"SpaceX" Өмнөд Солонгосын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулыг хөөргөв

"SpaceX" Өмнөд Солонгосын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулыг хөөргөв

"SpaceX" Өмнөд Солонгосын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулыг хөөргөв

Өмнөд Солонгосын хоёрдох  тагнуулын хиймэл дагуул Флорида дахь Жон Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс "SpaceX Falcon 9" пуужингийн тусламжтай амжилттайгаар тойрог замд орсон гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас өнөөдөр /2024.04.08/ мэдэгдэв. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Калифорнийн Ванденберг сансрын цэргийн баазаас Сөүлийн анхны тагнуулын хиймэл дагуулыг хөөргөж байжээ. "Falcon 9" пуужинг Ням гаригийн 23:17 цагт "GMT"-д хөөргөсөн ба хиймэл дагуул 45 минутын дараа зөөгч пуужингаас амжилттай салсан. Мөн хөөрснөөсөө хойш 2:40 цагийн дараа газрын станцтай холбоо тогтоосноор Өмнөд Солонгос сансрын хүчин чадлаа нэмэгдүүлсэн чухал мөч болов.

Хойд Солонгос 2024 онд хэд хэдэн хиймэл дагуул хөөргөхөө мэдэгдсэний дараа Өмнөд Солонгос аюулгүй байдлын үндэслэлээр арга хэмжээ авахын тулд хиймэл дагуул хөөргөсөн гэж Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн. Хойд Солонгос  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Маллигёнг-1" тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд байрлуулахдаа өөрийн улсын  "Чоллима-1" пуужингаа ашигласан гэж мэдэгдсэн юм. Олон удаагийн туршилт явуулсан Хойд Солонгосын хувьд  2024 онд тагнуулын гурван шинэ хиймэл дагуул хөөргөнө гэж амлаж байжээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик мэдээлснээр,  Хойд Солонгос хоёр дахь тагнуулын хиймэл дагуулыг дөрөвдүгээр сарын дундуур хөөргөж магадгүй. Мөн тус улсын цэргийн үйл ажиллагааг хянаж байгаа талаар Сөүлийн төрийн өндөр албан тушаалтан мэдээлсэн байна.

Эх сурвалж:Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж