Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал нь 2022 онд Архангай аймагт амь насаа алдсан. Эл хэрэгтэй холбогдуулж, хохирогчийн ар гэрээс өнөөдөр /2024.04.08/ мэдээлэл хийлээ.
Хохирогчийн гэргий А.Отгонцэцэг “Эл хэрэг учир битүүлэг, шинжилгээг дутуу хийсэн, мөн шүүх шинжилгээний дүгнэлтүүд нь ноцтой, зөрүүтэй байгаа. Хэрэгт сэжиглэгдэж буй сэжигтнүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо таарахгүй зөрдөг. Энэ хэргийг үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаад байна. Хэргийг дахин мөрдөн шалгаж өгөхийг хүсч байна. Ингэхдээ хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг яаралтай цагдан хорих шийвэр гарган, дахин мэдүүлэг авах. Хэргийг анх шалгаж байсан Архангай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон шинжээч эмч нарыг дуудаж байцаалт авах ёстой” гэлээ.
Д.БАНЗРАГЧ