"Хүчирхийлэл үйлдсэн багшид ёс зүйн хариуцлага тооцно"

"Хүчирхийлэл үйлдсэн багшид ёс зүйн хариуцлага тооцно"

"Хүчирхийлэл үйлдсэн багшид ёс зүйн хариуцлага тооцно"

Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн бага ангид суралцдаг хоёр настныг туслах багш нь хүлж, зодсон гэх мэдээлэл цацагдсан. Тус цэцэрлэгийн бага ангийн дөрвөн хүүхдийн эцэг эх цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг шалгаж байгаа юм. Харин энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө "Бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн багш нартай хариуцлага тооцож, эцэг эхийн гар утсыг цэцэрлэгийн камертай холбох ажлыг эхлүүлнэ" гэсэн юм.

Тэрбээр "Камерын өнгөрсөн хугацааны бичлэгүүдийг шүүж, олон нийтэд мэдээлнэ. Мөн туслах багш нарыг 45 хоногийн хугацаанд цахимаар бэлдсэний хор уршиг гарч байна. Бид тогтолцоогоор нь асуудлыг харж, шинэчлэлийг хийх шаардлагатай. Багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч, удирдлагуудын ур чадварыг дээшлүүлнэ. Тухайн багш үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн салбарын хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ" гэдэг хариултыг өгчээ.

нийслэлийн Боловсролын газрын Боловсролын бодлого, багшийн хөгжил хариуцсан хэлтсийн дарга Б.Болормаа "Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдоод нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газраас тус бүр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнөөдрийн тухайд асуудалд өртсөн хоёр багш ирээгүй байна. Манай байгууллагын зүгээс амралтын өдрөөс эхлээд тухайн цэцэрлэг дээр ажилласан. Цагдаагийн байгууллагаас ирж, цэцэрлэгийн камер шүүсэн. Дөрвөн хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэдэг мэдээллийг өгч байгаа. Мэдээлэл шалгагдах шатандаа явж байгаа учраас урьдчилан дүгнэлт гаргах боломжгүй. Ажлын хэсгийн зүгээс тухайн цэцэрлэгт мэргэжил арга зүйгээр ханган, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэн ажиллуулах боломжоор хангаж байна.

Хохирогчдын ар гэр болоод багш сурган хүмүүжүүлэгч нар маань сэтгэл зүйн хямралд орсон байгаа тул Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас сэтгэл зүйн тусламж үзүүлээд ажиллаж байна.

Бүртгэлээр тухайн ангид 46 хүүхэд суралцдаг. Асуудал үүссэн тухайн өдөр 26 хүүхэд ирсэн байсан. Дөрвөн хүүхдийн эцэг, эх гомдол гаргаснаас нэг хүүхэд нь ирсэн. Гурван хүүхэд ирээгүй. Хэсэг хугацаанд хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй харзнана. Нөхцөл байдал яаж шийдэгдэх нь вэ гэдгийг бас харна гэдгээ хэлсэн" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 59.153.114.98

Багш нарынхаа эрх ашгийг ч бас хамгаалмаар бна. Шинэ залуу багш нарыг элдэв нээнтэг шахаанд оруулдаг охид хөвгүүд их болсон. Шаардлага тавиад хичээлээр шахаад эхлэнгүүт энэ багш миний биед хүрдэг, хүрсэн намайг элдэв харцаар хардаг нтр гээд гүтгэж нэр хүндэд нь халдах явдал гардаг болоод бна. Хүүхдүүдийн санааг гүйцэхээ болиод бнаа яах ёстой юм бол.

Avatar

Иргэн 2024-04-09 90.188.243.20

Эцэг, эхийн утсыг камертай холбох ажлыг хийчихвэл их ажил цэгцрэх юм. Гэхдээ хүхдийн байгууллагуудад хүчээр л тавихгүй бол төвиулахгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-04-09 103.212.118.183

стресстэй авгай нарыг багшийн албанаас хөөгөөчээ. Бага ангийн охин хүүхдийн толгой, нуруу руу цохиод байх юм. жуковт нэг сургуульд

Avatar

Нэргүй 2024-04-09 139.5.216.228

ЭНХ-АМГАЛАН ӨӨРӨӨ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ. СУРГУУЛИЙН ОРЧНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТ БОЛ ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ, ХЭВИЙН ЗҮЙЛ БОЛЖ ЭНХ-АМГАЛАНГИЙН ҮЕД БҮР ГААРЛАА. СУИСИЙН ОЮУТНУУДЫН ДЭЭРЭЛХЭЛТ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР НЬ ХҮҮХЭД ЗОДДОГ БАРИМТУУД, СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ӨДӨР ТУТМЫН ЗОДООН ХЭРЭЭС ХЭТЭРСЭН НЬ ЭНХ-АМГАЛАНГИЙН ТҮМЭН БУРУУ ТУЛ САЙД ЯАРАЛТАЙ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2024-04-09 139.5.217.150

Хүүхдийг хүчирхийлэгчдэд ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэх ёстой.

Avatar

Мө 2024-04-09 202.126.88.172

Энэ бол сайд таны ажлын үнэлгээ.

Avatar

зочин 2024-04-09 66.181.167.4

Олон учир мэдэхгүй хүүхэдтэй ажиллаж буй хүнд бухимдах, тэвчээр алдах үе байх л биз, гэхдээ 2 настай хүүхдийг хүлж байгаад зодно гэдэг бол арай л хэтэрсэн үйлдэл шүү, хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

САЙД ОГЦРОХ ЁСТОЙ 2024-04-09 202.131.248.198

ӨӨР ОРОНД БОЛ САЛБАРЫН САЙД НЬ УУЧЛАЛ ХҮСЭЭД ЗАЙГАА ТАВЬЖ, ЗАЙЛААД ӨГДӨГ. МАНАЙД БОЛОХООР ӨӨРТ НЬ ОГТ ХАМААГҮЙ ЮМ ШИГ ШИРЭН НҮҮРЛЭЭД ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД ЗОГСОЖ БАЙДАГ. СОЁЛЫН САЙД, БОЛОВСРОЛЫН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙД НАР ОГЦРОХООС АРГАГҮЙ ХЭРЭГ, ҮЙЛ ЯВДЛУУД ШИЛ ДАРААЛАН ГАРЛАА ДАА.

Avatar

Зочин 2024-04-09 103.212.119.216

Энх-Амгалан сайд БЗСанг цэгцэлчихээд сонгуульд нэр дэвших тухай бод за

Avatar

зочин 2024-04-09 202.9.46.216

ЭНХ-АМГАЛАН САЙД АА. !!! СОНИНТОГОСЫН ҮЕД СУИС ДЭЭР 15 ЖИЛИЙН ТУРШ, УДАА ДАРАА ГАРСАН ОЮУТНЫ ДЭЭРЛЭХЭЛТ, ХЭДЭН ОЮУТАН АМЬ НАСАА АЛДСАН БАЙГАА НЬ СОНИНТОГОСЫГ ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БИШ ҮҮ ??? ЭСВЭЛ АМИА АЛДСАН ОЮУТНЫ ТОО НЬ ЦӨӨДӨӨД, ДЭЭРЛЭХЭЛТ НЬ БАГАДААД БАЙГАА ЮМУУ??? та яагаад энэ эмгэнийг хамгаалаад байна вэ??? Авилга авчихаа юу?

Avatar

Нэргүй 2024-04-09 59.153.113.100

Биеэрээ хариуцан ажиллаж байгаа ажил дээр нь биеэ хамгаалах чадваргүй нялх хүүхдүүдийг хүлж баглаж хомроглон зодсон гэмт хэрэг удаа дараа гарч байгаа тул эрхлэгчийг ажлаас чөлөөлөх ёстой

Avatar

Санаа зовогч 2024-04-09 66.181.187.147

Хүүхэд гэртээ ямар аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчийн дэргэд яаж өсч, хүмүүжсэн нь цэцэрлэгт харагддаг. Хэл мэдэхгүй, үг ойлгохгүй 40 гаруй хүүхэдтэй багш, хүмүүжүүлэгч тус тусдаа эрс өөр хүүхэдтэй яаж харилцах, ямар үг хэрэглэдгийг эцэг эх нь хэлж, санал солилцож, зөвлөхгүй, ангийн хаалга онгойлгож хүүхдээ оруулчихаад л арилаад өгдөг газар багш, хүмүүжүүлэгч яаж ажиллаж байгааг камераар хянана гэдэг багшийн ч, эцэг, эхийн ч сэтгэл мэдрэлийг барж санаа зовоосон тамлал л болохоос цаашгүй биз ээ.

Avatar

Нэргүй 2024-04-09 118.221.242.42

эрүүгийн ял шийтгэл хүлээлгэх ёстой

Avatar

Иргэн 2024-04-09 139.5.217.98

Ёс зүй? Хүүхэд зодсон хүн эрүүгийн хариуцлага хүлээхгүй юу?

Avatar

Нэргүй 2024-04-09 192.82.92.44

Бага насны хүүхэд амь нас, биеээ хамгаалах боломжгүй байдалтай байдаг

Avatar

Нэргүй 2024-04-09 118.221.242.42

монгол хэл бүр таг амьтан байна

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.160.100

ЧАМД ЮУ ТООЦОХОВ … ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж