Үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

Үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

Үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарлаа.

Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Э.Ууганбаяр, аймгийн хурц арслан М.Еркебулан нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд мөн үзэгчдийн дундаас гурван азтан тодруулж, нэг сая төгрөг, 500.000 төгрөг, сүлжмэл суран багцыг барилдаан зохион байгуулагчдын зүгээс гардуулсан юм.

Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 13-нд 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 14-нд 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-07 103.168.34.153

дүрмийн бус барилддаг бөх гээд л байдаг шүү. бөхийн холбоо, шүүгчид нь хардаггүй гэсэн

Avatar

Нэргүй 2024-04-07 66.181.178.235

Зооз. Дараагийг сумын ойн барилдаанд тэр сумынх нь бөх л түрүүлнэ, Ванга шиг л хэлчихье. Өв соёл тээгчид гэжуугаа бас хаха

Avatar

Далхаа 2024-04-07 202.21.111.13

Тэртээ тэргүй Архангайн Батцэнгэлийн бөх түрүүлэхээс хойш бөхчүүд ирж барилдсангүй ээ.

Avatar

зочин 2024-04-07 66.181.167.4

Үнэн зоригт гэж байгаа юм чинь худал зоригт гэж бас байж таарах нь ээ, кк бөхчингүүд өөрсдийгөө дөвийлгөх гэж хөгийн хөгийн юм ярих

Avatar

Луу гүн 2024-04-07 59.153.113.132

албан нэршил нь Батцэнгэл гэж нэртэй болсон цагаас хойш 100 жил болоод байгаа хэрэг үү? 😳

Avatar

Зочин 2024-04-07 202.126.89.223

Заавал Архангайн Батцэнгэлийн бөх түрүүлэхээрээ ч яадаг юм бэ, найраа энэ тэр байхгүй л гэх байх даа, үндэсний бөх гээч юм үнэн алиа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж