Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй.

Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхлүүллээ. Эхний ээлжид "Цагдаа" хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийх бөгөөд цаашлаад хашлага, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээн, борооны ус зайлуулах шүүрт худгуудыг өндөрлөх юм. Тус авто зам нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийсэн байна.

Ташрамд, авто замын хашлага нь хучилтын түвшнээс дээш 15 см байх стандарттай. Тэгвэл авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН 2024-04-08 202.126.91.141

Ээ дээ, олонд таалагдах, сайн ажлыг л маш ихээр гутаах юм шүү, гутаа гутаа, бас дахин гутаа,,, АН

Avatar

Иргэн 2024-04-08 66.181.186.33

Баян голын ам буюу олон улсын найрамдал зуслан руу явдаг зам цас хайлсаны дараа дахиад л бүр муудлаа. Замын асуудал хариуцсан хүмүүс очиж, явж нэг үзэж өгөөч, тэгээд олигтойхон шиг засаад өгөөч гуйж байна. Засвар хийхээрээ энд тэнд ухаж орхоиод хэд хоногийн дараа асфальт асгах гэж хүлээх хооронд нь бүр нэмээд эвдэрчих юм. Түргэн шуурхай нэг өдөр ухаад тэр дор нь асфалтаа асгаж баймаар .Тэр зүгт явдаг автобуснууд ч түргэн эвдрдэг байх

Avatar

зочин 2024-04-08 66.181.160.106

Эвдрэхийг нь хүлээж хэвтэж ,хэвтэж байснаа эвдэрч дуусхаар нь гарч ирээд л мундаг ажил хийж байгаа дүр эсгэх юм аа !!!… Мөнгө шааах нэг арга л дөө!!!! .. Цаг тухайд нь ус зайлуулах хоолой , замаа арчилж тордож байвал ингэж ихээр эвдрэхгүй шдээ ….
Ер нь л манай төрийнхөн шат шатандаа мөнгө л шааах ганц зорилоготой амьдрах юм дөө…

Avatar

Нэргүй 2024-04-08 203.98.76.4

Гудамжны цэвэрдэгээ

Avatar

Нэргүй 2024-04-08 203.98.76.4

УБ хотын гадна орчин Бохирдол ихтэй байгаа нь Гэр ба Орон сууцны хороололынхон буруутай ба Бүх Автомашинтэй хүмүүсийн буруу. Иймээс Жил бүр Цэвэрлэгээ гэж Соц үе шигээ Гурилан юм хийж чанга яригчаар худла клипдмээргүй бнаа. Цэвэрлэгээний Төлбөртэй Компаниуд бий болох хэрэгтэй ба Гэр ба Орон Сууцны Хороололыхон ТӨЛБӨР Төлөөд цэвэрлүүлж чадахгүй бол Өөрсдөө Ухамсараараа ОРчноо Өвөл, Зунгүй цэвэрлэж хэвшмээр бнааа яг Япон, Солонгос шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж