Чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Чуулга уулзалт боллоо

“Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын  Зүүн бүсийн чуулга уулзалт өнгөрсөн сарын 27-29-ний  өдрүүдэд Сүхбаатар аймагт  боллоо.  Дээрх арга хэмжээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар Улаанбаатар хотоос Баянгол, Баянзүрх дүүргийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон байна. “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагыг  анх УИХ-ын гишүүн З.Энхболд, Н.Батбаяр, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Д.Одхүү, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Л.Болд болон МоАХ-ын дэд дарга Ш.Түвдэндорж, Нийслэлийн Ардчилсан намы дэд дарга Н.Батаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэл нарын 11 хүн үүсгэн байгуулсан билээ. Тэд өдгөө Монголын бүх аймаг, нийслэл хотын есөн дүүрэгт салбараа байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Сүхбаатар аймагт болсон энэхүү уулзалтад УИХ-ын  гишүүн, АХХ-ны Ерөнхийлөгч З.Энхболд, УИХ-ын гишүүн, АХХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ, Г.Баярсайхан  мөн АХХ-ны гүйцэтгэх захирал Д.Үүрийнтуяа болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Тэд иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал болоод түүнийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, санал бодлоо хуваалцжээ.  Тус уулзалтад ирсэн төлөөлөгчид төрийн албан хаагчдын хүнд суртал, намаар ялгаварлан гадуурхаж ажилд авахаас цаараглах явдал олон жил үргэлжилж байгааг онцлон дурдаж энэ бүхнийг шийдэх цаг нь ирсэн  гэдгийг онцолсон аж . АХХ үүний өмнө Хангай, Төвийн бүсийн чуулга уулзалтаа хийсэн бол удахгүй баруун бүсийн уулзалтаа Ховд аймагт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж