Цас орж, шуурна

Цас орж, шуурна
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр дөрөвдүгээр сарын 9-нд, уулархаг нутаг, Дорнодын талаар энэ сарын 10-нд, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ.

2024 оны дөрөвдүгээр сарын 9-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Дөрөвдүгээр сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. Энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-08 66.181.190.50

манай цаг агаарын мэдээ заримдаа худ ш****г . Харин ventusky.com – оос 21 хоногын ерөнхий төлөв байдал хур тунадас , салхины хурд гэх мэт зүйлсийг нарийвчлаад гаргаад өгдөг

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.180.174

Цаг уурын мэдээнүүд хоорондоо зөрчилдөөд алий нь ч үнэмшихэд хэцүү бна шүү.

Avatar

Нэргүй 2024-04-08 202.131.225.197

bitgii unemsh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж