Жоомоо алах гэж байгаад гэрээ битгий шатаачихаасай!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Жоомоо алах гэж байгаад гэрээ битгий шатаачихаасай!

Жоомоо алах гэж байгаад гэрээ битгий шатаачихаасай!

ЗУРГИЙН ЭХ СУРВАЛЖ: ШОГ ЗУРААЧ С.ЦОГТБАЯРЫН БҮТЭЭЛЭЭС АШИГЛАВ

Нийгэм үнийн хөөрөгдөл, иргэдийн худалдан авах чадвар, үнийн өсөлт гээд хангалттай их бухимдалтай байхад сонгуулийн хар PR /пиар/ нэмэгдээд олон нийтийг нэрмэх вий гэсэн болгоомжлол сүүлийн өдрүүдэд өрнөх болов.

Парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хууль, улс төрийн намын тухай хуулиудаа өөрчилсөн. Үүнийгээ ч ҮХНӨ дагуу хийж буй өөрчлөлт шинэчлэлт гэж тодорхойлох ч болсон.

Олон жил УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдсан ч парламентын босго давж чаддагүй байсан. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд түүний 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар сонгогдох учиртай. Мөн сонгуулийн тойргийг бүсчилсэн нь нэг аймаг, нэг сумын хөгжил биш бүсчилж хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлэхээр өөрчилсөн гээд сонгодог парламентын тогтолцоо, олон намын төлөөллийг УИХ-д оруулж ирэх зэрэг нөхцөл бүрдүүлсэн.

Мөн олон ч Ерөнхийлөгчөөс санаачилж, УИХ-ын босго давж чаддагүй байсан Улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг энэ парламент баталсан. Ингэснээр улс төрийн намууд бодлогын хувьд шинэчлэгдэж, өөрчлөгдөх, илүү их чанаржих, олон нийтээс санал авч чадвал төсвөөс санхүүжүүлэх боломжуудыг бий болгосон билээ.

Энэ мэтчилэн сонгуулийн тогтолцоо хийгээд зарчим нь тодорхой, олон нийтээс дэмжлэг авч чадаж байгаа нь улс төрийн тоглоомын дүрмээ шинэчлээд урагшлах олон боломжуудыг нээж өгсөн учраас нэгнийгээ харлуулсан, муухай харагдуулсан, олон нийтийг талцуулсан, хар пиар, мөнгөний сонгууль болгохгүйн тулд улс төрийн намууд нэр дэвшигчиддээ тавих босгоо өндөрсгөх, шударгаар нэр дэвшигчийг сонгож, олон нийтийн хүсч буй хүсэл дээр тулгуурласан, сонгодог парламентыг илүү төгөлдөржүүлэх, бүрдүүлэхийн төлөө зарчмаа тодорхойлох учиртай.

Аль ч нам, сонгуульд нэр дэвшигчид  ялалт байгуулахын тулд өрсөлдөгчидөө аль болох “харлуулахыг оролддог” нь ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл. Гэвч бүх юм тодорхой тунтай байх ёстой. Чихэр хүртэл хэтрэхээрээ хор болдогтой ижил.

Пиар өөрөө их олон төрөлтэй. Хамгийн "харгис" нь хар пиар. Хүний нэр төрийг харлуулах зорилгоор ашиглагддаг. Ихэвчлэн өрсөлдөгчдөө “дарах” зорилгоор ашигладаг энэ пиарыг сонгууль бүрийн өмнө ашигладаг нь нууц биш ээ. Ялангуяа өрсөлдөгчөө "намнах" зорилготой хар пиар сошиалаар өрнөх нь их. Монголчуудын сошиал хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хар пиар цахим орчинд өрнөдөг. Сонгууль бүрийн өмнөх энэ технологи өөрөө нийгмийг, сонгогчдыг төөрөгдүүлэх, стрессдүүлдгийг сонгууль бүрийн өмнө "Энэ сонгууль хурдан дуусаасай" гэх хандлага руу сонгогчдыг хөтлөх нь бий.

Хэт их харлуулж, хар пиар хийж байгаад стресс ихтэй, бухимдалтай нийгмийн стресс дээр нэрмээс нэмж, жоомоо алах гэж байгаад гэрээ шатаахын үлгэр болох вий. Нэг үеэ бодвол хэрсүү, ухаантай, сошиалд гарсан бүхнийг үнэн гэж итгэдэг цаг ард хоцорч, хаанаас үнэн зөв, ил тод мэдээллээ сонгоод, олоод үзчихээр хэрсүү болсон шүү, сонгогчид чинь.

Хэн хар пиар хийж, өрсөлдөгчөө намнахыг оролдож, сонгогчдыг, олон нийтийг талцуулж байгааг сонгогчид ч гэсэн нэг үеэ бодвол мэддэг, ойлгодог болсон цаг. Мэдээж, сонгууль болдгоороо болно. Намууд нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо нь хуулийн дагуу ажлаа хийж, сонгогчид саналаа өгнө. Тиймээс нийгмийг стресстүүлсэн, сонгогчдыг талцуулсан, хар бараан сонгуулийн пиар хийхгүй байхыг нэр дэвшигчид, сонгуульд оролцож буй намуудад зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.189.184

МАН-ийг сонговол тэр намтайгаа зайлаарай

Avatar

Нэргүй 2024-04-08 126.234.143.36

oyu erdene uuriinh n buruug busadruu chihkeed ymar ch ih mungu zardiin ta hediin songuuliin umnu yu Ch yrij chaddagiig medne udahgvi naran deer amidarhiin bga

Avatar

Нэргүй 2024-04-08 139.5.218.235

Элбэгшуналховдогдоржиноог өмөөрч одоо яах уу ?

Avatar

Нэргүй 2024-04-08 66.181.171.98

Улсоронгхэрүүлийнбайболгосонзасгийгөмөөрчяөхнөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж