"Сэр сэр салхи" олон улсын кино театруудаар гарна

"Сэр сэр салхи" олон улсын кино театруудаар гарна

"Сэр сэр салхи" олон улсын кино театруудаар гарна

Найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" кино фестивалиудаар тусгай үзвэрээр гарч байсан бол дөрөвдүгээр сарын 24 -нөөс эхлэн "Un Jeune Chaman" нэртэйгээр Францад нээлтээ хийж, цаашид олон улсын театруудаар гарахаар болжээ.

Залуу найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" уран сайхны кино 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын "Шилдэг кино" тэргүүн шагналыг хүртсэн. Мөн уран сайхны киноны гол дүр болох Б.Тэргэл "Шилдэг шинэ авьяас" шагналын эзэн болсон талаар өмнө нь мэдээлсэн.

"Сэр сэр салхи" уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.

П.Лхагвадулам найруулагч Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа бөгөөд тэрбээр "Сэр сэр салхи" бүтээлийнхээ талаар ярихдаа "Би 2014 онд ээжтэйгээ хамт бөө дээр очсон юм. Бөөгийн зан үйл болсны дараа гадаа ээжийгээ хүлээж суусан. Тэгэхэд миний хажууд 18 настай гэмээр залуу хүү чихэндээ ээмэгтэй, хоёр гарандаа шивээстэй, "күүл" стиль имижтэй бөө сууж байсан. Энэ киног хийх санаа тэр мөчид төрсөн.

Тэр үед оюутнуудад багшилж байхад оюутнууд дунд маань ч ганц хоёр бөө хүүхэд байсан. Орчин цагийн монгол залуус ямар асуудлыг давж гардаг вэ гэдгийг бодож 2017 онд кино зохиолын магистрт сурч байхдаа анх зохиолоо цаасан дээр буулгаж байсан.

Зохиолоо бичээд хэнд хандахаа мэдэхгүй, хаанаас санхүүжилт авахаа мэдэхгүй байлаа. Тэр үед кино урлагийн зөвлөл байгуулагдаж, тэр үед олон азтай зүйлс болж өнгөрсөн. Таван жилийн дотор хүсэл мөрөөдөл маань биеллээ. Энэ хугацаанд үр дүнд гарахгүй бол энэ ажлаа хаяна гэж өөртөө амласан" тухайгаа ярьсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж