Лавров Хятадад айлчилж байна

Лавров Хятадад айлчилж байна

Лавров Хятадад айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш Бээжинд айлчилж байна. Тэрбээр хоёр улсын гүнзгий харилцаа болон Украин дахь дайны талаар хэлэлцэнэ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Сергей Лавров айлчилж буй нь энэ юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Ши Жиньпинтэй уулзахаар Хятадад айлчлах тухай "Reuters" агентлаг өнгөрсөн сард мэдээлсэн. Энэ нь Кремлийн удирдагч бүрэн эрхийн хугацаагаа дахин сонгосноос хойших анхны гадаад айлчлал болно.

Хятад, Орос улсууд 2022 оны хоёрдугаар сард хязгааргүй түншлэлээ зарлан тунхагласан. Үүнээс хойш хэдхэн өдрийн дараа Путин Украин руу цэрэг илгээсэн юм. Хоёр улсын гадаад худалдаа өнгөрсөн онд 240.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өссөн байна. Гэтэл нөгөө талд Хятад, АНУ-ын гадаад худалдаа мөн хугацаанд 11.6 хувиар буурч, 664.5 тэрбум долларт хүрчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ зууныг ардчилал ба автократын хоорондох оршин тогтнолын өрсөлдөөн гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Мөн тус улс Хятадыг хамгийн том өрсөлдөгчөөрөө, Оросыг хамгийн том заналхийллээрээ нэрлэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-04-08 80.148.22.12

маш зөв

Avatar

Нэргүй 2024-04-08 59.153.115.189

хятадууд дуудаж уулздаг болж дээ…

Avatar

Өвгөн 2024-04-08 66.181.176.203

фашист путлерээс болж орос орон ингэж доош орох гэж, хятад хойд солонгосоос бадар барьж гуйлгачилж амь зуудаг гуйлгачин орон болж хувирлаа, ккк. Агуу баатарлаг украйнчууд бол яг үнэндээ ааль үжий дайнд ялсан ш дэ. путлерээр толгойлуулсан оросын фашистууд 3 хонгот украйныг эзлэнэ гээд дайрсан боловч одоо 3 дахь жилдээ амьтан болоод алаа маажаад хойд солонгос хятад иранаас гуйлга гуйгаад арай гэж амь зууж байна. энэ бол украйн ялсан гэсэн үг шүү.

Avatar

Нэргүй 2024-04-08 87.118.116.103

нацист фашист Киевийн алан хядагч дэглэм Запорожье АЦС руу дроноор халдлага хийж цөмийн терроризм хийхийг завдсан байна.
Энэ тухай ОУАЭХА мэдэгдэл гаргажээ.
Drone strikes hit the site of Ukraine’s Zaporizhzhya Nuclear Power Plant (ZNPP) today, in a serious incident that endangered nuclear safety and security, Director General Rafael Mariano Grossi of the International Atomic Energy Agency (IAEA) said.
https://www.iaea.org/newscenter/pressreleases/update-220-iaea-director-general-statement-on-si

Avatar

Нэргүй 2024-04-08 185.220.101.19

уяахуяа трол шаахайнууд л Гаагааны шүүх гээд байдаг болхоос биш хэн ч тэр Гаагааны шүүхийг чинь тоохгүй нулимж байгаа биз 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.191.169

Эмээ уу,,,,тэнэг ээ,,,

Avatar

Нэргүй 2024-04-08 202.9.46.41

Уяа нарыг хуяа-тай холбохоо болино уу! Танай ах нар чинь аль хэдийн өөрсдөө хуяа болсон байгааг дээрх зургаас харж байгаа биз дээ, боловсрол мэдлэггүй ояа нар аа? Ояахуяа болсон шд одоо та нар

Avatar

Нэргүй 2024-04-08 87.118.116.103

уяахуяа гэдэг чинь яг утга санаа нь нийлсэн холбоо үг, ояамояа ч бас адил 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-04-08 108.147.101.28

МояаОяаХу🇨🇳яа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж