ-ын дарга асан/
  15. Д.Нарантуяа / ЭЭХХЗГ-ын дарга асан/
  16. Д.Энхжаргал / 2017,2020 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга/
  17. Х. Дариймаа / 2017 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/
  18. П.Батхуяг / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
  19. Дагвадорж Очирбат / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
  20. Д.Нарантунгалаг / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
  21. Ядам Амаржаргал / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
  22. Цэгмид Эрдэнэбилэг / 2023 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
  23. Б.Бямбадорж / Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга /
  24. Д.Батсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга/
  25. Шар Баярсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
  26. Ганбаатар Сэлэнгэ / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн /
  27. С.Болдбаатар / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
  28. Батжаргал Дөлгөөн / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн/
  29. Л.Энхбаяр / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/

"УЛААНБААТАР МОНОС"  ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.АЛТАНЦОГТ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ГЭРЧЭЭР ДУУДАГДАВ

Эмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллөөс "Элемент" ХХК-ийн захирал З.Баярсайхан,  Элемент Медикал” ХХК-ийн  Б.Пүрэвсүрэн, "Улаанбаатар Монос"  ХХК-ийн захирал Л.Алтанцогт нарыг сонсголд гэрчээр дуудсан байна.

  •  "Элемент" ХХК-ийн хувьд, 2005 оноос Эрүүл мэндийн байгууллагуудын аюултай эрсдэлтэй хог хаягдал устгах үйлдвэрийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж, 2009 онд ЭМЯ-наас зарлагдсан эмнэлгийн хог хаягдал халдваргүйжүүлж устгах тендэрт оролцон шалгарч 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ
  • “Элемент Медикал” ХХК нь,  2017 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг устгах” чиглэлээр Монгол Улсын Хууль, Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, ЭМЯ, БОАЖЯ гаргасан болон Олон Улсын эрх зүйн баримт бичгийг тус тус баримтлан 5 дахь жилдээ бие даан үйл ажиллагааг явуулж эхлээд байна.
  •  "Монос Улаанбаатар" ХХКийн хувьд, Монголын анхны хувийн хэвшлийн эмийн сан нь 1990 онд “Монос” нэртэй байгуулагдсан бөгөөд 2002 онд “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжсөн билээ. Монос эмийн сан нь өдгөө нийслэлд 90 гаруй салбартай үйл ажиллагаа явуулж байна.

Эмийн үнийн өсөлт, чанарт хамгийн их оролцоотой байх магадлалтай хүмүүс бол уг салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс гэдгийг Эмийн түр хорооны гишүүд удаа дараа мэдэгдсэн.

Гаалиар оруулж ирсэн үнээс хэт өндөр үнээр эмийг худалдан борлуулах ч тохиолдол бий. Тиймээс цаашид гаалийн үнийг олон нийтэд ил зарладаг байх талаар ч ам гарсан.  Дашрамд дуулгахад, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтууд, ШӨХТГ-ын даргаар 2022-2023 онд ажиллаж байсан С.Мөнхчулуун ч бас сонголд оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 43.228.129.139

Эмийн үнийг хамгийн их хөөрөгдөж, жишиг үнэ тогтоож үнийн хөөрөгдөлд бусад жижиг эмий сангуудаа чирдэг газар бол МОНОС гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.179.25.94

Эмний үнэ хамгийн их нэмдэг компани бол "МОНОС" . бусад бүх эмийн сангуудаас МОНОС-ын эмийн санд эм үнэтэй. тэгээд ч чанаргүй. Би хэзээ ч Моносын аптек ордоггүй. Хороололд Моносын эмийн сан, өөртөө үйлчлэх дэлгүүр шиг л сагс тавьчихсан байдаг. Тэндээс сагсаар хэн эм авах билээ. Би бүр гайхаад ойлгодоггүй.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.179.25.94

Сэтгэгдэлээс уншихад Бэйсэн эмчийг яагаад оруулах хэрэггүй байж гэж …. Баян-Өлгий аймгийнхан бараг бүгдээрээ группэд ороход энэ Бэйсэн эмчийн оролцоо их байсан гэлцэх юм билээ. адилхан луйварчин.

Avatar

Zochin 2024-04-09 103.168.34.69

edgeer hulgaich nariig b** songo

Avatar

Нэргүй 2024-04-09 37.66.6.4

Mongoloor duuren Hulgaichuud

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.176.239

дандаа хулгайч нар

Avatar

Нэргүй 2024-04-09 87.101.92.219

Модерна вакциныг маш хөнгөлөлттэй үнээр нийлүүлж болно гэдгийг АНУ-ын талаас мэдэгдсээр байтал Ч. Хүрэлбаатар н**ш мэтийн х*******н тавиул, урвасан хулгайчид астрзеника, спутник гэх мэтээр рекламдаж байгаад гэнэт бүх хүмүүст х***а вакцин шахсан, одоогоор бүгд шахуу чих хатуу болсон, уушиг, зүрхний өвчнөөр өчнөөнөөрөө үхэж байгаа шүү. Арьсаа хамгаалдаг нь х***а вакцин байгаагүй бол үхэх байсан гэдэг. ч.ХҮРЭЛБААТАРАА, ЧАМААС ЧИХ, УУШИГ, ЗҮРХЭЭ НЭХЭХ БОЛНОО, ХАРЖИЛ БАЙГААРАЙ.

Avatar

ЗОЧИН 2024-04-09 146.70.28.139

БАС Л НҮҮРСНЭЭС ДУТАХААРГҮЙ МАФИЖСАН ХУЛГАЙ, ХҮРЭЭНИЙ БУЗАР БУЛАЙ ДАЛАЙ ДАЛАЙ ГЭДЭГ ШИГ ЭНЭ МАНАНТСАН НОВШУУДЫН ХУЛГАЙ ДАЛАЙ БАЙТУГАЙ ЮМ АА. ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙГ НЬ АХ ДҮҮС, АМРАГ САДАНГИЙН ХӨРӨНГӨНӨӨС ХУУ ТАТААД ШОРОНД НЬ ХИЙЛГҮЙ, С.БАЯР, БАЯРЦОГТ, х***а ЗОРИГТ МЭТ НЬ АМЬД АРЗАЙЖ, МЭНД МЭЛТИЙЖ БАЙГАА ЦАГ ХУЛГАЙ ТАСРАХГҮЙ, ЯВААНДАА ЮУН ХУЛГАЙ, ЭХ ОРОН Ч ҮГҮЙ БОЛНО ШҮҮ.

Avatar

ЗОЧИН 2024-04-09 59.153.112.76

ЭНХБОЛД ГЭГЧ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЭНТЭЭР АХЛУУЛСАН БҮЛЭГ ЛУЙВАРЧИД ИРГЭДИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ СИСТЕМИЙГ УГСАРСАН ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ШҮҮ…ЭДНИЙГ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮЙЛИЙН ҮР НЬ ГЭСГЭЭН ЦЭЭРЛҮҮЛНЭ.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.90.135

Бейсен эмчийг оруулах хэрэггүй байж дээ. Эрүүл мэндийн салбарт ойр лоббичин байсан байж таараа. Чинбүрэн эмч бол өөрөө эмийн мафитай тэмцэх санаачилга гаргасаг тул зөв

Avatar

зочин 2024-04-09 202.131.227.179

Ковидын үеийн төрийн нарийн бичиг Я.Амаржаргалыг сайн шалгах хэрэгтэй,

Avatar

Zochin 2024-04-09 139.5.217.45

dandaa luivarchid baina shuu dee. Kovid gej heden uyeree ideh mongoo hiigeed garsan shunalnuud odoo boltol ideh gej ulairsan heveer baih bololtoi.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.21.111.170

Балиар мафи байдаг юм байна лээ энэ томчуудын дансанд тэрбум тэрбум төгрөг байна лээ вмизэнд орход

Avatar

ИРГЭН 2024-04-09 202.21.104.2

ЭМИЙН МАФИЙГ ЗАДАЛЖ,НАЙДВАРТАЙ, ХЯНАЛТТАЙ СУВГААР ОРУУЛЖ ИРЖ, ЗОХИСТОЙ ҮНЭЭР БОРЛУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА. ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ГЭДЭГ БОЛ ЦОР ГАНЦ, ТУЙЛЫН ЭРХЭМ ҮНЭТ ЗҮЙЛ.ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН #1 АСУУДАЛ! АРД ТҮМНИЙГ ЭМЭЭР ХОРДУУЛАХААС ГАДНА ВАКЦИНААР ХОРДУУЛСАНЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛЖ БАЙНА. ЦУС ӨТГӨРӨЛ, ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ШАЛТГАААН БОЛ ГАГЦХҮҮ ВАКЦИН!! ЗАСАГ ЯАГААД АРД ТҮМЭН ДЭЭР ТУРШИЛТ ХИЙСЭН БЭЭ? ТУРШИЛТ ХИЙСНИЙ ТӨЛӨӨ ГАДНААС АВСАН 900 САЯ ДОЛЛАР, КОВИДЫН ТӨСВИЙН ТАЙЛАНГ НЭЭЛТТЭЙ СОНСОЁ

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.90.135

Манай засгаас илүү Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцины мафийг өөгшүүлж баахан вакцин шахсанаа хүлээн зөвшөөрч одоо вакцин хийхийг шахаж шаардахгүй гэж зарласан

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.225.242

Эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн бас нэг том далд бизнес нь кадавр донор буюу тархины үхэлтэй донорын эд эрхтний асуудал. Энэ талын мэдээлэл хүлээлгийн жагсаалтад бүртгэлтэй иргэдэд хаалттай байдаг нь далд явагддаг бизнес гэж үзэх үндэслэлтэй юм. Кадавр донорын эд эрхтэнг хэдэн шуналтай эмч эмнэлэгийн дарганцарууд ханцуйн дотороо наймаалцсаар байх уу. Кадавр донор гарсан тохиолдолд хүлээлгийн жагсаалтад байгаа бүх өвчитнүүдэд мэдэгдээд тухай бүр тайлан тавьдаг байх ёстой.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.225.242

Ийм энгийн наад захын шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн илт тод байдлыг бие болгохгүйгээр хэдэн зуун тэрбумаар сүртэй нэртэй барилга бариад цемент овоолоод юу ч өөрчлөгдөхгүй ээ. малнуудаа. үхсэн ацных нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн шинэ барилга эхлээд баасаа цэвэрлээд ацаа арчиж сур эрүүл мэндийн салбарын цагаан халат нөмөрсөн хар дотортой сүгнүүдээ.

Avatar

111121212212 2024-04-09 202.131.225.242

Эмийн луйвар шахаагаар тотгохгүй эрүүл мэндийн салбарт нүүрсний хулгайгаас дутахгүй хулгай луйвар нүүрлэсэн шүү. Эмээс гадна төрийн эмнэлэгийн үзүүлдэг байсан гомодиализ эмчилгээг хувийн байгууллагуудад шилжүүлсэн нь илүү луйвар. Тэр авико гэж монопол компанийн медвик диализ бол зүгээр мөнгө хүүлдэг байгууллага. Өвчитнүүдтэй мал шиг харьцдаг, хийх ёстой эмчилгээ өгөх ёстой эм тариагаа өгөхгүй, эсхүл хугацаа дуусч байгаа эм тариа өгсөн болдог. Галаа гэж эмч нь харьцаа хандлага муутай, хэрүүлч.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.225.242

УНТЭ -ийн диализын тасгийг мэдвик гэгч мөнгө хүүлэгч байгууллагад шилжүүлсэн нь эрүүл мэндийн сайдын бизнес үү. УНТЭ-ийн диализ эмчилгээний тасгийг эргүүлж нэгдүгээр эмнэлэгт нь шилжүүлэх хэрэгтэй. Диализын эмчилгээнд ордог бие султай дархлаа муутай өдөр хоногийг яая гэж өнгөрөөж байгаа өвчитнүүдийг мэдвик гэгч луйврын байгууллагын сэтгэлгүй эмчицэрүүдийн гараар тоглуулсаар байх уу. Биеийн ерөнхий үзүүлэлтүүд нь хэвийн энэ эмнэлэгт ирсэн өвчитнүүд жилийн дараа эрс мууддаг үхсэн нь ч байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.225.242

УНТЭ-ийн диализийг мэдвикээс авах ёстой хүнд өвчтэй хүмүүсийг хэн нэгэн эрх дархтан албан тушаалтан сайд дарга нар болоод хувийн монопол байгууллагын бизнесийн золиос тоглоом болгох нь шудага арчилсан ёс мөн үү. Төрийн үйлчилгээг хувийн эмнэлгийн байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд чанар стандарт дээр төрийн мэргэжлийн байгууллагын зүгээр сар бүр байг улирал бүр хяналт тандалт судалгаа явуулдаг дутагдал илэрвэл сануулдаг шаарддаг тэгээд болохгүй бол эрхийг нь цуцалдаг байх ёстой.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.225.242

Гол нь тухай эмнэлэгээр үйлчлүүлж байгаа өвчтөн нэг бүрээс асуумж судалгаа авах хэрэгтэй. Тэгэж байж тухай эмнэлэг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа эсэх нь тодорхой болно. Тэгэхгүй хэдэн мал хөлсний малчингаар харуулсан юм шиг орхичоод жил болоод гэрээг нь сунгаад байдаг байж болохгүй биз дээ. Диализын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс өвчтэй ч гэсэн хүн биз дээ. Эсвэл хүн биш хэн нэгэн намчин сайд дарга луйварчдын мөнгө олох хэрэгсэл юм уу. Чинзориг сайдаа.

Avatar

зочин 2024-04-09 139.5.217.150

Энэ олон албан тушаалтнуудын хамар дор эмийн луйвар цэцэглэж, ард түмэн туйлдаж тартагтаа тулсан хэрэг байх нь.
Эсхүл хамтдаа луйвар хийцгээсэн үү? Сайн шалгах хэрэгтэй. Сонсголоо нөгөө нүүрсний сонсгол шиг юм болгочвоо!!!

Avatar

Hulgaichiig bari gej hen changa hashigarni ter tolgoilogch ni baidag gee bizdee 2024-04-09 103.57.93.102

Emiin asuudal,UNTE-n nileed heden uilchilgee bolon dianliziin asuudliin gol ezed ni Erunhiilugchiig maani suga tavi havitsaa havchuulagdsan nuhdiin hiisen ajil geh yum bilee.Deehen ueiin huduunii hugshchuul yaridagdaa sainaar bodvol suiheetei ovsgootoi geh arai baraan talaas ni helbel ene nuhurch "mornii hamaraar ordog olvin ogtono"shig nuhur geh. deerh erhemuud dund neg tiim zaluu haragdaad baina. Olon tumnii dund mahnii chenj ch geh yum bilee.

Avatar

Нэргүй 2024-04-09 192.82.65.88

Эмийн худалдааны мафи , бүлэглэлүүд үүсээд удаж байгаа. Зарим эмийг хэрэглээд үр дүнгүй байгаа нь маш бага дозоор эмийн найрлагыг оруулж, дүүргэгч бодисоор орлуулсан өбайдаг гэсэн. Манай охин хатгаа аваад 7 хоног тариа хийгээд халуун буухгүй дордоод, солонгос тариа олж хийж байж эдгэрсэн. Хуурамч эм тариа авч эрүүл мэнд, мөнгө хөрөнгөөрөө иргэд хохирч бна. Энэ бүхнийг цэцглэх нь төрийн үүрэг. Буруутныг олж харицдага тооцож шоронд хий.

Avatar

Нэргүй 2024-04-09 203.17.23.197

Ч Хүрэлбаатарын оролцоогүй луйвар байна уу

Avatar

иргэн 2024-04-09 202.131.227.82

ЭМДаатгалаар өгдөг Польшийн Метформины үйлчилгээ их муу байна. Германы Метформиныг мөнгөөрөө худалдаж ав гэж эмийн сангаас хэлээд байх юм. Эмээр бизнесс хийж үйлчилгээ муутай эмнүүдийг ЭМД-р нэрийн дор хүмүүсийн эрүүл мэндэд халддагаа зогсоол доо .
Оросын рублийн ханш өсөөгүй байхад НАЗАЛ АДВАНИС гээд хамрын дусаагуур 8-9 мянга орчим төгрөг байснаа одоо 23-24 мянган төгрөг болчихоод байх юм Энэ арай юу.

Avatar

ИРгэн 2024-04-09 202.21.104.2

Даатгалаар өгдөг эмнүүд хуурамч, бөөргүй болоод дуусах юм шиг бн. ЭМДҮЗ гэж амьдралаас тасарцан, мэдлэг чадваргүй хогийн хулгайчдын цуглуулга байна. Гаргаж байгаа шийдвэрүүд нь иргэдэд ээлгүй, хүнд суртал, шат дамжлага үүсгэхээс цаашгүй. Асуудал шийдэх биш асуудал үүсгэх гэж энэ нөхдүүдийг тэжээдэг болж байна уу? Энэ салбарт ажлаа мэддэг, зөв хүмүүс алга уу?

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.179.151

АТГ БУГДИИГ ШАЛГУУЛ

Avatar

zochin 2024-04-09 202.72.243.182

ЭДГЭЭР АВИЛГАЧ, ЛУЙВАРЧИДТАЙ МОНГОЛЧУУД ХАМТАРЧ ТЭМЦЭХГҮЙ БОЛ ИХ МӨНГӨНИЙ ӨМНӨ ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ. ТЭР САРАНГЭРЭЛ ГЭДЭГ АВГАЙ ОДОО БОЛИОСОЙ, ЯМАР ХАНАДАГГҮЙ ИХ ТУЛАМ БЭ. 2024 ОНЫ СОНГУУЛИАР ЭДГЭЭР ЛУЙВАРЧДЫГ ЗХЙЛУУЛЖ БАЙЖ ТЭМЦЛЭЭ ЭХЛЛҮЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. МОНГОЛЧУУДАА СОНГУУЛЬД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ ЭДГЭЭР ТУЛАМУУДЫГ ЗАЙЛУУЛЖ ШАЛГУУЛЪЯ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж