"МИК Холдинг" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд бүртгүүлж, санал өгөх заавар

"МИК Холдинг" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд бүртгүүлж, санал өгөх заавар

"МИК Холдинг" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд бүртгүүлж, санал өгөх заавар

“МИК Холдинг” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт live.mik.mn сайтаар дамжуулан цахим хэлбэрээр хуралдуулна.

Хувьцаа эзэмшигчдийн цахим хурлын программд бүртгүүлэх:

Хувьцаа эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч live.mik.mn сайт дахь цахим хурлын программд бүртгүүлэх хүсэлтийг бөглөн илгээх бөгөөд ирүүлсэн хүсэлтийг 24 цагийн дотор хянаж, бүрэн баталгаажуулснаар хувьцаа эзэмшигчийн цахим хурлын программд нэвтрэх эрх үүснэ.

Хэрэв та санал авах хуудсаар дамжуулан урьдчилан санал өгөх бол цахим хурлын программд бүртгүүлэх хүсэлтийг заавал бөглөх шаардлагагүй бөгөөд таны ирүүлсэн санал авах хуудас болон баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн цахим хурлын программд бүртгэлийг үүсгэнэ.

Урьдчилан санал өгөх:

Хувьцаа эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч санал авах хуудас эсвэл, эсвэл live.mik.mn сайт руу нэвтэрч “Урьдчилж санал өгөх” цэсээр дамжуулан 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 хүртэл саналаа урьдчилан өгч болно.

Хувьцаа эзэмшигчид “Санал авах хуудас” дахь санамжтай сайтар танилцана уу.

Цахим хуралд оролцож, санал өгөх:

Хувьцаа эзэмшигч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь live.mik.mn сайт дахь “Нэвтрэх” хэсэгт хувьцаа эзэмшигчийн регистрийн дугаар болон бүртгүүлсэн гар утасны дугаар руу илгээгдсэн нэг удаагийн нэвтрэх кодыг оруулсанаар цахим хурлын программд нэвтэрч хуралд оролцож, санал өгнө.

Хуралд оролцохын тулд цахим хурлын программд урьдчилан бүртгэгдсэн байх шаардлагатай болохыг анхаарна уу.

Баталгаажуулах бичиг баримт:

  • Хувьцаа эзэмшигч хувь хүн: иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортын хуулбар;
  • Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Итгэмжлэл, төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар.

∞ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА БОЛОН

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТООЛЛОГЫН КОМИСС ∞

INSTRUCTION OF PARTICIPATING AND VOTING

AT THE ANNUAL SHAREHOLDERS MEETING

OF “MIK HOLDING” JSC

The annual shareholders meeting of “MIK Holding” JSC will be held electronically on April 29, 2024, at 11:00 am on live.mik.mn website.

To register for the electronic program of the shareholders’ meeting:

A shareholder or his/her authorized representative shall fill out an application to apply for the meeting electronic program.

If you vote in advance through ballot paper, register for live.mik.mn is not required.

Advanced voting:

Shareholders or his/her authorized representative can vote in advance by a ballot paper or online voting through the “advance voting” or “урьдчилж санал өгөх” menu on live.mik.mn is possible until April 28, 2024, 05:00 pm.

Shareholders or his/her authorized representative should take care to familiarize themselves with the “ballot paper” by inspecting the instructions on the ballot paper.

Attending the electronic meeting, and so voting:

Shareholders or his/her authorized representative shall participate and vote by entering through the “log in” or “нэвтрэх” menu on live.mik.mn on the meeting day.

To attend the meeting, you will be required to pre-register.

∞ BOARD SECRETARIAT AND CENSUS COMMISSION

 OF ANNUAL SHAREHOLDERS MEETING ∞

 

 

Компанийн нэр:              

“МИК Холдинг” ХК

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Д.Сүхбаатарын талбай гудамж, 11 тоот

Хурал хуралдах огноо, цаг, газар:

2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагаас live.mik.mn вэб сайтаар дамжуулан цахим болон зайны технологи ашиглан хуралдуулна.

 Бүртгэлийн өдөр:          

2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай;
  2. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах тухай;
  3. ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай;
  4. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны ээлжит хурлын 22/02 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай;
  5. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  6. ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай;
  7. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн зардлын төсвийг батлах тухай.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

  • Хувьцаа эзэмшигчид өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компани болон Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албанд хандан биечлэн эсвэл цахимаар хурлын баримт бичигтэй танилцаж болно.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албатай холбоо барих мэдээлэл:

  • Г.Саруул, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
  • И-мэйл: saruul@mik.mn
  • Утас: 95908267
  • Х.Маралмаа, ТУЗ-ийн ажлын албаны хуульч
  • И-мэйл: maralmaa@mik.mn
  • Утас: 11328267-828

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж