Ерөнхийлөгч Владимир Зеленский дөрөвдүгээр сарын 6-нд үндэсний телевизэд ярилцлага өгөхдөө олон улсын түншүүддээ хандаж, Украиныг Оросын халдлагаас хамгаалах орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах системээр хангахыг уриалав. Оросын цэргүүд хаврын улиралд довтолгоогоо эрчимжүүлж, гол төлөв эрчим хүч, иргэний дэд бүтцийг онилсон байна. Украины Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Орост 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар Украины нутаг дэвсгэрт 30 мянга орчим цохилт өгчээ. Зеленский Оросын довтолгооноос бүрэн хамгаалагдахын тулд Украиньд агаарын довтолгооноос хамгаалах 25 "Patriot"систем хэрэгтэй байна гэж мэдэгдэв.
Оросын дайралт эрчимтэй явагдаж байгаа ба сүүлийн нэг сарынх шиг өдөр бүр цохилт өгсөөр байвал Украин агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн нөөцгүй болж үлдэнэ гэжээ. Тэрбээр барууны орнуудаас яаралтай тусламж үзүүлэхийг уриалж, хэлэлцээр хийхэд бэлэн гэв. Тус 25 агаарын довтолгооноос хамгаалах систем нь их тоо мэт сонсогдож магадгүй ч Украины газар нутаг том тул тусгаар тогтносон байдлаа авч үлдэж чадна гэж Зеленский мэдэгдсэн. Мөн ОХУ-ын цэргийг татан гаргах, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх тухай Киевийн энхийг хэлэлцэх ээлжит хурал Швейцарт болохоор төлөвлөгдсөн байна. Зеленский "Бид үүнд 80-100 орон оролцоно гэж найдаж байна. Энэ бол хамгийн хүчирхэг дээд хэмжээний уулзалт болно гэдэгт бид итгэж байна" гэж ярьжээ.
Холбоотой мэдээ