"Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн"

"Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн"

"Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн"

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг шүүхээс хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өнөөдөр /2024.04.08/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнгөрсөн Баасан гаригт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгч Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх санал гарган ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байгаа учраас хуулийн дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдлоо гаргаад явж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг шүүхийн зөвшөөрлөөр авч болно гэж заасан боловч энэ нь тодорхой үндэслэлтэй байхыг шаарддаг. Юун түрүүнд тухайн хүний албан тушаал, ажил мэргэжил эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад саад учруулаад байгаа юу гэдэг асуудал тогтоогдох ёстой.

Миний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн тухайд төрийн албан хаагч биш, эрх мэдэл, албан тушаал байхгүй. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл хоёр сар гаруйн хугацаанд цагдан хоригдсон, түүнээс хойш одоог хүртэл гэрээсээ гарахыг нь хязгаарласан. Үндсэндээ сүүлийн дөрвөн сар гаруй хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх нь битгий хэл, чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдсан, сэтгүүлчээр ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдалд байгаа. Тиймд, хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах үндэслэл бол байхгүй.

 Прокурорын зүгээс “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэх саналыг шүүхэд гаргасан байдаг.

Зариг.мн сайтын нэрийн өмнөөс эрхлэгчээр ажиллахыг нь түдгэлзүүлэх санал бол хувийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, Иргэний хууль, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах иргэний эрх зүйн буюу иргэний шүүхийн шийдвэрлэх асуудлыг эрүүгийн шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн үндэслэлгүй санал юм. Шүүх уг саналыг нь хүлээж аваагүй. Харин сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргахдаа прокуророос миний үйлчлүүлэгчийн фэйсбүүк дээр шэйрлэсэн мэдээ, бичсэн постуудыг нь шүүхэд танилцуулсан. Гэтэл тухайн шэйрлэсэн мэдээ, пост нь өөрт нь холбогдуулан шалгаж буй хэргийн талаар юу ч дурдагдаагүй, хэрэг шалгах ажиллагаанд ямар ч саад учруулсан зүйл байхгүй. Зөвхөн цаг үеийн мэдээ мэдээлэл болон өөрт нь төрж буй сэтгэгдэл зэрэг үзэл бодол, итгэл үнэмшилээ илэрхийлсэн төдий зүйл л байсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан. Уг эрхүүдийг гагцхүү онц болон дайны байдал зарласан үед хуулиар хязгаарлаж болохыг Үндсэн хуульд тодорхой заачихсан.

Гэтэл шүүхээс миний үйлчлүүлэгчид авч буй таслан сэргийлэх арга хэмжээ нь Олон улсын гэрээ, конвенцид заасан, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрхийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлчихсэн гэдэг үндэслэлээр өмгөөлөгчийн хувьд гомдол гаргасан.

Мөн НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тусгай илтгэлд дурдсанаар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бол нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдээллийг баримтжуулан сурвалжлага хийх, эх сурвалжуудаас баримт мэдээлэл цуглуулах, нийтлэл бичих зэрэг ажлуудыг эрхэлдэг. Угаасаа гэрээсээ гарахыг нь хязгаарласнаас шалтгаалан сэтгүүлчээрээ ажиллах боломжгүй нөхцөл байдалд байгаа хүнд хэд хэдэн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг давхардуулан олноор нь авах шаардлага байхгүй гэж үзэж байна" гэв.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-08 202.9.41.6

Нүүрсний асуудлаа шийдчээд ажлаа эргэж хий Өнөрөө шантаажилж баахан машин нүүрсэнд явуулж байж

Avatar

Нэргүй 2024-04-08 59.153.86.113

Дахиад л гиншээд унасан уу

Avatar

МАД ТАВИУЛСАН ХУУЛИЙН САЙД 2024-04-08 103.57.94.228

Хууль шүүхийнхэн өөрсдөө хуулиа хэрэгжүүлдэггүй, мэддэггүй хүмүүсээр дүүрэн. Тэд зөвхөн аль нэг хүний зааврыг харж дохиогоор нь хөдөлдөг хүүхэлдэйнүүд төдий. Ер нь бол хуулийг яаж ч тайлбарлаж болно. Өөрсдөө ялагдахаа хүрвэл Үндсэн хууль юм уу ямар нэгэн хуулийн зүйл заалтыг мушгин гуйвуулах замаар амиа хоохойлдог гэж харж бна. Сэтгүүлч эмэгтэй Хууль зүйн сайдтай ярилцаж байгаа нь сайд хүний ёс зүй ч байхгүй ааглаж аяглаж байгаа нь харагдсан. Үнэндээ мад тавиулсан. Ийм сайд хэрэггүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.177.107

Үнэрээ эмэгтэй Элбэгдорж

Avatar

Нэргүй 2024-04-08 103.71.101.55

Г.Уянга…дарамтлагч шантаажчин хаалтйн гэрээгээр авилга авагч авгай та сэтгүүл зүйгээс зайлна уу?

Avatar

И 2024-04-08 103.168.34.145

мманай өмгөөлөгч нарт:ШУДРАГА БАЙЛДАА…

Avatar

Хулансаран 2024-04-08 203.91.117.8

Энэ өөрийгөө сэтгүүлч гэх мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй гэдэг нь бүгдэд тодорхой болсон эмэгтэй одоо болиочээ, хүн бүр л амьдралын төлөө зүтгэдэг, үр хүүхэдтэй шүү дээ. Элдэв шантааж хийж бусдаас мөнгө авахдаа хүүгээ бодохгүй яасын вэ. Хамгийн гол нь эх орныхоо эсрэг үйлдэл хийдэг чинь л хамгийн уучилж болошгүй үйлдэл шүү, өршөөх аргагүй.

Avatar

Нэргүй 2024-04-08 43.242.242.59

Шантаажчингийн өмгөөлөгч мөнгө авч л байвал буруу болгоныг нь зөв гэж ярьдаг улсууд юм. Уг хүн нь ямар хүн болохыг бүгд мэддэг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж