ОБЕГ: 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн түймрийг унтраасан

ОБЕГ: 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн түймрийг унтраасан

ОБЕГ: 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн түймрийг унтраасан

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амралтын өдөр /2024.04.06/ 13:40 цагт гарсан хээрийн түймрийг дөрөвдүгээр сарын 7-ны 00:40 цагт  бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 20 мянган га талбай өртсөн байна.  Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг энэ сарын 7-ны 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14 мянган га хээрийн талбай өртсөн  талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр /2024.04.07/ гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан.  Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг долоон аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж