С.Амарсайхан, Г.Ариунбуян нарын суудал хэдэн "АМЬ"-ны үнэтэй вэ?

С.Амарсайхан, Г.Ариунбуян нарын суудал хэдэн "АМЬ"-ны үнэтэй вэ?

С.Амарсайхан, Г.Ариунбуян нарын суудал хэдэн "АМЬ"-ны үнэтэй вэ?

Дахиад л гал.. Дахиад л өнчрөл хагацал, харуусал харамсал. Онцгойгийн нэг алба хаагч өчигдөр /2024.04.08/ албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан нь олны сэтгэлийг хямраав. Ахиад хэчнээн хүн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдах вэ гэсэн асуулт хэн бүхнийг бухимдуулж байна. Үнэндээ онцгой байдлын салбарын удирдлагууд өмнөх гашуун явдлуудаас сургамж авсангүй. Хэдхэн сарын өмнө хэний ч төсөөлөөгүй гэнэтийн гай гамшиг болж, онцгой байдлын гурван алба хаагчаа цаг бусаар амиа алдсан. Олон дарга нар араас нь худал, үнэн гашуудсан.

Үнэндээ, тэдний амь насны төлбөр болгож төрөөс өгдөг байр, тэтгэмж ар, гэр үх хүүхдийнх нь аз жаргалын дэргэд юу юм бэ. Гэтэл өнөөдөр дахин нэг албан хаагч гэртээ, эхнэртээ, үр хүүхдэдээ эргэж ирсэнгүй. Тэр болгонд хэдэн сайд, дарга нар олны өмнө эмгэнэн гашуудсан дүр эсгээд л ажилчдаа, албан хаагчдынхаа зовлонг мартдаг.

Энэ салбарыг бодлогоор, удирдлагаар хангаж буй хүмүүс нь Шадар сайд С.Амарсайхан, генерал Г.Ариунбуян нар. Тэд цаашдаа амиа алдсан албан хаагчдынхаа статистикийг тоолоод эмгэнэл гаргаад сууж байх уу.  Хэрэвзээ нийгэмд шударга ёс гэж байдаг бол тэр нь Засгийн газрын танхимаас эхлэх ёстой. Тэр тусмаа онцгой байдлыг албыг өнөөдрийн "үхэл, хагацал"-д хүргэсэн "өндөрлөг"-үүдтэй нь хариуцлага тооцох ёстой.  Үнэндээ, 21 дүгээр зуунд улаан гараараа улаан галтай ноцолдоно гэдэг энэ салбарт авлига, хулгай нүүрлэсний илрэл. Тэгэхээр С.Амарсайхан, Г.Ариунбуян нарын суудал хэдэн "АМЬ"-ны үнэтэй вэ? гэдэг нь асуултыг тэмдэг болж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян өмнөх ослоор "Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр төр засаг анхаардаг ч шаардлага хэрэгцээ байгаа. Өнөөдөр тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн" гэдгийг хэлж байсан.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй дарга нар гал түймрийг бүрэн унтраасны дараа мэдээлэл хийхдээ ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэх үеэрээ "Алба хаагчдад ямар нэгэн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгаагүй. Галд өртөж байгаа обьект дотор дутуу хувцастай үүрэг гүйцэтгэдэггүй. Тэнд байгаа бүх машинууд өөр өөрсдийн хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэсэн" гэдэг хариултыг өгсөн.

Харин ар гэрийнхний зүгээс "Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хугацаа нь болж, өнгөрсөн 2023 оны есдүгээр сараас хойш удаа дараа хүсэлтээ өгсөн боловч тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь тэр хүн маань 30 хувийн түлэгдэлтийн гэмтэл авсан гэсэн боловч үнэндээ 80 хувь түлэгдсэн байсан. Тэр түлэгдлийн шалтгаанаас ажлаа өгөх хүсэлтээ өгөөд байхад хүлээж аваагүй. Хэрвээ тэр хүсэлтийг нь авсан бол өнөөдөр таван хүүхэд өнчрөхгүй байсан" гэдгийг гомдол тээн, учирлав.

Дүрэлзэн буй улаан гал руу, үерлэсэн гол ус руу, өвлийн тэсгим хүйтэнд, зуны аагим халуунд, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд онцгой байдлын албан хаагчид нүцгэн гараараа ажилладаг гэхэд хилсдэхгүй. Ийм хатуу дуудлагууд өдөр тутам ирж, цаг минуттай уралдан хүний алтан амийг аварч үлдэхийн төлөө ажилладаг тэдэнд энэ ээлжит нэгэн үүрэг нь байсан байх. Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нар ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэх өгөх цаг болсон гэдгийг иргэд хэлж байна. Харамсалтай тохиолдол ганц нэг алба хаагчийн амь насаар тогтохгүй. Сүүлийн таван сарын хугацаанд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай тохиолдол тав гарлаа. Тодруулбал,

  • 2023.12.19:  Хан-Уул дүүрэгт орон сууцны барилга шатаж, гал түймэр унтраахаар үүрэг гүйцэтгэж явсан нэг алба хаагч нас барсан.
  • 2024.01.24: "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан машин осолдож, гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдав.
  • 2024.04.08: Чингэлтэй дүүрэгт байрладаг "Миний" сүлжээ дэлгүүрийн гурван давхар барилга шатаж, нэг алба  хаагч амиа алдав.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр өмнө нь хувцас хэрэгслийн талаар мэдээлэхдээ энэ жил 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн гэдгийг онцолсон.

Тэрбээр "Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Цэргийн албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж,  хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан.

Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна. Албаныхан мэдээлэл хийхдээ дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай гэсэн.

Энэ бол тусгай зориулалтын усны хувцасны тухай юм. Усны хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй учраас дөрвөн аврагч тутмын нэг нь тусгай зориулалтын усны хувцастай гэж ярьсан" гэж даргынхаа ярьсныг өмөөрч, тайлбарлаж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.191.146

Энэ албан тушаалдаа мерит зарчмаар яавж хүрээгүй, танил талын сүлжээгээр хүрсэн, ийм амь амьсгаануудыг монгол төр заавал ийм өндөр албан тушаалд байлгах ямар өртэй юм бэ ? Гамшгаас хамгаалах салбарын ямар ч мэрэгжил мэдлэг байхгүй энэ салбадайнуудыг одоо галын салааны захирагч нар болговол таарна.
Бас тэр Чүлтэмсүрэн гэж нэг генералын оронцог бна. Улаанхуарангийн ТМС төгсөөд Хүүктэй хамт Сүхбаатарын батальонд байсан л амьтан Хүүкийн далбаан доор л амиа тэжээж яваа амьтан доо !

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.187.27

яасан огцорч өгдөгүй өмхий хошногууд вэ?!

Avatar

Иргэн 2024-04-09 66.181.187.118

Үүрэгт ажлаа хийж яваад амь эрсдэх тохиолдол хэзээ ч хаан ч байдаг гашуун үнэн юм. Энэ бүгдийн төлөө Хоёр хүнийг харааж зүхээд яах ч билээ

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.191.146

Энэ 2 чинь хамаг төсвий нь цусалчихаад,галруу гар нүцгэ н оруулаад байхад хараахгүй, харин ерөөгөөд сууж байх уу ,МАН-ын мангар минь ?!

Avatar

Нэргүй 2024-04-09 202.55.188.42

миний дэлгүүрийн гал дээр онцгойгийн албан хаагчид хорт утааны баггүй очсон. Сүүлд нь зүгээр энгийн резинэн хорт утааны баг өмссөн байналээ. Резинэн баг галд халж хайлаад нүүрэнд наалдана генералаа. гал сөнөөгчийн хорт утааны баг халахгүй шатахгүй байх ёстой.

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.184.155

зайлаач

Avatar

Нэргүй 2024-04-09 124.158.109.177

Аврагч- гал сөнөөгчийн ажил бол амь эрсэдэхэд маш ойрхон байдаг ажил. Тийм учраас л цэргийн тангараг өргаж цэргийн дүрэмт хувцас өмсдөг. Онцгой байдлын байгууллагын бүх алба хаагч өөрийн сайн дурын үндсэн дээр уг албыг хашдаг. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчийн үхэлд ОБЕГ-ын даргыг буруутгах нь ямарч утгаггүй зүйл. Дэлхийн бусад улс оронд ийм зүйл зөндөө л тохиолдож байдаг. Харин алба хаагч бүр хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмий

Avatar

bi 2024-04-09 103.229.176.132

bidnii 1 teneg and gal taviad teriig ni untraaj baisan hyn haramsaltaigaar ami nasaa aldsaniig uls turiin ashig honjoo bolgohoo bolivol taarna. gai zovlon helj irdeggyi hiisch irdeg gej yg bii.

Avatar

Зочин 2024-04-09 37.67.77.47

Энэ буурал үстэй нөхөр одоо зайлах цаг болсон цэрэг жагсаалын ямар ч. Мэдлэггүй чадваргүй шүү дээ яасан хүн чанаргүй эр хүний жудаггүй юм вэ явж үз

Avatar

хариуцлага где?? 2024-04-09 202.21.104.2

Аврагчид нь өөрсдөө үхээд дууслаа!!! хэний буруу вээ? Яагаад???!!!

Avatar

иргэн 2024-04-09 202.21.126.195

Үнэн үнэн.Энэ ЗГ байнга төр түмнээ өшиглөж муулж, барьж хорьж өөрсдийн хариуцлага хулгайгаа бусад нөлөө бүхий улстөрчрүүгээ чихээд тэднийг муухай харагдуулдаг тавилттай жүжиг хийхээс өөр зүйл хийж чаддагүй. Энэ ЗГ-н мөн Хүрэлсүхийн хүмүүийн нүглийг бүрэн арилгахгүй бол төр хилэгнэж байгаа нь энэ дээ.Үүнд энгийн иргэд өртөөд байгаа нь харамсалтай.ЗГ огцор доо.Зөв удирдаж чиглүүлж чадахгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байгаа. Өөрсдөө цэвэр доод хүмүүсэдээ л бүх хариуцлага ярьдагтаа байгаа.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.131.225.242

Бургассамарааг зайлуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.179.26.150

Онцгойгийн удирдлагууд туулах чадвар сайтай гээд Ланд худалдаж аваа биздээ. Иргэд бухимдаж Ландаар гал унтраах уу гэж байсан, түүнийхээ оронд үнэтэй гээд байгаа хувцас , хамгаалах хэрэгсэл , хорт утааны баг нтр ээ худалдаж аваач . Хүн үрэгдэж байхад суудлаасаа зайлаач новшнууд аа

Avatar

Хулансаран 2024-04-09 203.91.115.51

Энэ сэтгүүлч зөв зүйл хөнджээ. Хариуцлагаа хүлээгээч табчиктай гаргалаа гээд л бүр ЗГазар нь огцроод л жүждийн банйа лээ хэрэгтэй үедээ МАН-н залуус та нар, Амарсайхан гишүүн бусдын зовлонг яаж ойлгох вэ дээ, ах нарынхаа буянаар гайгүй боловсрол эзэмшиж, мөнгөний чаар оюутан мисс Ичинхорлоотой сууж, одоо Зайсанд тансаг хаус-д филиппин үйлчлэгч зараад сууг аа хүн жирийн аврагчын ажил амьдралыг ойлгохгүй ээ.

Avatar

Иргэн 2024-04-09 139.5.218.87

Тэнэглэл. Гал түймрийг наад хоёр чинь очоод тавьчихаагүй бол битгий ингэж элийрч бай. Аль ч улсад гал түймэртэй тэмцэх албаныхан эрсдэж л байна. Танай сайт гэж үнэхээр хүзүүгүй эзэнтэйгээ ижилхэн үнэхээр илжирч гүйцсэн сайт байх юмаа.

Avatar

Сүхээ 2024-04-09 203.91.115.51

Ккк, тэгээд тэр төрсөн бүсгүйг Ухнаагийн Хүрэлсүх табчиктай өвлийн хүйтэнд гаргаа юу? Чи ч хариуцлага гэдгийг мэдэхэр новч биш л байна даа. Тэгээд эд нарыгаа тахин шүтээд дахиад 4 жил бүр 2028 оныг дуустал байлгаа тэгээд дараа нь амаа барина даа.

Avatar

Зочин 2024-04-09 82.144.201.2

энэ өмөөрөөд бгаа п***да б**с долоогч, муу цэрэг гэж байдаггүй юм, МУУ ДАРГА УДИРДАГЧ гэж байдаг вм, ГӨЛӨГ минь…
Юуны түрүүнд Ариунбуян хариуцлага хүлээж ажлаасаа огцорох хэрэгтэй !!!

Avatar

Даваа 2024-04-09 66.181.180.64

яаж ч генарал болдог юм, мэдэхгүй, ийм хүмүүс тэтгэвэртээ гармаарсан

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.186.138

БИТГИЙ ИНГЭЖ ХҮМҮҮСИЙН ЗОВЛОНГООР ШОУ ХИЙЖ УЛС ТӨРЖИЖ ЯЛЗАРЧ БАЛАЙРЧ БАЙ. МАШ МУУХАЙ. ИЙМ ФОРМАТААР ХОЛ ЯВАХГҮЙ ЦЭЭСҮРЭН АЦ АА

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.181.88

генерал хурандаа цолтныг бөөндөж үйлдвэрлээд л бага тушаалын ахлагч нар нь галд өртөж өнгөрцгөөгөөд л

Avatar

зочин 2024-04-09 66.181.191.108

Наад хоёр нь байгууллагыг дурдаж байгаа биздээ. Удирдаж чадахгүй учраас осол, эндэгдэл гараад байгаа биздээ. Ёс зүйтэй байх хэрэгтэй шдээ.

Avatar

зочин 2024-04-09 124.158.109.177

Тэтгэвэрт гарьяа гэж өргөдлөө өгсөн хүний асуудлыг даруй шийдэж байх ёстой. Мөн тэтгэвэрт гарах нас нь болсон байхад өөрөө гармааргүй байнаа гээд байгаа аврагч-гал сөнөөгчийн өргөдөл хүсэлтийг нь бичүүлж аваад хувийн хэрэгт нь хийж тодорхой хугацаа тогтоож ажиллуулах ёстой шүү.

Avatar

зочин 2024-04-09 124.158.109.177

Ер нь сүүлийн үеийн байдлыг алсаас ажиглаж байхад энэ төрийн байгууллагын дунд болон доод шатны дарга нар ажлаа хийж чадахгүй байнаа. хүмүүстэйгээ тулж ажиллахгүй байнаа. Өчигдөрийн гал унтраах ажиллагааны хор уршигт тулгуурлан хариуцлага тооцьёо гэж бодоход 1-рт тасгийн дарга, 2-рт салааны зарирагч, 3-рт ангийн захирагч, 4-рт ЧД-ийн ОБХ-ийн дарга, 5-рт НОБГ-ын ГТТХ-ийн дарга, 6-рт НОБГ-ын дарга, 7-рт ОБЕГ-ын гал унтраах хэлтсийн дарга, 8-рт ОБЕГ-ын ГТТГ-ын дарга нарт хариуцлага тооцох ёстой.

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.191.146

Дунд, доод дарга нар нь ажлаа муу хийж бна гэнээ, тэнэг шаар минь харин дээд дарга нар нь л муу хийж байгаа уч раас ийм болж байгаа байхгүй юү дээ, хар мал минь, чи б**с долоохдоо л сайн хар хог бна доо !

Avatar

555 2024-04-09 66.181.190.248

Хариуцсан салбар нь алдаа дутагдалдалтай болоод албан хаагчид нь эндсэн бол огцрох битгий хэл эрүүгийн хэрэг үүсгэх учиртай… Нөгөө талаар ажлаа хийж байх явцад журмын нөхөр нь амь насаа алдаж байхад ёс зүйн хариуцлага хүлээж бас болно.

Avatar

zochin 2024-04-09 66.181.178.106

талийгаачийг өргөдлөө өгөхөд нь тэтгэвэрт нь гаргачихсан бол өдийд амьд байх байсандаа хөөрхий

Avatar

зочин Э 2024-04-09 66.181.186.51

Энэ хүмүүсийг буруутгах албан тушаал горилогчдын хэнээрхэл ажлын талбар дээр ажил гүйэтгэж байгаа удирдах албан тушаалтан нөхцөлд тохируулж аюулгүй байдпыг хангаж үүрэг даалгавар өгч ажиллуулах үүрэгтэй хариуцлагыг тэд хүлээнэ

Avatar

Иргэн 2024-04-09 124.158.109.177

Гал унтраах үйл ажиллагааг Амарсайхан Ариунбуян хоёр удирддаггүй юмаа шүүмжлэгчидээ! гал түймэр унтраах үйл ажиллагааг тухайн тасгийн дарга, эсхүл салааны захирагч нь улирддаг. энэ нь Галын аюулгүй байдлын тухай хуульд тодорхой заасан байдаг. нэг асуудал болоход л тухайн салбар хариуцсан сайд, байгууллагын даргыг огцор гэж орилохоо болимоор юм.

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.92.229

муу ёр газар авч могойн цус тэнгэрт гарна гэдэг чинь энэ шүү дээ. Мулгуу төрийн систем коммунизмд ардчилалд адаилхан. Ардчилал хуйвалдааны онолоор явж дайснаа орондоо өвөртөлж унтдаг я***н юм байна.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.90.240

Амарсайхан огцроо

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.89.200

Хариуцлага хүлээ

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.160.125

Энэ хүмүүс түлхээд шатааж дэлбэлсэн бол өөр цаад хүмүүс нөхцөл байдалд тохируулж ажиллах ёстой элийрцгээ

Avatar

Нэргүй 2024-04-09 203.91.115.51

Ккк, тэгээд тэр төрсөн бүсгүйг Ухнаагийн Хүрэлсүх табчиктай өвлийн хүйтэнд гаргаа юу? Чи ч хариуцлага гэдгийг мэдэхч новч биш л байна даа. Тэгээд эд нарыгаа тахин шүтээд дахиад 4 жил бүр 2028 оныг дуустал байлгаа тэгээд дараа нь амаа барина даа.

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.180.174

Нээрээ хариуцсан дээд дарга нар нь өөрсдөө саналаараа огцрооч ! Манайд тийм соёл бий шүү дээ, ЕС маань тавчик тай хүүхнээс болоод өөрөө огцорч л байсан.Энэ удаад бол Амарсайхан, Ариунбуян нар огцрох бүрэн үндэстэй, тийм саналгүй бол огцруулах хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2024-04-09 66.181.185.43

ковид генералаас эхлүүлээд далжигар юмнууд дарга болоод албан тушаалаар, цол хэргэмээр шагнуулаад байхаар энэ байгууллага яаж өөдлөх вэ,

Avatar

Ариунбуянд 2024-04-09 203.169.48.150

Хувцас хамгаалах хэрэгсэл бүрэн байсан гээ л хуцаад байхын. Дэлхий хөгжөөд, аюултай орчин, нөхцөл рүү хүнийг биш робот, техник оруулдаг болчихоод бйахад. ийм асуудлаа шийдэж чадахгүй улс орон, Онцгой байх гэж. Ер нь бол дандаа мэргэжлийн бус нөхдүүдээр дарг, удиирдлаг хийлгэхээр ийм хор уршигтай байгаан

Avatar

зочин 2024-04-09 66.181.191.108

Хүндээ биш бүтэцдээ байгаа юм. Наадуул чинь Улсын нөөцийн мөнгөөр бизнес хийхгээд салаж өгөхгүй, огцоруулсан ч дараагийн мэргэжлийн луйварчид ирээд суучих нь. Улсын нөөцийг сангийн яамд өгчихвөл ОБЕГ -гаднаас мэргэжлийн бус хүмүүс ирэхгүй, дотроос галын инженерийг ОБЕГ -ын даргаар тавих хэрэгтэй.

Avatar

Иргэн 2024-04-09 203.169.48.150

Огцордоггүй юм уу, үнэн ШИР юмаа. Япончуудаас суралцал даа. Ичих ч үгүй яваад байхын энэ Ариунбуян, Шадар Сайд Амарсайхан нар.

Avatar

Нэргүй 2024-04-09 202.126.90.151

Цэцэрлэгийн багш нялх хүүхэд хүлж хүчирхийлсэн,цагдаагийн 4 албан хаагч хүүхэд хүчиндсэн,онцгойгийн албан хаагч амь насаа алдлаа бүгд төрийн албан хаагчид төрийн албаны зөвлөлийн дарга Цэдэвсүрэн огцор огцор огцор

Avatar

Нэргүй 2024-04-09 103.57.94.161

Хувцас авах мөнгөөр гурил авсан юмуу? Зөрүүлээд ХХААЯ-с ЖДҮ дэмжих 700 тэрбумаас Самарсайхан хамаарал бүхий компаниандаа хэдийг авсаныг эрэн сурвалжлаачээ. Хамгийн энгийн аргаар бүх юм ил байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-04-09 139.5.216.57

бид хоёр ямар а.лчихаа юү, үхсэн ч хамаагүй гэж сайн дураараа сарын хэдэн цаас харж байгаа биз дээ. тийм л сайн юм бол бид нар шиг сайд хийж, саара.л малгай өмсөхгүй яасын.

Avatar

mgl 2024-04-09 103.9.90.130

ene 2 erguu nobshnuud uursduu ajlaad uguud yabchaach yamar muuhai archaagui nobshnuud be. Amidraldaa gants udaa er hun shig baij uzeech

Avatar

Иргэн 2024-04-09 139.5.219.10

Онцгой байдалд генерал цолтой хүн ямарч хэрэггүй монгол оросоос өөр газар онцгой байдлын генерал гэж байдагч үгүй 2 генерал нь ажлаа өгөөд үүнээс цааш дахин бүү генерал цол өг бусад алба хаагчийн хувцас хэрэгсэлд анхаарлаа хандуул

Avatar

САНАЛ 2024-04-09 103.111.68.3

ГАЛ ГЭДЭГ ӨӨРӨӨ ДЭНДҮҮ ЭРСДЭЛТЭЙ АЛБА , ТЭР ИХ УТАА ХЭЦҮҮЛ ДЭЭ. ЭНД ТЭР БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ БАЙГАА ХҮМҮҮС ХУВЦАС БОЛОН БИЕ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛЭЭР ХАНГААГҮЙ БОЛ УДТРДЛАГУУДЫН БУРУУ.ХАРИН ТЭР ИХ УТААНД ХҮН УГААРТАЖ НАС БАРНА ГЭДГИЙГ ТЭР ГАЛ УНТРААХ АНГИЙН УДИРДЛАГУУД ХЭЛЭЭГҮЙ БОЛ ТЭР ШАТНЫ УДИРДЛАГУУДЫН БУРУУ,ЗААГ ЯЛГААТАЙ ХАРЬЯА

Avatar

Зочин 2024-04-09 203.98.76.9

Амарсайхан өөрөө өргөдлөө өгөх байхаа эстэгвэл МАН-д сонгуулиар хариуцлага тооцох болж дээ

Avatar

Баяраа 2024-04-09 66.181.191.39

САМАРСАЙХАН нь УИХ-д нэр дэвших тухай яриад явж байвал яахав. Буруутанг нас барсан хохирогчид л үүрүүлэх санаа яваад эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж