Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатагийн дэвжээ хүчээр хаагдаж, Исэгахама дэвжээтэй нэгдсэн билээ. Тэгвэл сүмо сонирхогчид энэхүү явдлыг 2000-аад оны эхэн үеийн Реал Мадрид, 2010-аад оны Майами Хит, 2024 оны Лос Анжелес Доджерстэй харьцуулан супер баг бий боллоо гэж үзэж байна.

Исэгахама дэвжээний багшаар Исэгахама Сэйяа буюу ёкозүна Асахифүжи, дасгалжуулагчдаар Татэяама Ёшиюүки, Мияагино Шо буюу ёкозүна Хакүхо, Магаки Ёшито нар ажиллаж байна. Хоёр ёкозүна нэг дэвжээнд багш, дасгалжуулагчаар ажиллана гэдэг ховор хувь заяа гэнэ.

Харин дээд зиндаанд барилддаг бөхчүүдийг дурдвал ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Атамифүжи Сакүтаро, Мидорифүжи Казүнари, Нишикифүжи Рюүсэй, Такэрүфүжи Микияа нар бий. Мөн удахгүй дээд зиндаанд дэвшиж, сайн барилдана гэгдэж буй Такарафүжи Дайсүкэ, Хакүохо Тэцүяа нар Исэгахама дэвжээнийх билээ.

Саяхан л дэвжээн дээр өрсөлдөгчийн дүрээр таарч байсан ёкозүна Хакүхо болон ёкозүна Тэрүнофүжи хоёр одоо багш, шавь боллоо.

Сүмо сонирхогчид Исэгахама дэвжээг ирэх башёд хүчтэй оролцоно гэж үзэж байна. Хамгийн сүүлд 1999 онд Фүтагояама дэвжээ ийм хүчирхэг бүрэлдэхүүнтэй байжээ. Тухайн үед тус дэвжээнд хоёр ёкозүна, нэг озэки, нэг сэкивакэ, нэг комүсүби цолтон харьяалагдаж байв. Харин Мүсашигава дэвжээнд нэг ёкозүна, гурван озэки, цөөнгүй маэгаширагийн бөхчүүд байсан аж.

Хэргийг эргэн сануулахад, Мияагино дэвжээний бөх, Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг дээрэлхэж, дээрэмддэг байсан нь ил болж, улмаар тэрбээр зодог тайлаад зогсохгүй дэвжээг нь хүчээр хаасан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-08 103.41.93.247

Япончууд дүрэм журмаа ягштал барьдаг ёс зүйг дээдэлдэг ард түмэн шүү дээ.. манайханд дүрэм журам хуулиа барьж мэдэх биш дээ

Avatar

Нэргүй 2024-04-08 103.168.34.55

муугийн уршиг олонд могойн цус тэнгэрт гэдэг лугаа адил болжээ хүний нутгийн хөрс хатуу байдийн байна дөө Хакухо их хохирч дээ гэхдээ энэ Япон улсын иргэний асуудал бидэнд шууд хамааралтай ч биш дээ

Avatar

Зочин 2024-04-08 202.126.89.196

Өө тэгээд усыг нь уувал ёсыг нь дагана их юм сурч мэдэж ухаан сууж илүү хүчтэй дэвжээ бгуулан эргэн ирэх бхөө зарим мал Монголчууд, Япончуудын үгийг бүү тоо

Avatar

Нэргүй 2024-04-08 103.57.94.185

Наад японы иргэн Хакухо Шо гэгч самурайн яах н бидэнд ямар хамаа байнаа. Их аваргын минь удмыг булингартуулж хэдэн цаас харж япон эхнэр авч одоо нэг баахан гоймон шиг самурай хүүхдүүдтэй болоо биздээ.

Avatar

Нэргүй 2024-04-08 202.55.188.104

ийм малнуудыг мал бол идчихсэн.даанч эргүүтсэн мал байна устгалд оруулахуу

Avatar

Нэргүй 2024-04-08 202.131.225.242

Ийм малнуудыг идэш болгоод ч хэрэггүй гэдэс гүйлгэнэ. Араатан ч тоож идэхгүй цус бохирдоно гээд. Зүгээр жалганд амьдаар нь булчмаар.

Avatar

Ayush 2024-04-08 139.5.219.39

Nertei bolchood g***

Avatar

Нэргүй 2024-04-08 202.21.126.30

Тэр нэг муу хогийн пацанаас болж Хакүхо тун эвгүй байдалд орлоо

Avatar

зочин 2024-04-08 139.5.216.178

Монголчууд бидэнд одоо энэ сумогийн дотоод асуудал түй ч хамаагүй шүү дээ. Тэр тусмаа япон иргэн Хакухо. Зүгээр л сумог үзмээр бол үзээд л боллоо

Avatar

Нэргүй 2024-04-08 202.131.225.242

Тэгвэл Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх үү? Иргэншил гэж юуг хэлэх үү? Иргэний үнэмлэхтэй Монголоо бузарлаж байгаа хэдэн халтар мөнгөөр газраа худалдаж байгаа хүмүүсийг Монгол гэж би хэзээ ч нэрлэхгүй. Монгол нэрийг өндөрт өргөж байгаа дэлхийд сануулж байгаа хүн Монгол хүн. СУМО д хэнч очиод олон түрүүлэх аврага болчдоггүй юм. Хятад Солонгос Казастанчууд хэзээ ч сураггүй Оросууд ч очиод бараагүй. Дахин тунгааж бодож үз усан тэнэг толгойгоо

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.177.48

Одоогоос 30 жилийн өмнө мөхөж байсан сумо барилдааныг Монголын бөхчүүд очиж амилуулж өдий зэрэгт хүргэсэн. Монголчууд тэр сумод нь ноёрхож эхэлсэн. Энэ нь япончуудын далд дургуйг хүргэдэг бололтой. Тэгээд "ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг" гэдэг шиг Монголчуудыг ялих ялихгуй элдэв шалтаг шалтгаанаар аажмаар зайлуулах далд бодлогыг Японы сумогийн холбоо явуулж байгаа нь илт. Энэ бодлогын золиос нь Асашёрю Дагвадорж, Харумафужи Бямбадорж гээд манай бөхчүүд болсон. Харин одоо Хакухо Даваажарга

Avatar

Нэргүй 2024-04-08 111.97.247.164

ulgeree yriad l bai. tegj mohoj barisan yum bgaguie

Avatar

Ничоз 2024-04-08 202.126.90.225

даваажаргал ониго ониго. Япон хүн байсан бараг аль эрт дэвжээгээ хаалгасандаа ичээд, уучлал хүсээд, зодог тайлаад, зайлаад өгсөн байгаа. монголчууд л гэж нэг ичих нүүрээ элгэндээ наасан ширэн нүүртэй хэдэн өлөн баагий нар яваад байгаа болохоос. Ер нь монголчууд заавал сумо барилдаж байх албатай юм уу. Дуртайдаа биш өгдөг хэдэн иен ээс л болж тэнд очоод өлөнтөөд яваад байгаа биз дээ…

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.89.202

Ичих нүүрэндээ илэг наасан гэдэг дээ, уг нь.

Avatar

Нэргүй 2024-04-08 43.242.242.59

Даваажаргал бодолтой байх хэрэгтэй. Япончууд шалтаг хайж байгаад дэвжээгий нь хаасан байна. Одоо зүгээр л хүлээцтэй ажлаа хийгээд явж байхад болно.Монгол бөхчүүд өө гаргалгүй барилдах хэрэгтэй байна. Киришима Лхагвасүрэн сая 50 хувиа хийгээгүй нь зөв юм болсон. Ёкозүна болоод огт хэрэггүй. Болчихсон бол сая 50 хувиа хийгээгүй гээд шууд хүчээр зодог тайлуулах байсан. Хэдэн жил барилдахаа бодсон нь дээрээ.

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.88.217

“””Нэр хугарахаар яс хугар”””гэж,,,нэр төрөө эрхэмлэн, цогтой золбоотой, сайхан амжилт гаргаарай,,,буруу явдал, үйлд бүү орооцолдоорой,,,,амжилт хүсьеэ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж