Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оренбург мужид далан хагарч, үерт автсантай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд санаа зовж буйгаа илэрхийлсэн цахим шуудан илгээсэн тухай Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээллээ. Тус шууданд " БНАСАУ-ын ард иргэд, засгийн газар болон Ким Жон Ун миний бие ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд, түүгээр дамжуулан ОХУ-ын засгийн газар, ард иргэдэд Оренбург мужид болсон гамшиг, хохиролд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье" гэжээ. Түүнчлэн Ким Жон Ун цахим шуудандаа "Гамшигт нэрвэгдсэн бүс нутаг түргэн сэргээн босч, ОХУ-ын ерөнхийлөгчийн удирдлага дор ард түмэн амар амгалан байх болтугай" гэж бичсэн ба Хойд Солонгос улс Оросын ард иргэд, засгийн газрыг үргэлж дэмжихээ илэрхийлжээ. Оренбург мужийн Орск хотын далан дөрөвдүгээр сарын 6-нд шилжих шөнө хоёр газарт хэсэгчлэн нурж, сэтэрсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр Урал голын ус нэмэгдэж 6100 айлын байшин үерт автсан. Үерт автсан газраас хоёр хүний цогцос олдсон ч гамшгийн улмаас амь үрэгдээгүй гэж албаныхан мэдэгдэв. Эрх баригчид бүс нутгийн хэмжээнд онцгой байдал зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлээд байна.
Орон нутгийн прокурорын газраас далан засвар үйлчилгээ муутайн улмаас эвдэрсэн гэж мэдэгдсэн тухай мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. Хаврын эхэн үед Урал, баруун Сибирийн хэд хэдэн бүс нутаг, мөн Казахстаны зарим хэсэг үерт нэрвэгдэв. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үер нь цар хүрээ, нөлөөллийн хувьд 80 жилийн хугацаанд Казахстанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшиг байж магадгүй гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: tass
Өвгөн 2024-04-08 66.181.176.203
оросын фашистуудыг бурхан, байгаль дэлхий хүртэл гэсгээн цээрлүүлж байна. фашист орос сөнөтүгэй
Нэргүй 2024-04-08 192.42.116.201
Хойд Америкт нар хиртсэн чинь уяахуяа тролл шаахайнууд Оросоос боллоо гэж орилолдохгүй юм байх даа ха ха ха 😂😂😂
Нэргүй 2024-04-08 203.98.76.4
Яанаа энэ Дэлхийн дулааралыг….Дулаараад хамаг мөс нь хайлаад, Сүүлд хамаг ус нь Ууршаад Ширгээд, Тгэд Нүүрсхүчлийн Хий нь Жилээс жилд нэмэгдсээр Дэлхийг гариг Сүйрэхнэээээ………ОРчлон Хорвоо Хоосон Чанартай гэж үнэн юмааа
Нэргүй 2024-04-08 202.9.46.41
Өөрийнхөө өөхөлсөн зүрхэнд санаа зовбол таарна
Таарсан 3 гар 2024-04-08 192.82.92.204
Солонгосын Ким Жон Ун оросын үерт, Моносуалын Женко оросын түймэрт санаа зовж байгаам биздээ хахаха, путиныг нэмээд таарсан 3 гар.ккккк