Гал унтраахаар ажилласан нэг сөнөөгч амиа алдав

Гал унтраахаар ажилласан нэг сөнөөгч амиа алдав

Гал унтраахаар ажилласан нэг сөнөөгч амиа алдав
НЭМЭЛТ:
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.
Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа.

Галыг унтраахаар ажилласан Онцгой байдлын албаны нэг албан хаагч амиа алдсан харамсалтай мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын албаны тэргүүн дэд дарга өглөө. Цогцсыг  нэг цагийн өмнө олжээ. Дуудлагын дагуу гал унтрахаар хамгийн түрүүнд ирсэн албан хаагчдаас дөрөв нь дотогш орж ажиллах үеэр нэг сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ийн харамсалтайгаар амиа алдсан байна.  Мөн хоёр гал сөнөөгч бэртсэн байна.  Яаралтай түргэн тусламжийнхан цаг алдалгүй тусламж хүргэн, ажиллажээ.

НЭМЭЛТ: 

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад өнөөдөр /2024.04.08/ гал гарсан. Албаны зүгээс өгсөн мэдээллээр одоогоор агуулахад гарсан галын тархалтыг зогсоогоод байна.

Агуулахад байсан дөрвөн хүнээс гурвыг гаргасан бол нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын албаны хоёр сөнөөгч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор гал бүрэн унтраагүй, Гал унтраах аврах ангийг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, гурван дүүргийн Гал унтраах аврах дөрвөн ангийн албан хаагчид ажиллаж байна.  Галын дуудлага ирсэн даруйд 8 минутад багтаан сөнөөгч нар ирсэн ч обьектод гал өргөн хүрээг хамарч тархсан байсан. Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор ойр орчмын айл, өрхүүдийн цахилгааныг хязгаарлаж, авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Агуулахад шатамхай бодис байсан гэдэг мэдээлэл байна. Обьект нь гурван давхар бөгөөд гал обьектыг бүрэн хамарсан тул бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр шатсан, хохирлын хэмжээгээр урьдчилан хэлэх боломжгүй гэдгийг албаны хүн тодотголоо.

Баянхошуунд байрлах сүлжээ дэлгүүр шатаж байна

НЭМЭЛТ 12:20 ЦАГ


Чингэлтэй дүүргийн Баянхошуунд байрлах сүлжээ дэлгүүрийн барилгад гал гарч байна. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй бөгөөд Онцгой байдлын газраас ажиллаж байна гэлээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:28 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Галын шалтгааныг унтраасны дараа шалгаж тогтооно гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.89.132

аминаас үнэтэй эд хөрөнгө гэж байхгүй

Avatar

Нэргүй 2024-04-08 202.126.89.132

хөөрхий дөө. аавгүй амьдрал ямар хэцүү байдгийг онцгойгийн дарга мэддэггүй бололтой. маш олон жил зовж том боллоо би. бусад хүмүүс аавтайгаа олон жил сайхан аз жаргалтай амьдрахын ерөөл өргөе

Avatar

Зочин 2024-04-08 202.179.26.21

Шатсан объект нь хэмжээний хувьд хэдэн давхар том барилга биш баймаар гал сөнөөгчдийн ур чадвар хэр байдаг юм бол доо???

Avatar

Вold o 2024-04-08 116.120.126.36

энэ Самарсайхан огцрох ёстой…гүлдийсэн хүйтэн царайтай..

Avatar

Зочин 2024-04-08 59.153.112.231

Хунээ л хамгаалах хэРэгтэй Шатамхай бодистой хоосонцоридулаалгатай барилгын галыг унтраах хэоэггуй Тэрид
Лгуурийниэзэн аюулгуй байдлыг хангах естой байсан Бусдынмзариуцлагагуй байдлаас болж нэг залуу амиа алдлаа ямаш харамсалтай

Avatar

Зочин 2024-04-08 139.5.216.196

Удирдлага нь буруутай шүү дээ. Наадуул чинь гал л унтрааж, аварч л байвал үхсэн ч хамаагүй улс биш шүү дээ. Эдний хувьд бол хөдөлмөр хамгааллын осол гаргаад байна л гэсэн үг. Өнгөрсөн жилээс хойш хичнээн залуус амиа алдөж байна. Ариунбуянгийн сандал ч ганхаад эхэлчихсэн шүү.

Avatar

Gegee 2024-04-08 103.168.34.164

Хайран залуу. Угаарын хамгаалалтыг нь сайн хийлдээ. Болохгүй бол гар гэлдээ. Заавал амиа алдан зүтгэж болохгүйшдээ

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.190.206

ДЭЭР НЬ : ЭНЭ ОЛОН УДААГИЙН ГАЛ ТҮЙМЭРТ ХАЙРАН ЗАЛУУСАА АЛДАЖ БАЙГАА ХАМУУ ТОЛГОЙТОЙ УДИРЛАГУУД БОЛЗОШГҮЙ ЭРДЛЭЭС ЗАЛУУСАА ХАМГААЛАХ ЮУ ХИЙСЭН БЭ? БҮГД ОГЦОРЦГОО !! ТА НАРЫН АЖЛЫН ҮР ДҮН ЦААСАН ДЭЭР МЯНГА ГОС БАЙЛАА Ч ӨДӨР ТУТМЫН ИЙМ АЙМШГИЙН ЯВДЛУУД ЧИНЬ АЛБАНДАА ТОХИРОХГҮЙ ГЭДГИЙГ ХЭЛЭЭД ӨГЧ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.190.206

ТЭР АМ ХАМАРТ ЗҮҮДЭГ БАГ ЧИНЬ /ХИР ХАМГААЛАЛТТАЙ ЮМ?? ХЭДЭН МИНУТ БОЛООД ӨӨРИЙГӨӨ ЭРСДЛЭЭС ХАМГААЛААД ГАРАХ ЁСТОЙ ЮМ БУЦАЖ???/
1, ЗАЙ ЗАВСРААР НЬ УТАА НАГАР ОРОХ НӨХЦӨЛ ИХТЭЙ БОЛ ЯАХ ГЭД 3-4 НЬ ОРУУЛААД БАЙГАА ЮМ.
2. өГЛӨӨ БҮР ХҮМҮҮСЭЭ ҮЗЛЭГТ ОРУУЛЖ СТРЕС ЭНЭ ТЭР СЭТГЭЛ ЗҮЙ ЯМАР БАЙГААГ ХЯНАДАГ УУ?
3. ӨГЛӨӨ БҮР ХАБЭА ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ХИР ӨГДӨГ ЮМ
УДАА ДАРААГИЙН ИЙМ ХАЙРАН ЗАЛУУСАА ГАЛД ӨРГӨӨД БАЙГААД ДҮГНЭЛТ ХИЙЖ ҮЗЭХЭД 1.ХАБАЭ ХИЙДЭГГҮЙ ЮМ БАЙНА .2 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХЯТАДЫН ЗАХЫН ЛАНГУУНЫ ХОГ

Avatar

ХӨХЧИР 2024-04-08 66.181.190.206

ӨМХИЙ ЗАВААН ИДЭМХИЙ ХУЛГАЙЧУУДАА !! ЁСТОЙ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ ТА НАР…ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ ШҮҮ. НААП 3 САЯ МОНГОЛ ЧИНЬ ТА НАРЫН ГАРЫН САЛААГААР ЗҮЙ БУСААД ҮХЭЭД ДУУСЛАА. ӨМХИЙ АВИЛГАЛЫН ХУРУУ ХУМС НЬ СУНАСАН ӨӨДГҮЙ МУУ ХУЛГАЙ НАРЫГ ХУУГААР ЧИНЬ ЭРЛЭГИЙН ҮҮДЭНД АВААЧИЖ ТАМЫН ГАЛД ШАТААХ ЦАГ УДАХГҮЙ ЭЭ.!!! ХУВЦАС ХАМГААЛЛЫГ НЬ Л ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ХАТУУ ЧАНАРТАЙ ЮМ АВААД ӨГЧӨӨЧ ЭЭ. ЁСТОЙ АДГИЙН ХУЛГАЙЧ НАР ТА НАР ЁСТОЙ!!

Avatar

Хариуцлага.Тэвчээр алдарлаа 2024-04-08 104.28.102.79

одоо арай дэндлээ хайран сайхан залуус үхэж байна. Тэр онцгой хариуцсан сайд, дарга нар хариуцлагаа хүлээ.

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.177.107

Агуулахад тооллого хийхийн өмнө ингэдэг . Эрднэтийн агуулахыг шалгалт орохын урд шөнө нь шатааж байсан

Avatar

Зочин 2024-04-08 202.55.188.82

ГАЗААС ГАДНА ОДООНЫ БАРИЛГУУДЫН ДУЛААЛГЫГ ДАНДАА ХӨӨСӨНЦӨРӨӨР ХИЙДГЭЭС БОЛЖ НЭГ ГАЛ АЛДВАЛ БҮХЭЛ БАЙРААРАА МАШ ХУРДАН ХУГАЦААНД ТАРЖ, МАШ ИХ ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ ЮМ БИЛЭЭ!

Avatar

chek 2024-04-08 66.181.191.249

барилгын компаниуд мөнгөө хэмнээд шатамхай материалаар барилгаа барьдаг энэ тал дээр нь ямарч арга хэмжээ авдаггүй

Avatar

Нэргүй 2024-04-08 103.212.118.183

монголчууд газ хэрэглэж чадахгүй ш дээ. Хатуу хориглоочээ. Орон сууцанд бүр хэрэглэж болохгүй ш дээ!!!!! Оркууд сүйд хийх нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж