Прогноз: X тойрогт Х.Ганхуяг, С.Наранбат нарын нэрс яригдаж байна

сонгууль-2024

Прогноз: X тойрогт Х.Ганхуяг, С.Наранбат нарын нэрс яригдаж байна

Прогноз: X тойрогт Х.Ганхуяг, С.Наранбат нарын нэрс яригдаж байна

УИХ-ын X тойрог буюу Баянгол дүүрэг энэ удаад 3 мандаттай байхаар хуульчилсан. Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн 2020 оны сонгуульд ч мөн 3 мандаттай байсан бөгөөд МАН-аас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, АН-аас УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяа нар сонгогдож байсан юм. Тус тойрогт энэ удаагийн сонгуульд МАН-аас сонгогдсон гишүүд нь тойргоо зорьж байгаа бол Ардчилсан намаас С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, Нарантуулын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна.

X тойрог буюу Баянгол дүүрэг-3 мандаттай.

МАН: Х.ГАНХУЯГ, Ж.ГАНБААТАР НАР ТОЙРГОО ЗОРИНО

УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж, баянголчуудаас итгэл хүлээсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар энэ удаад тойргоо зорьж, дахин нэр дэвшинэ. Баянгол дүүрэг гурван мандаттай ч тус дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэхээр зүтгүүлж буй. Тухайлбал, улс төрийн хүрээнд Ж.Ганбаатарын хүн гэгддэг Ө.Сумъяабаатарыг зүтгүүлж буй. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсон ч хэд хэдэн удаа төлөөлөгч нар нь огцруулахаар бичиг хүргэж, огцорсон, огцроогүй асуудалтай тулж байв. Мөн түүний хувьд Боловсролын зээлийн сангаас зээл авч, суралцсан асуудал нь дуулиан тарьж байсан удаатай.

Мөн Ж.Ганбаатарын хувьд төлөөлөгч Б.Сэмжидмааг эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвшүүлэхээр зүтгүүлж буй. Б.Сэмжидмаагийн хувьд Баянгол дүүргийн МАН-ын дэд даргаар ажилладаг бөгөөд тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж буй.

Өөрөөр хэлбэл, Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт “эзэн” суухаас гадна УИХ-д ч өөрийн хүмүүсээ оруулж ирэхээр зүтгэж буй бололтой. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүрэгтээ нэр дэвшинэ. Х.Ганхуягийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд тус дүүргээс нэр дэвшсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банкны асуудлыг эс тооцвол улс төрийн “гал”-тай хэд хэдэн чухал хуулийн төслийг боловсруулж, санаачилж байсан. Тус тойрог гурван мандаттай учраас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, эмэгтэйчүүдийн квотоор Б.Сэмжидмаа нар нэр дэвших болов уу гэсэн таамаг бий.

АН: С.ОДОНТУЯА ЖАГСААЛТАД ОРЖ, Ш.САЙХАНСАМБУУГИЙН ХҮҮ С.НАРАНБАТ ГОРИЛЖ БАЙНА

2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Батцогт нар нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг. Харин энэ удаад С.Эрдэнэ, Д.Энхтуяа нар дэвших нь. Нэгэн цагт Баянгол дүүргийг С.Эрдэнэ “вангийн хошуу” хэмээн тодорхойлдог байв. Тиймээс ч энэ удаад Ардчилсан намаас С.Эрдэнийг тус дүүрэгт нэр дэвшүүлэхээр тохирч, С.Эрдэнэ ч тойргоо эргэж тойрох болсон.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд  энэ удаагийн сонгуульд намын жагсаалтад орохоор тохироо хийсэн гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, тэрбээр Баянгол дүүрэгт нэр дэвшихгүй, намын эмэгтэйчүүдийн квотоор жагсаалтад орно гэсэн үг.

Тиймээс С.Эрдэнэтэй НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нэр дэвшихээр бэлтгэж буй. Харин тэдэнтэй хамт Ардчилсан намаас Баянгол дүүргийн ардчилсан намын дарга асан, Баянгол Дүүргийн хурлын төлөөлөгч Н.Болдбаатар нэр дэвшихээр бэлтгэж буй. Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нэр дэвшихээр тохиролцсон гэх мэдээлэл байна. С.Наранбат нь эрх зүйч мэргэжилтэй, Герман, Англи хэлтэй, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчөөр 2023 онд сонгогдожээ. Түүний хувьд 2023 оноос “Нарантуул трейд” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.161.44

Naranbat tuluvshuugui mangar zaluu. Gudamjaar yavaa humuusruu us tsatsaj barih yu ch bish

Avatar

туул 2024-04-09 203.98.76.7

ганхуяг ийг сонгоно

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.91.189

Х. Ганхуяг хэрэггүй дээ. Тэр бизнесээ хийгээд зайлах хэрэгтэй.

Avatar

Гомбо 2024-04-09 202.21.111.13

Үнэндээ итгэл хүлээх хүн алга даа.

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.191.222

Эрдэнэ , Энхтуяа гэсэн булайнууд минь нэр усаа сонсголгүй шиг чимээгүй л цаашаа байгаарай даа.

Avatar

О 2024-04-09 103.212.116.117

Хассуурийн Ганхуяг овоо үнэн үгтэй дажгүй залуу байна лээ

Avatar

Үнэн төрх 2024-04-09 192.82.92.204

Яг үнэндээ Хассуурийн Ганхуяг, Сайхансамбуугийн Наранбаатар, Д.Энхтуяа нарын залуучуудыг дэмжиж сонговол амттай болно доо.
Эрдэнэ, Ганбаатар, Сумъяабаатар нарыг ард түмэн мэддэг болсон, Сэмжидмаа боловсрол муутай иймээс эдгээрийг сонгохгүй байх хэрэгтэй. Ганбаатар, Эрдэнэ 2 сайдын ажлыг баллаж хаясан биздээ.кккк

Avatar

Иоз 2024-04-09 202.126.89.200

Сайхансамбуугынхан чинь үнэт зүйлгүй энд тэнд биеэ худалдаж явдаг гарууд юм бишүү

Avatar

Наймаачин 2024-04-09 203.169.48.150

Сайхансамбуугийн гишүүн байсан ч гэж дээ, үнэн боловсрол, мэдлэггүй, хар ухааны юм ярьдаг нөхөр байсан ш дээ, Хүү нь сургууль ном үзсэн юм болов уу

Avatar

УНШИГЧ 2024-04-09 43.242.242.140

ХЕРА ГАНХУЯГ МЭТИЙН АВИЛГАЛЫН ХЭРЭГТЭЙ УЛСУУД НЭР ДЭВШИХЭЭР АРД ТҮМЭН ЯАЖ ТӨР ЗАСАГТ ИТГЭХ БИЛ ЭЭ ДЭЭ?

Avatar

Нэргүй 2024-04-09 180.149.80.74

АН-ыг минь цаана чинь Женко бохир мөнгөөрөө худалдаад авчихлаа. Хүмүүс халаглаж байна.

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.184.155

Жамбалын Ганбаатар салаавч аваад зайлаарай. С.Эрдэнэ чинь хажууд нь хүн чанартай

Avatar

Нэргүй 2024-04-09 202.55.191.194

За арай нэхэд баянголчууд сайхансамбуугийн эрхийн балайг сонгохгүй л дэ. АН энэ бацааныг нэр дэвшүүлттлээ боловсон хүчингүй болоогүй байлтай. эсвэл мөнгө тийм үчтэй бнуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж