"Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байсан иргэнийг Монголд албадан авч ирсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байсан "Б" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Тэрбээр “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байжээ.
Эрэн сурвалжлагдаж байсан Б нь 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ хамтран зохион байгуулсан гэдгийг албаныхан мэдээлэв.
Холбоотой мэдээ