Лавров Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.08-нд нийтлэгдсэн

Лавров Хятадад айлчилж байна

Лавров Хятадад айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш Бээжинд айлчилж байна. Тэрбээр хоёр улсын гүнзгий харилцаа болон Украин дахь дайны талаар хэлэлцэнэ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Сергей Лавров айлчилж буй нь энэ юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Ши Жиньпинтэй уулзахаар Хятадад айлчлах тухай "Reuters" агентлаг өнгөрсөн сард мэдээлсэн. Энэ нь Кремлийн удирдагч бүрэн эрхийн хугацаагаа дахин сонгосноос хойших анхны гадаад айлчлал болно.

Хятад, Орос улсууд 2022 оны хоёрдугаар сард хязгааргүй түншлэлээ зарлан тунхагласан. Үүнээс хойш хэдхэн өдрийн дараа Путин Украин руу цэрэг илгээсэн юм. Хоёр улсын гадаад худалдаа өнгөрсөн онд 240.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өссөн байна. Гэтэл нөгөө талд Хятад, АНУ-ын гадаад худалдаа мөн хугацаанд 11.6 хувиар буурч, 664.5 тэрбум долларт хүрчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ зууныг ардчилал ба автократын хоорондох оршин тогтнолын өрсөлдөөн гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Мөн тус улс Хятадыг хамгийн том өрсөлдөгчөөрөө, Оросыг хамгийн том заналхийллээрээ нэрлэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж