Японд ярих, хөгжим тавих хориотой кафе нээгджээ

Японд ярих, хөгжим тавих хориотой кафе нээгджээ

Японд ярих, хөгжим тавих хориотой кафе нээгджээ

Зогсолтгүй үргэлжлэх дуу хөгжим, хэзээ ч дуусахгүй мэт харилцан ярианаас залхсан хүмүүст Осакагийн Наказакичо дахь шинээр нээгдсэн кафе таалагдах болно. "Shojo" нэртэй кафед ногоон цай хандлах болон орчны дуу чимээнээс өөр юу ч сонсогдохгүй. Нийт 16 хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх хүчин чадалтай  ба сонсголын бэрхшээлтэй хүмүүс ажиллуулж, тэдний чихээр ертөнцийг сонсох боломжийг олгодог. Үйлчлүүлэгчид харилцан ярих шаардлагагүй. Учир нь, тус кафены онцлог нь харилцан ярихаас өөр аргуудаар нэгнийгээ ойлгох боломжийг олгож, энгийн болон сонсголын бэрхшээлтэй гэж ангилах зүйлгүй бүгд эрх тэгш байх орчныг бүрдүүлдэг.

"Shojo"-г хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг  бий болгох  зорилготой "Possible" нийгэмлэг ажиллуулдаг аж. Хэдий амаар харилцах боломжгүй ч ажилтнууд үйлчлүүлэгчидтэй бичгээр харилцан, цэс зааж өгөх замаар захиалга авдаг. Мөн дохионы хэл сурах сонирхолтой хүмүүст зөвлөгөө өгдөг ба үйлчлүүлэгчид  нэрийн матча цайг уунгаа амар амгалан байдлын мэдрэх боломжтой. Мөн чимээгүй байдал нь сонсохоос  бусад мэдрэхүйг сайжруулж, амт, өнгө гэх мэт зүйлсийг илүү тодруулдаг болохыг олж мэднэ. Ингэснээр ногоон цайны гоо үзэсгэлэн, амтыг жинхэнэ утгаар нь мэдрэх хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлдэг байна.

Амаар харилцах шаардлагагүй тул тус кафе нь Япон хэлээр ярьж чаддаггүй гадаадын үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцдэг. Кафе хамгийн найрсаг хүмүүсээр дүүрэн бөгөөд ажилчидтай найзлах боломжийг бүрдүүлдэг гэж "Possible" нийгэмлэгийн ахлах ярьжээ.  Япон бол тод гэрэл, том дуу чимээгээр дүүрэн завгүй газар байж болох тул ийм нам гүм газар нь олон жуулчдад тав тухыг бэлэглэх  болно. Энэхүү кафе нь таны мэдрэмжийг нээж, оюун ухааныг тань цэвэрлэх зорилготой ба ажилчид нь өөрсдийн ертөнцөд угтан авахад бэлэн байна.

 

Эх сурвалж:Japan Today

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-08 70.52.151.143

Xаа газрын толгой дөжрүүлсэн xөгжимийг шууд xориx xэрэгтэй. Xарин яриа гэдэг дэндэж байна.

Avatar

Нэргүй 2024-04-08 98.193.13.144

nuusain amid hariltsaa hereggui gajuud nuhen dotroo amidarval taarna.

Avatar

Нэргүй 2024-04-08 202.9.40.156

Манай улсад ингэсэн бол хүний эрх зөрчлөө гээд зарим нам хэвлэлийн бага хурал хийгээд зарим УИХ-ын гишүүд хэвэлэ мэдээллээр яриад бөөн юм болно. Гэтэл хөгжилтэй соёлтой улс ингэдэг л юм байна. Бид суралцмаар юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж