"Цагдаа нар цэцэрлэгийн камерын бичлэг үзсэн, шалгалт үргэлжилж байна"

Хуучирсан мэдээ: 2024.04.08-нд нийтлэгдсэн

"Цагдаа нар цэцэрлэгийн камерын бичлэг үзсэн, шалгалт үргэлжилж байна"

"Цагдаа нар цэцэрлэгийн камерын бичлэг үзсэн, шалгалт үргэлжилж байна"

Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн бага ангид суралцдаг хоёр настныг туслах багш нь зодсон гэдэг асуудал үүсээд буй. Энэ асуудлыг нийслэлийн Боловсролын газрын Боловсролын бодлого, багшийн хөгжил хариуцсан хэлтсийн дарга Б.Болормаагаас тодрууллаа.


-Ажлын хэсэг гараад тухайн цэцэрлэг дээр ажиллаж байна. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-309 дүгээр цэцэрлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдоод нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газраас тус бүр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнөөдрийн тухайд асуудалд өртсөн хоёр багш ирээгүй байна. Манай байгууллагын зүгээс амралтын өдрөөс эхлээд тухайн цэцэрлэг дээр ажилласан. Цагдаагийн байгууллагаас ирж, цэцэрлэгийн камер шүүсэн. Дөрвөн хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэдэг мэдээллийг өгч байгаа. Мэдээлэл шалгагдах шатандаа явж байгаа учраас урьдчилан дүгнэлт гаргах боломжгүй. Ажлын хэсгийн зүгээс тухайн цэцэрлэгт мэргэжил арга зүйгээр ханган, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэн ажиллуулах боломжоор хангаж байна. Хохирогчдын ар гэр болоод багш сурган хүмүүжүүлэгч нар маань сэтгэл зүйн хямралд орсон байгаа тул Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас сэтгэл зүйн тусламж үзүүлээд ажиллаж байна.

-Тухайн анги хэдэн хүүхэдтэй вэ. Өнөөдөр хэд нь цэцэрлэгтээ ирсэн бол?

-Бүртгэлээр тухайн ангид 46 хүүхэд суралцдаг байгаа. Асуудал үүссэн тухайн өдөр 26 хүүхэд ирсэн байсан. Дөрвөн хүүхдийн эцэг, эх гомдол гаргаснаас нэг хүүхэд нь ирсэн. Гурван хүүхэд ирээгүй. Хэсэг хугацаанд хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй харзнана. Нөхцөл байдал яаж шийдэгдэх нь вэ гэдгийг бас харна гэдгээ хэлсэн.

-Хүүхэд зодсон туслах багш мэргэжлийн бус хүн байсан гэдэг асуудал яригдаад байна. Энэ мэдээлэл баттай юу. Цэцэрлэгийн туслах багшийг сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

-Цэцэрлэгийн туслах багш болох хүн 45 хоногийн сургалтад хамрагдсан байдаг. Тухайн асуудал үүсгэсэн багш 2016 онд багшийн мэргэжил дээшлүүлэх захиалгат сургалтад хамрагдсан байдаг. Боловсрол эзэмшсэн баримт бичиг нь сургалт зохион байгуулсан газраасаа олгодог. Дадлага туршлага ямар вэ гэдгийг төрийн албаны шалгалтын анкет бөглөсний үндсэн дээр судалж авдаг. Энэ хүн маань орон нутагт туслах багшаар 16 жил ажилласан, туршлагатай хүн байсан. Хамт олноос нь тухайн багшийн талаар тодруулахад “Дөлгөөхөн , сөрөг үйлдэл анзаарагдаагүй. Хүүхдээ хараа хяналтгүй орхичих вий гэдэг байдлаар ханддаг байсан” гэдэг мэдээллийг өгсөн.

-Хүүхдэд гар хүрсэн багшид ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслээд багш, эрхлэгчийг чөлөөлөх арга хэмжээ авдаг. Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байна.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж