Хятадын өмнөд хэсэгт үерийн улмаас 800 хүнийг нүүлгэв

Хятадын өмнөд хэсэгт үерийн улмаас 800 хүнийг нүүлгэв

Хятадын өмнөд хэсэгт үерийн улмаас 800 хүнийг нүүлгэв

Хятадын өмнөд нутгийн зарим хэсэгт хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн аюул нүүрлээд байна. Гуандун мужийн өмнөд хэсэгт орших Сувдан голын цутгал Бэй мөрөн Ням гаригийн өглөөгүүр үерлэжээ. Энэ нь 1998 онд үерийн мэдээлэл бүртгэж эхэлснээс хойших хамгийн том үер болов.

Хятадад Хөх мөрөн, Шар мөрөн гээд үндсэн долоон голын систем байдаг. Түүнээс гадна Сувдан голын өмнөд хэсгийн систем гэж бий. Томоохон гол мөрөн, нууруудын усны түвшин анхааруулах хэмжээнд хүрсэн тохиолдолд аюулыг бүртгэж авдаг. Ихэвчлэн хоёроос таван жилдээ нэг удаа үерийн аюул бүртгэгддэг аж.

Бэй мөрний эрэг дагуу орших Йиндэ хошууны хэмжилтийн станцаас мэдээлснээр Ням гаригийн өглөөний 09:00 цаг гэхэд усны түвшин анхааруулах түвшнээс 4.07 метр нэмэгджээ. Улмаар байшин барилгууд үерт автаж эхэлсэн байна. Тиймээс Бээжингийн Усны нөөцийн яам дөрөвдүгээр түвшний онцгой байдлын арга хэмжээг эхлүүлж, Гуандун руу ажлын хэсэг илгээжээ. Мөн Ням гаригийн үд дунд гэхэд 832 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Хятад улс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх дөрвөн шатлалт системтэй. Эндээс нэгдүгээр түвшин нь хамгийн хүнд хэлбэртээ орно.

Үндэсний цаг уурын төвөөс мэдээлснээр Хятадын өмнөд болон зүүн хэсгийн хэд хэдэн мужид хоёр дахь өдрөө дараалан дөрөвдүгээр түвшний түгшүүр зарлаастай байна. Жянши, Фүжянь, Гуандун мужийн зарим нутгаар Даваа гаригийн 14:00 цаг хүртэл аадар бороо орох төлөвтэй байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж