Гал унтраахаар ажилласан нэг сөнөөгч амиа алдав

Хуучирсан мэдээ: 2024.04.08-нд нийтлэгдсэн

Гал унтраахаар ажилласан нэг сөнөөгч амиа алдав

Гал унтраахаар ажилласан нэг сөнөөгч амиа алдав
НЭМЭЛТ:
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.
Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа.

Галыг унтраахаар ажилласан Онцгой байдлын албаны нэг албан хаагч амиа алдсан харамсалтай мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын албаны тэргүүн дэд дарга өглөө. Цогцсыг  нэг цагийн өмнө олжээ. Дуудлагын дагуу гал унтрахаар хамгийн түрүүнд ирсэн албан хаагчдаас дөрөв нь дотогш орж ажиллах үеэр нэг сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ийн харамсалтайгаар амиа алдсан байна.  Мөн хоёр гал сөнөөгч бэртсэн байна.  Яаралтай түргэн тусламжийнхан цаг алдалгүй тусламж хүргэн, ажиллажээ.

НЭМЭЛТ: 

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад өнөөдөр /2024.04.08/ гал гарсан. Албаны зүгээс өгсөн мэдээллээр одоогоор агуулахад гарсан галын тархалтыг зогсоогоод байна.

Агуулахад байсан дөрвөн хүнээс гурвыг гаргасан бол нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын албаны хоёр сөнөөгч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор гал бүрэн унтраагүй, Гал унтраах аврах ангийг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, гурван дүүргийн Гал унтраах аврах дөрвөн ангийн албан хаагчид ажиллаж байна.  Галын дуудлага ирсэн даруйд 8 минутад багтаан сөнөөгч нар ирсэн ч обьектод гал өргөн хүрээг хамарч тархсан байсан. Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор ойр орчмын айл, өрхүүдийн цахилгааныг хязгаарлаж, авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Агуулахад шатамхай бодис байсан гэдэг мэдээлэл байна. Обьект нь гурван давхар бөгөөд гал обьектыг бүрэн хамарсан тул бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр шатсан, хохирлын хэмжээгээр урьдчилан хэлэх боломжгүй гэдгийг албаны хүн тодотголоо.

Баянхошуунд байрлах сүлжээ дэлгүүр шатаж байна

НЭМЭЛТ 12:20 ЦАГ


Чингэлтэй дүүргийн Баянхошуунд байрлах сүлжээ дэлгүүрийн барилгад гал гарч байна. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй бөгөөд Онцгой байдлын газраас ажиллаж байна гэлээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:28 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Галын шалтгааныг унтраасны дараа шалгаж тогтооно гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж