АНУ-ын поп дуучин Рианна 2024 оны нэгдүгээр сард хамтран амьдрагч раппер A$AP Rocky-той нийтэлсэн зураг олны анхаарлыг татсан. Тус зурагт дуучин Рианна дахин жирэмсэн мэт гарсан ба 9 сая долоон зуун мянга гаруй үзэлт, 59 мянган лайк , 7700 "retweet" авчээ. Хосууд гурав дахь хүүхдээ хүлээж байна гэх дуулианд дуучин Рианна хариу мэдэгдэл өгөөгүй. Цахим сүлжээний хэрэглэгчид зургийг хэд хэдэн удаа шалгаж, 2023 оны зургадугаар сарын 20-ны өдөр Францын Парис хотод болсон "Louis Vuitton" загварын шоуны үеэр авсан зураг гэдгийг олж мэдэв. Тухайн үед дуучин бүсгүй хоёрдох хүүхэд болох Riot Rose-ыг тээж байсан үе аж. Бага хүү Riot Rose нь 2023 оны наймдугаар сарын 3-нд мэндэлсэн ба дуучин Рианна "дахин жирэмсэн" гэх мэдээлэл худлаа юм. Рианна болон A$AP Rocky нар 2020 оноос хойш үерхэж хамтран амьдарч байгаа. Хосууд 2022 оны тавдугаар сард том хүү Rza-гаа өлгийдөн авсан байдаг.
Эх сурвалж:Harpers Bazaar
Холбоотой мэдээ