Дэлхийн төлөөх жагсаалууд үр дүнтэй юү? Эсвэл…

Дэлхийн төлөөх жагсаалууд үр дүнтэй юү? Эсвэл…

Дэлхийн төлөөх жагсаалууд  үр дүнтэй юү? Эсвэл…

Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, 21 настай Грета Тунберг дөрөвдүгээр сарын 7-нд Гааг хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр удаа баривчлагджээ. Чулуужсан түлшний/Чулуужсан түлш гэдэгт эртний галавын ургамал, амьтны чулуужсан үлдэгдлээс үүсэлтэй газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг түлш юм/ импортыг удаа дараа эсэргүүцсэн түүний эрүүгийн хэрэг бишгүй олон. Нэг ёсондоо хүн төрөлхтний салшгүй хэрэгцээ болсон түлшийг эсэргүүцэж байна гэсэн үг. Тэрбээр өөрийн бүлгэм "Extinction Rebellion”-ны  хамт 37-дох удаагаа “A12” хурдны замыг хаахаар төлөвлөж байсан ба цагдаа нар эхний удаа жагсагчдыг тараах оролдлогын үеэр Грета Тунберг түр баривчлагдсан байна. Удалгүй түүнийг сулалсан ч 400 гаруй жагсагчид цагдаагийн албатай мөргөлдсөнөөр гол толгойлогчдын нэг Грета дахин баривчлагджээ.

Тэрбээр 15 наснаасаа хойш олон улсын индэр дээр дэлхийн уур амьсгалын эсрэг дуу хоолойгоо хүргэж, 2018 оноос хойш бишгүй олон жагсаалд оролцсон. Грета чулуужсан түлшний хэргээс болж Их Британи, Нидерланд, Швед зэрэг улсын шүүхээс хэд хэдэн шийтгэл авсан ба тэмцэлээ өөр арга замаар өрнүүлэхгүй бол тун удахгүй уул уурхай, газар тариалангийн салбарын махчин загаснуудын бай болно гэж шүүмжлэгчид үздэг. Мөн 2023 онд Грета Шведийн Мальмо боомт дээр газрын тос тээвэрлэдэг замыг хааж байгаад хоёр удаа баривчлагджээ. Тухайн жилийн долдугаар сард шүүх түүнийг 2500 кроноор (240 ам.доллар) торгосон бол аравдугаар сард түүнийг 2250 кроноор (206 доллар) торгожээ.
Энэ бүх жагсаал тэмцэл үнэн хэрэгтээ үр дүнгээ өгдөг үү? Хэдэн зуугаараа нийлж гол зам, гарц, барилгуудыг хааж тэмцсэн ч дэлхийн уур амьсгалын сайн сайхны төлөөх шийдвэр гардаг болов уу? Энэ мэтчилэн асуултуудын хариулт адармаатай хэвээр байна.

Дэлхийн уур амьсгалын жагсаалыг бүртгэдэг агентлаг болон "Future for Friday" хөдөлгөөний тайланд 3,8 сая орчим хүн 3,800 хотын гудамжинд жагссан гэх судалгаа бий. Мөн бүх оролцогчдын тоо жил ирэх тусам өсч байгаа тул бодит тоо илүү өндөр байх магадлалтай.

Хамгийн сүүлд Францын тариаланчдын жагсаал 70 мянга гаруй хүнд хүрсэн байдаг. Мөн 2023 оны есдүгээр сард л гэхэд дэлхийн 65 оронд уур амьсгалтай холбоотой олон тооны эсэргүүцлийн жагсаал болсон. Дэлхий даяар 600 мянга гаруй хүн чулуужсан түлшийг зогсоох тэмцэлтэй холбоотой арга хэмжээнд оролцжээ. Уур амьсгалын төлөөх жагсаал 100 хувийн үр дүн амлахгүй ч сөрөг үр дүн бас байдаггүй. Судалгаанаас үзэхэд, хүмүүс үймээн самуунтай жагсаалын дараа үйл ажиллагаагаа улам өргөжин тэлэхийг эрмэлздэг нь тогтоогдсон байна.

Жагсагчид ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардах,  олон нийтийн жагсаалд нэгдэхийн тулд сургууль, ажилдаа явахгүй байх зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг.

Уур амьсгалын жагсаал үр дүнгээ өгдөг үү?

Грета  Тунберг өнгөрсөн хугацаанд байгаль орчны талаар ямар нэгэн тодорхой стратеги боловсруулаагүй, үр дүнд хүрээгүй байна. Гэхдээ  залуучуудын дунд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн "сэнхрүүлсэн"  гэдгээр алдартай юм.
Олон тайлбарлагчид үүнийг "Грета эффект" гэж нэрлэдэг. Түүхийн туршид ийм нийгмийн хөдөлгөөнүүд жагсаал цуглаан, суултаас эхлээд өлсгөлөн зарлах, өөрийгөө шатаах хүртэл эсэргүүцлийн өргөн хүрээний тактиктай байсан гэж улс төр судлаач Джин Шарп хэлжээ.

Өнөөг хүртэл цаг уурын хөдөлгөөн нь томоохон жагсаал, засгийн газар, компаниудыг шууд чиглэсэн байдаг. Гэвч  улам бүр нэмэгдэж буй жагсаалуудад олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд замын хөдөлгөөнийг хааж, хүмүүсийн дуртай урлагийн бүтээл рүү будаг, хоол хүнс шидэж, спорт, соёлын арга хэмжээг тасалдуулж, жирийн иргэдийн амьдралыг бухимдуулж байна. Энэ бүх тэмцлийн тактикууд сонгуулийн нэр дэвшигчдээс эхлээд энгийн иргэдийн эсэргүүцлээ илэрхийлэх арга байсан юм.

Гэвч одоог хүртэл  цаг уур, дэлхийн эко системтэй холбоотой жагсаал нь бодитой үр дүнд хүрсэн эсэх тодорхой биш юм.

Уур амьсгалын хөдөлгөөний “Extinction Rebellion”, “Climate Defiance”, “Just Stop Oil”, “Last Generation”, “Declare Emergency” зэрэг гол тоглогчид өөрсдийн гэсэн үзэл баримтлалтай хэр нь хэзээ ч дэлхийн уур амьсгалыг сайжруулах онол дээр ганц удаа ч болов санал нийлдэггүй. Гэхдээ улс төрийн анхаарлыг татахын тулд олон нийтийн хөдөлгөөн хийдэг нийтлэг зорилготой гэж Нийгмийн өөрчлөлтийн лабораторийн захирал Жеймс Озден хэлж байсан.

Эсэргүүцлийн тактикууд засгийн газрын бодлогод шууд нөлөөлөх нь ховор боловч жагсаал болсон нь мэдэгдээд өнгөрдөг. Жагсагчдын хамгийн их нөлөөлж чадах зүйл бол мэдээ мэдээлэл юм. Их Британид 2019 онд явуулсан санал асуулгаар байгаль орчин нь анх удаагаа олон нийтийн хамгийн тулгамдсан гурван асуудлын нэг болсон болохыг онцолсон. “ YouGov”-ын мэдээлснээр,хүмүүс "Extinction Rebellion бүлгэмийн байгаль орчныг хамгаалах  сурталчилгаанаас болж  гэнэтийн санаа зовнилтой болсон" гэж дүгнэжээ.

Нийгмийн өөрчлөлтийн лаборатори социологи, улс төрийн шинжлэх ухаан болон бусад холбогдох салбарын 120 эрдэмтдийн дунд судалгаа явуулахад 69 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүлгэмүүдийн  олон нийтийн мэдлэг, дэмжлэгийг авч буй тактик нь үр дүнтэй гэж үзсэн. Харин вакцины хор хөнөөл зэрэн өндөр түвшний асуудлууд  ердөө 30 хувь олон нийтийн анхааралд өртдөг аж. Гэсэн хэдий ч, мэдээллийг нарийвчлан судлахад шинжээчдийн 90 орчим хувь нь засгийн газрыг чиглэсэн эсэргүүцлийн жагсаал дор хаяж 50 хувийн үр дүнтэй гэж үзжээ.

Тэгэхээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг уур амьсгалын эсэргүүцлүүд үнэхээр үр дүнтэй болж байна уу? Жагсагчид, бүлгэмүүд уур амьсгалын асуудалд илүү их анхаарал хандуулж байгаа ч тэдний ярьж, хэлж буйг нотлох нотолгоо алга. Гэвч энэ нь засгийн газар болон компаниудын уур амьсгалын эсрэг ямар нэгэн байдлаар мөнгө хаяхад хүргэдэг бөгөөд үүгээр дамжуулан асар их мөнгө эргэлддэг аж. Зарим судлаачдын үзэж буйгаар сүүлийн  жилүүдэд гарсан уур амьсгалын бодлогын томоохон амжилтууд эсэргүүцэлгүйгээр гарахгүй байсан гэдэгт итгэж байна. Хамгийн сонирхолтой нь дэлхийн дулаарлын эсрэг гэж ярьж, хэлснийг нь үгүйсгэх үй олон баримтыг дэлгэмэгц "уур амьсгалын өөрчлөлт" зүсээ хувиргасан юм. 2012 онд хүний нөлөөгөөр дэлхий дулаарсан гэж харагдуулахын тулд цаг уурын дата санг өөрчилсөн хэрэг ч гарч байсан билээ.

Эх сурвалж: Energy Monitor, Aljazeera, BBC,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нүдээ нээ 2024-04-09 202.9.40.114

Хүн төрөлтөн жил бүр 2,7 их наяд амьтдыг алж хөнөөж идэж байна, үүний үйлийн үр нь ирж байгааг мэдсээр байж, нүд, чигээ бөглөх биш, мах идэхээ зогсооцгоо. Тэгвэл бид амгалан амьдрана.

Avatar

Нэргүй 2024-04-09 103.212.162.85

НИЛЭЭД "МЭ"-ТЭЙ ОХИН /ОДОО БҮСГҮЙ БОЛСОН/ ДОО…

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.185.43

барууны хөгжингүй нийгмийг дотроос нь хагалан бутаргах, үзэл санааны зөрчилдөөн гаргах, ядаж социалист чиг баримжаатай цөөхөн улсууддаа өндөр хөгжсөн улсуудыг муухай харагдуулах, коммунизм бүх нийтийн эв хамтын нийгэм байгуулах зорилготой оросын кгб н суртал ухуулгын үр дүн шүү дээ, төсөв мөнгийг ч нууц байдлаар их зарцуулдаг нь нэгэнт нотлогдсон зүйл, би хөгжихгүй бол чи ч хөгжихгүй гэсэн зорилготой тамын тогооны улс.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.245.243

Дэлхийн төлөөх жагсаалууд ч гэх шиг? Дэлхийн төлөөх байхдаа яах вэ дээ? 😂😂😂

Avatar

Монгол хүн 2024-04-09 103.212.119.219

Дэлхийн дулааралболоод хүн төрөлхтөнд аюул нүүрлэж байгааг сануулах нь зүйн хэрэг. Энэ хөдөлгөөнийг дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.245.243

"Mr.Putin, stop killig leopards!" Greta Thunberg. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.245.243

Оросууд Леопард (германы танк)-уудыг ангуучилж байна гээд шуугилдсан чинь энэ Тунбэрх "Ноён Путин, ирвэснүүдийг алахаа зогсоо!" гээд л байдгаараа бархирсан шүү дээ. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.245.243

4 цагдаа, 1 охин. 😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж