Ардчилсан намын гишүүн Ц.Уянгатай нэг намын дарангуйлал, гажуудаж буй ардчиллын талаар ярилцлаа.
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сүүлийн үед улам хумигдаж байгааг та олон нийтийн сүлжээнд хамгийн хурц шүүмжилдэг хүмүүсийн нэг. Ардчиллаа алдчих вий гэсэн айдас танд байна уу?
-Ардчилсан намын 34 жилийн ой дөрөвдүгээр сарын 7-нд болсон. Энэ нь Монголд ардчилал, хүний эрх эрх чөлөөний үзэл санаа үр суулгаад 34 жил өнгөрсөн байна гэсэн үг. Гучин дөрвөн жилд уг нь ардчилал улам дархлаажиж, баталгаажиж, нийгэм даяараа эрх чөлөөний тухай ойлголттой болох, улс төрийн боловсролтой болох хугацаа юм. Харамсалтай нь, сүүлийн үед ардчилал, хүний эрх, эрх чөлөө үнэхээр их гажуудаж байна. Монголл ардчиллыг гажуудуулах, улс төрийн үзэл суртлын тархи угаалтаар хүний эрх, эрх чөлөөг боомилох үйл явц өргөн далайцтайгаар, маш хурдан өрнөж байна. Мэдээж, гадаад, дотоодын ашиг сонирхолтой улстөрчид үүнийг хийж байна. Мөн эрх баригч нам үүнийг хүсч байна.
Нэг намаар дангаар ноёрхож, найман жил эрх мэдлийг атгаснаар Монгол Улс урагшлахаасаа илүү ухарчээ. Сөрөг хүчний дуу хоолойг боомилж, эрх баригчдын бодлого шийдвэрийг шүүмжилсэн бүхэн шоронгийн ялтан болж байна шүү дээ. Улс төрийн бохир тоглолтын бай нь сөрөг хүчний лидерүүд болоод удсан. Монголын ардчиллыг үнэгүйдүүлэх, улмаар авторитори улс болгох сонирхол хоёр хөршид бий биз.
Өнгөрсөн 30 жилийн алдаа гэж эрх баригчид ярьж байгаа нь ардчиллын тухай сөрөг ойлголтыг нийгэмд тарьж, суулгаж байна гэсэн үг. Ардчилал гэдэг чинь хэрэггүй эд юм байна гэсэн тархи угаалтаар нийгмийг хордуулж байна шүү дээ.
-Иргэд худал, үнэн мэдээллийг ялгадаг болсон шүү дээ. Эрх баригчдын тархи угаалтад иргэд автах уу?
-Үзэл бодол нь төлөвшөөгүй залуучуудыг үзэл сурталаар угаагаад байвал тэд итгэнэ, автана, тэгээд үзэн ядна шүү дээ. Манай сонгогчид худал мэдээлэлд маш их автаж байна. Сонгогчдын боловсрол муу байгаагийн шинж. Сонгогчдын боловсрол муу байгаа нь амьдралын чанар нь муу байгаагаас болж байгаа байх. Ардчилал, эрх чөлөөний үзэл санааг хэт туйлшруулж, чөлөөт эдийн засаг, сонголтыг халамжийн системээр солино гэдэг утгагүй.
Халамжийн гажуудлаас болж ардчилалд маш том аюул учирч байгаа нь үнэн.
-Тэгвэл энэ бүхнийг хамгаалж дуугарах ёстой сөрөг хүчний дуу хоолой хааччихсан юм бэ?
-АН-ыг гадаад, дотоодын захиалгаар хагаралдуулсан. Муу, захын хар овоохой болгож хувиргасан. Үүнд манай нам доторх гадаадын гар хөлүүд, ардчиллын үнэт зүйлийн эсрэг явдаг хүмүүсийг ашигласан. Бизнес, бүлэглэлийн мөнгөөр АН-ын дотоод уур амьсгалыг эвдэлж, баллуурдах гэсэн оролдлого их явсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд маш хүнд цаг үеийг АН давж ирсэн.
Ганцхан жилийн дотор Л.Гантөмөр дарга АН-ыг үзэл баримтлалын хувьд нэгтгэж чадсан нь багагүй амжилт.
НАМ ДОТОР АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭХЭЭР ХАГАРАЛДСАН ГЭЖ ХАРАХ НЬ ӨРӨӨСГӨЛ, ЭНЭ БОЛ АН-ЫН ОНЦЛОГ
-АН үзэл баримтлалын хувьд яг нэгдэж чадсан уу?
-Ардчилсан намынхан эвлэлдэж байна гэдэг хуучин болж өнгөрсөн бие биенийхээ алдаа, хуйвалдаан, зарчимгүй байдлыг өршөөх, уучилна гэсэн үг биш байх. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалж, алдаа, гажуудлыг арилгах нь АН-ын үүрэг мөн үү мөн. Үнэндээ өнгөрсөн найман жил эрх баригчид, гадаадын хар хүчинтэй нийлж АН-ыг хагаралдуулж, ардчиллыг тарамдуулах тал дээр л анхаарч иржээ. Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, эдийн засгаа урагшлуулах сонирхол байсангүй. Мэдээж, үзэл баримтлалын хувьд бид нэгдэхийг хичээж байна. Үнэт зүйлээ тойроод суухыг оролдож байна. Иргэд АН-аас эв нэгдэл, үнэт зүйлийг хүлээж, хүсч байна.
Хэлэлцэж байж шийдлийг, зөв гаргалгааг олдог алхмыг л бид ардчиллын зарчим гээд байгаа. Тэгэхээр өнөөдөртөө АН-д хагаралдаад байгаа асуудал огт байхгүй.
-Ирэх сонгуулийг та хэрхэн төсөөлж байна?
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаар үнэмлэхүй олноор засагласан. Одоо энэ бүр хэтэрч улс төрийн сонгуулийн хуулийн хугацаагаар биш, хугацаагүй шахам төрийн эрх мэдлийг авах гэсэн галзуурал тахал шиг тарж байна. Сошила, сонин хэвлэлээр битүү эрх баригчдыг магтсан дуу хоолой л сонсогдож байна. Энэ бүхний эцсийн цэг нь нэг хүний дангаар ноёлох гэсэн арга барил. Үүнийг эрх баригчид олон аргаар тестэлж үзлээ. Ялангуяа цар тахлын нөхцөл байдлаар далимдуулж нийтэд аюултай нөхцөл байдал үүссэн гэх нэрийн дор эрх баригчид өөрсдөдөө ашигтай хууль баталж, хулгай хийх нь хулгай хийж, хүний эрх зөрчиж, хувийн өмч рүү халдаж, хууль шүүхгүй баривчилгаа явуулж, шорон, гяндангаар хүмүүсийг залхаан цээрлүүлдэг болсон гэх мэтчилэн дурдаад байвал дуусахгүй.
Covid-19-ийг далимдуулж үндэсний аюулгүй байдалд халдаж, дарангуйллыг аяндаа дасгах тогтолцоо руу оруулсан.
Ардчилсан намынхан Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэхээр бүгдийг нь нэр зүсгүй болгох гүтгэлгийг хийдэг. Үнэт зүйл, зарчим ярьсныг нь хорьдог, хэрэг тохдог, айлгадаг үйл явц өрнөлөө. Үүнд манай намын зарим хүмүүс хувь нэмрээ багагүй оруулсан. АН-ын нэрээр засаглалд хүрэх гэсэн "дүр" олширсон.
-Хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол улам ухарсаар байгаа, та үүнийг ил тодоор шүүмжилдэг?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэг урсгалд оруулдаг нь зөвхөн энэ удаад болж байгаа шинэ зүйл биш. Covid-19-ийн үеэс мэдээллийн эх сурвалжуудыг эрх баригчид өөрсдийн хяналтад оруулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж, мэдээллийн урсгалыг нэг болгох ажлуудыг тестэлсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар ч бүх телевизүүдийг базсан. Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсний төлөө сэтгүүлчдийг ч баривчлах, хорих зэрэг тохиолдлууд ихээр гарч байна.
Нөгөө талдаа хэвлэлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, дуу хоолойг нь боомилж байна.
Үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд сэтгүүлзүйн боломжууд бүгд буурсан. Хэвлэл мэдээллээр дамжуулж ардчилалд шууд нөлөөлж, иргэдийн эрхэнд халдаж байна. Мөн сошиалаар хуурамч мэдээллийн давлагаа үүсгэж, улс төрийн гүтгэлгээр цэнэглэж байна. Сошиалд олон амьд троллуудыг ажиллуулж, тархи угаалтаа идэвхжүүлж байна. Ингэснээр нийгмийг айдаст автуулах, цочроох, худал хуурмагт итгүүлэх зэрэг оролдлогуудыг хэрэгжүүлж байгаа.
Сонгуулийн жил иргэдийн мэдээлэл боловсруулах чадваргүй байдал дээр хамгийн их тоглолт хийдэг.
Эрх барьж байгаа Монгол Ардын намд хийсэн ажил гэж байхгүй. Хүний эрх, амьжиргааны түвшин, эдийн засгийн өсөлт гаргасан гэхчлэн хийсэн ажлын тайлан ч байхгүй. Өөрсдийгөө ярихаар дандаа иргэдээ дарангуйлсан, хүчирхийлсэн, үхэлд хүргэсэн учраас үүнийг дахин сануулахгүйн тулд хүмүүсийн ой санамжид худал мэдээллийг хоногшуулж байна. Үүнээс гарч байгаа үр дүнг ганцхан АН эдлэхгүй. Нийгмээрээ л үл бүтэх байдлыг эдэлж байна.
-Ирэх сонгуульд иргэн бүрийг оролцоотой байх тал дээр юу гэж уриалах вэ?
-Сонгуульд аль болох иргэдийн ирцийг бага байлгахыг эрх баригчид хүсдэг, оролддог. Хатуу гишүүнчлэл, халамжийн бодлогоосоо хараат байлгаж, өөрсдийнх нь доромжилдгоор "улны" гэдэг иргэддээ сонгууль дөхөөд ирэхээр будаа, гурил тараах зэрэг аргаар худалдаж авдаг. Тэд нь халамжаасаа салахгүйн тулд регистрээ зараад иддэг.
Улс төрийн хувьд хариуцлагатай байдал идэвх сул 45 хүртэлх насныхныг сонгуульд оролцуулахгүй байхыг эрх баригчид зорьдог.
Яг бодит байдал дээр сонгуулийн ирц хамгийн бага байдаг 30-45 насныхан амьдрал дээр хэрэгжиж байгаа татварын болон бусад бодлого, шийдвэрийн дарамтыг хамгийн их эдэлж байгаа. Мөн улс төрийн түвшинд гаргаж байгаа алдаануудыг биеэрээ үүрч яваа. Гэтэл хүмүүсийг заавал харьяалагддаг орон нутгийн хаягаараа сонгууль өгнө, эсвэл гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг зөвхөн элчин дээр очиж санал өгнө гэдэг ч юм уу барих явдал их. Иргэн бүр улс төрийн эрхээ эдлэх боломжийг өнөөдөр эрх баригчид бүх хуулиар боомилж байна.
Сүүлийн үед явуулж байгаа тархи угаалт нь АН, МАН адил. Гаргаж байгаа бодлого, шийдвэр ижил. Тэгэхээр мөнгө ч байхгүй, эв нэгдэл ч байхгүй намыг сонгосноос байр суурьтай, хэрүүл зодоонгүйгээр асуудлыг шийддэг нэг дарангуйлагч даргатай намыг сонгоод явсан нь дээр гэх.
Гэхдээ АН бол 30 гаруй жилийн хугацаанд динамик урсгалаар нийгэмд ардчилал тогтоохын төлөө хичээж ирсэн. Энэ нь хүмүүст нам хагарал, бутралтай мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр энэ бүхний эцэст ардчиллын жинхэнэ мөн чанар гарч ирж, ардчилсан үзэгдэл төлөвшиж байгаа. Тиймээс нэг намын хугацаагүй дарангуйллыг ноёрхуулахгүйн төлөө сонгуулиа иргэн бүр өгөх нь зүйтэй.
Зочин 2024-04-09 202.9.46.174
ийм ёс зүйгүй, бүдүүлэг, нахальный авгай УИХ-д хэрэггүй. Тэр АН-аа л хагалан бутаргаад явж байхдаа таарсан гар…
Нэргүй 2024-04-09 124.158.107.20
Ц.Уянга парламентад орж чадвал МАН -ынхан луйвар хийж чадахгүй болно, засаглал сайжирна. Муусайн МАНАНгийн авгайчууд парламентэд юу ч хийж чаддаггүй юм билээ. Уянга орвол шал өөр болно.
Зочин 2024-04-09 139.5.216.27
Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх монголд хэтрээд бүр хүн гүтгэх, доромжлох нь энүүхэнд болсон шүү дээ. ХЭРЭВ БИ АНДУУРААГҮЙ БОЛ ТЭДНИЙ НЭГ НЬ ЭНЭ ЭМЭГТЭЙ МӨН ШИГ БАЙХ ЮМ. эЛИЙРЭЛ ЭНЭ ТЭР ГЭЭД БҮР ЭЛИЙ БАЙЛАЙГАА ӨӨРӨӨ ЗӨВШӨӨРӨӨД БАЙСАН ЭМЭГТЭЙ МӨН ШИГ БАЙХ ЮМ.
Зочин 2024-04-09 66.181.189.254
1990 оноос оноос хойш 34 жилийн хугацаанд АН дангаараа ганц удаа л засгийн эрх барьсан байх юм. Бусад хугацаанд дандаа Ардын нам маань засаглаж дээ. Одоо тээд энэ бүх алдаа завхрал аль намтай нь холбоотой юм болоо! ! !
хүннү 2024-04-09 202.179.25.234
МАН засгалж байсан он жилүүд. АН, МАН-аар засаг бариулж өөрснөө ард нууцаар дэмжиж байсан. Үүнийгээ АН хүлээн зөвшөөрөх ёстой. Та нарын урагшгүй байдал МАН-д онцгой дэмжлэг болсон. Бүр сонгогчидоос илүү дэмжлэг болсон. Одоогийн энэ дарангуйлалын цаад эзэд нь АН. Танай нам олигтой байсан бол МАН ингэж даврахгүй байлаа. Өнгөрсөн он жилүүдийн ихэнхийг нь танай нам тадцаж хуваагдаж өнгөрөөсөн. 6/26-ны дараа танай нам дахиад л хуваагдана.
Нэргүй 2024-04-09 43.242.242.59
Ан-ынхан юм л бол ээлжилж төр барих юм ярьдаг. Ээлжилж хувааж идье гэсэнтэй ижил утгатай юм. Улс орноо хөгжүүлж иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж чадах намыг бид сонгодог. Муу найдваргүй намыг хоол идүүлэх гэж засаг, төрийн эрхийг атгуулж хэрхэвч таарахгүй.Ардчилал хөгжсөн бусад орнуудад бол нэг нам 30 жил үргэжлээд засгийн эрхийг барьж байна. МАН сайн ажиллавал иргэд бид итгэл үзүүлж 30 жил ч засгийн эрхийг бариулж болно.
Нэргүй 2024-04-09 139.5.219.18
Жонхуугаа зайлуулаачээ
Нэргүй 2024-04-09 202.126.93.115
Гадны агентууд энэ согуулиар МАН ыг ялуулахгүй бол эздүүдээрээ алуулах хувь зая хүлээж байгаа тул мөн ч их мөнгө цацах байх даа
Нэргүй 2024-04-09 202.55.188.125
Iliireed bai hehe
Нэргүй 2024-04-09 202.179.11.230
Ta nar iim bodoltoi baigaa bol hol yavahgui yum bna.
Зочин 2024-04-09 202.126.89.220
АН ын ихэнх хүүхнүүд гадаадын бэр болсон байдаг.
Нэргүй 2024-04-09 202.126.92.98
одоо яах вэ дээ, эрчүүдийн маань байгаа царай тийм юм чинь…
Нэргүй 2024-04-09 202.179.25.234
Юм үзээгүй өнгө мөнгөнд дуртай, салтаа султай гэх үү? Тэр үеийн ханагар эрчүүдэд гологдсон гэх үү?
Нэргүй 2024-04-09 202.131.245.243
Хүзүүгүй хулгайчийн бууны нохой.
zochin 2024-04-09 59.153.86.212
neg n uuruu baih aa .songuuliin money oloh gej hotiin tuvuur avsan bairnuudaa zarah gj baigaamdaa
Иргэн 2024-04-09 139.5.218.87
Та нарын тэр муулаад байгаа МАН-ын засгийн газар чинь харин талийгаач Зоригийн хүсэж тэмүүлж байсан тэр АРДЧИЛАЛ-г хамгаалж тэмцэж байна шүү дээ. Ичих ч үгүй худлаа гэж л орилцгооно биз. Гэхдээ ард түмэн цагаан цаас ч биш хошгордог тарвага чинь ч биш болохоор үнэнийг ойлгохтойгоо.
Иргэн 2024-04-09 139.5.218.87
Харин ч эрх баригч МАН-ын Оюун-Эрдэнээр толгойлуулсан засгийн газар 34 жил танай Элбэгдоржтонгуудын байгуулсан МАНАН буюу системийн авлигалтай тэмцэж, илчилж чадаж байгааг бид харж, ойлгож, дэмжиж байна. Өмнө нь хэзээ ингэдэг байсныг хэлээд өгөөч элийрэгч гуай. Ардчилалын гол удирдагчаа алж хаячихаад, өөрсдөө яаж дураараа дургицгаасныг түүх мартахгүй ээ. Аун Сан Сү Чи гэж алдарт эмэгтэй их хурлын индэр дээрээс юу гэж хэлснийг мэдэх үү??? ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ гэж айхтар үгийг хэлсэн юм шүү.
Нэргүй 2024-04-09 103.212.117.125
энэ мэтийн юмнуудыг сонсож дагаж байвал ёстой аз заяа хаях байлгүй
Нэргүй 2024-04-09 103.212.117.125
зөө ёстой заяа нь хаяцийн есөн шидийн ху жа а цустнуудаар заалгах нь дутаж гэнэ тэнэг монголчууд!
Элбэгдорж 2024-04-09 203.169.48.150
Энэ ёстой худлаа авгай санагдаад байгаа юм аа. Өөрөө төлөвшөөгүй нөхөр юун улс төрд хүчин зүтгэх вэ?. Санасан бодсоноо хамаа намаагүй чалчидаг иймэрхүү нөхдүүд гудамжаар нэг байна, цаана чинь. Үнэн бүдүүлэг юм билээ, тэр х****л хэлж байгаа энээ тэрээ нь
Нэргүй 2024-04-09 66.181.186.138
АН-ын нэрээр засаглалд хүрэх гэсэн "дүр" олширсний хамгийн том илрэл нь чи өөрөө шүү дээ. Битгий ингэж хамилон царайл. Чи хэзээ ч АН-д гавьяа байгуулж байгаагүй бөгөөд зүгээр л нэг нийгмийн сүлжээний шоучин байсан шүү дээ. Чамайг олон нийт маш сайн мэднэ. Чи бол ер нь бол улс төрд б**********ч шүү дээ
Нэргүй 2024-04-09 66.181.160.125
зайлаа балай шахууу юм
Нэргүй 2024-04-09 202.131.225.242
Энэ нахал заваан авгайг АН аас хол байлгасан нь дээр шүү.
Нэргүй 2024-04-09 192.82.92.204
Жаахан "нахал"-ыг эс тооцвол гарцаагүй үнэнийг хэлээд байгаа хүүхэнш дээ.
Нэргүй 2024-04-09 122.201.31.71
Элбэгдоржийн боовны үс
зочин 2024-04-09 59.153.115.44
хүүхэд чинь уншиж байгаа,соёлтой бичиж сурцгаая
Нэргүй 2024-04-09 202.179.25.234
Элбэгдоржийн боовны үс ямар их юм вэ? Ёстой халиур өгөх юм аа.
CCC 2024-04-09 66.181.179.145
Shar hadnii avgai~e****z hurliizuudiin namd oroo yu? kk
Нэргүй 2024-04-09 202.131.245.243
Xypлийз авгай л даа.
Нэргүй 2024-04-09 66.181.189.148
сошиалаар дамжуулж хүүхэд залуусын оюун бодлыг бузарлаж байгаа этгээд
ff 2024-04-09 66.181.179.145
yu unen ter unen. ebiigiin bool jinhene gandnii gar hol doo
Нэргүй 2024-04-09 202.126.90.194
Энэ мэтийн гадны гар хөл, Элбэгдоржийн манкурт боолууд Монголын төрд шургалах гэж яасан их чичирч байнаа.
Нэргүй 2024-04-09 202.126.89.200
Ядаж 50% авнаа
Нэргүй 2024-04-09 66.181.179.145
uhsen nohoin otgsor
Зочин 2024-04-09 202.21.109.14
Ардчилсан нам энэ мэт балай хүүхнүүдийг хутгалдуулбал бүр дордоно шүү
Нэргүй 2024-04-09 66.181.178.66
АН н гадаад нөхөртэй эмсүүдээс маш их болгоомжлох ёстой
Нэргүй 2024-04-09 202.126.92.98
Монгол эрчүүдээс л дээр…
Zochin 2024-04-09 66.181.177.205
АН аас олон хүн сонгохгүй бол улс орон хулгайч нөрын үүр уурхай боллоо
Нэргүй 2024-04-09 202.131.245.243
Адилхан л хулгайч нар шүү дээ. Гэхдээ ямар ч совестьгүй ардчилсан хулгайч нар. Муу, сайн эр саарал илжигнүүд биз дээ? 😂😂😂
Нэргүй 2024-04-09 59.153.113.56
Hhahaah bitgii s*** malaa, hamaagui dor shuuu. Tegsnees shineer biye daaj baiga zaluuchuudaas harna!!!
Зочин 2024-04-09 139.5.216.27
Олон хүүхэдтэй монгол эхчүүдээ хээлтүүлгийн үнээнүүд юундаа баярлаад байгаа юм гэдэг ийм хүмүүсийг сонгоно гэж юу байыхав
Нэргүй 2024-04-09 122.201.31.231
Өөрөөс чинь эхлээд үү?
Нэргүй 2024-04-09 202.131.245.243
Энэ ч жинхэнэ гадаадын тагнуул дөө. 😂😂😂
Зочин 2024-04-09 103.212.117.184
Энэ чинь нөгөө элийрдэг ч билүү дэмийрдэг ч билүү мөн үү
Яанаа
Нэргүй 2024-04-09 124.158.107.20
Сайн боловсролтой зоригтой энэ Уянгыг парламентад яаж оруулах талаар АН анхаарах ёстой.. Хэрэв энэ бүсгүй парламентад суух юм бол улсын хөгжил, ард олонд эерэгээр нөлөөлнө.
Нэргүй 2024-04-09 139.5.218.100
Ха ха ха
Зочин 2024-04-09 202.9.46.175
Эмэгтэй гуай Улс төржихөд учир бий "Дубайн гэрээг" цуцалж Монголыг өрнөөс салагсан "Таван толгойн" хувьцаа , цалин тэтгэвэрийн нэмэгдэл гээд Ардын намд хийсэн ажил их бий Нүдээ нээ , ингэж худал шаагаад явахгүй л дээ
Нэргүй 2024-04-09 180.149.80.74
Бас нэг Ардчиллын нэр барьж ДҮР олчих гэсэн нахаль гар, Танай намыг ЖЕНКО базчихсан, нэр дэвшилт, дараагийн нүүдэл. Та нар бүрэн дуус, Монголд бүх нам, фракцыг тарааж байж гар, хөлөө олно.
zochin 2024-04-09 66.181.181.88
гаднын тавиул энэ эмийг яасан ч сонгож болохгүй юм шүү хуна
Нэргүй 2024-04-09 66.181.181.88
гаднын тавиул энэ эмийг яасан ч сонгож болохгүй юм шүү хуна
Нэргүй 2024-04-09 66.181.181.184
Za daa ta nar baraxgyi dee,aashtai avgai shig,olon oor xunii xuuxedte,gants bie avgai shig xumuusiig mon tooj songoxuu.
Лхагва очир 2024-04-09 66.181.161.77
иймэрхүү гадны хүнд биеэ үнэлчихээд олон хүүхэдтэй монгол бүсгүйчүүд ээжүүдийг хээлтүүлгийн үнээнүүд юунд нь баярлаад байгаа юм гэжбаярын өдрөөр нь доромжилдог элбэгшуналын тавиултай АН ыг яасан ч сонгож болохгүй. ийм хогнуудаас эхлээд намаа салгаж ав Баттулгаа маш олон дэмжигчдээ зүгээр л сонгуульд оролцохгүй болгож бна шүү дээ
Нэргүй 2024-04-09 103.57.94.161
АН ядаж 50+1 суудал авах ёстой. Эс бол Монгол цаашид дарангуйлал мөхөл рүү явах гээд байна.
Нэргүй 2024-04-09 203.98.76.4
АН ядаж 50% ч болов УИХ-д суумаар байнааа