Запорожьед халдах тусам ослын эрсдэлийг нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.08-нд нийтлэгдсэн

Запорожьед халдах тусам ослын эрсдэлийг нэмэгдүүлж байна

Запорожьед халдах тусам ослын эрсдэлийг нэмэгдүүлж байна

Оросын хяналтад байдаг  Запорожье атомын цахилгаан станцын зургаан цөмийн реакторт Украин нисгэгчгүй онгоцоор цохилт өгснөөр цөмийн томоохон ослын эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж байна  гэж НҮБ-ын Атомын хяналтын агентлагийн дарга  Ням гаригт мэдэгдэв. Агентлагийн дарга Рафаэль Мариано Гроссигийн мэдэгдсэнээр Запорожье станцын  гол реакторын хамгаалалтын байгууламжууд дор хаяж гурван удаа дроны цохилтод өртсөн тул аюулгүй байдлаа харгалзан үзэх хэрэгтэй гэж буруутгажээ.

Сүүлд болсон цохилт нь 2022 оны арваннэгдүгээр сард баталсан  "Цацраг идэвхт цөмийн ноцтой ослоос сэргийлэх таван зарчим"-ыг зөрчиж байгаа юм. АЦС-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Ням гаригт тус станцад Украины цэргийн нисгэгчгүй онгоцнууд халдсан. Тэр дундаа станцын зургаа дахь эрчим хүчний блокт цохилт өгсөн гэж мэдэгдэв. Запорожья станцын удирдлагуудын мэдээлснээр, халдлагын  дараа үйлдвэрт  их хэмжээний хохирол учраагүй, хүний амь нас эрсдээгүй ба цацрагийн түвшин хэвийн хэмжээнд байна. Харин  Оросын төрийн өмчит цөмийн агентлаг "Росатом"-ын мэдээлснээр  урьд өмнө байгаагүй олон тооны нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж гурван хүн шархадсан гэж мэдэгдэв. Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтнүүд Ням гаригт болсон халдлагыг талаар мэдээлэл авсныхаа дараа хянан шалгахаар болжээ.

Эх сурвалж:APNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж