-"Ньюс хөтөч" булан өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.-
10.00 цагт:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор дараах асуудлыг хэлэлцэнэ.
-Боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг
-2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих явц, бэлтгэл ажлын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл
– Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
– Байнгын хорооны тогтоолын төсөл /Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
– Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
11.00 цагт:
– “Бизнесийн сэргэлт Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бизнесийн сургалтад хамрагдах 10 мянган залууг нийслэлд 12 цэгт бүртгэж эхэллээ.
–Ногдол ашиг шаардсан иргэд халдлагад өртсөн талаар иргэдээс "ЗМ" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт:
-“Сэлбэ” хотхоны оршин суугчдаас үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэж "ЗМ" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт:
-Сэтгүүлч Т.Шинэбаяр Онцгой байдал хариуцсан Шадар сайдыг огцруулахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлажээ.
13.30 цагт:
– “Зариг.мн” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүгчийн шийдвэрт давж заалдах шүүх хурал Сүхбаатар дүүргйн Эрүүгийн хэргийн шүүхэд болно.
Холбоотой мэдээ